sonin.mn

2024 оны Жүнгуаньцүний олон улсын технологийн бизнес форум саяхан Бээжин хотноо нээлтээ хийв. Энэ арга хэмжээнд Япон, БНСУ, Их Британи, Герман, АНУ зэрэг 20 орчим улс орон бүс нутгийн 30 гаруй зочид төлөөлөгчид оролцжээ. 

Нээлтийн ёслол дээр химийн Нобелийн шагналын эзэн Алон Чеханов зэрэг төлөөлөл илтгэл тавьж, шинжлэх ухаан технологийн инноваци болон хамтын ажиллагааны ирээдүйн чиг хандлагын талаар гүнзгий судалгаа хийж, шинжлэх ухаан технологийн үр дүнг практикт бодитой ашигласан амжилттай туршлагаасаа хуваалцжээ.




Форумын үед мөн шинэ технологийн шинэ бүтээгдэхүүний жагсаалт зэргийг гарган, тусгай чуулга уулзалт, төсөл танилцуулах арга хэмжээ зэргийг зохион байгуулсан байна.


С.Сарнай