БЭЭЖИН, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /RIA Novosti/. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй баасан гарагт Бээжинд уулзлаа гэж Хятадын төв телевиз мэдээллээ.
Хоёр талын хэлэлцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Хятадад айлчилж байгаа бөгөөд тэрбээр Шанхай хотод зочилж, тус хотын намын хорооны нарийн бичгийн дарга Чэнь Жинин болон бизнесийн төлөөлөгчид, оюутнуудтай уулзжээ. Э.Блинкен БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй хэлэлцээ хийхээр пүрэв гарагт Бээжин хотод хүрэлцэн иржээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзах эсэхийг одоогоор албан ёсоор мэдэгдээгүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: 'Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Оросыг хая л гэж байгаадаа. Яана даа орос ах нар минь, алс дорнодоо алдах цаг ойртож байр шиг. Хүний нутгыг эзэлсэн юм чинь өгч л таарах байх
Алс дорнодыг хэзээ ч хужаа нарт өгөхгүй.
хужаа нар манай алдагдсан нутаг монгол алс дорнод өвөрбайгаль гэдэгл дээ.манай хужаагийн ирлийзүүд их гэр бүлтэйгээ нэгдэнэ гээд хөл нь газар хүрэхгүй баярлаж байгаа нь тодорхой
АНУ -ын Төрийн нбд Антони Блинкэн гадна талаасаа хүртэл сайхан санаатай, соёлтой ухаалаг америк хүн гэдэг нь ажиглагдах аж