sonin.mn

2024 оны 4-р сарын 25-ны өдрийн 20 цаг 59 минутад, Хятад Улсын "Шэньжөү-18" нисэгчтэй сансрын хөлөг тээсэн Чанжэн-2F зөөгч пуужинг тус улсын Жиү Чуань хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөргөж, 10 минут орчмын дараа Шэньжөү-18 хөлөг пуужингаас амжилттай салж, төлөвлөсөн тойрог замдаа оржээ.



Энэхүү нислэг нь Хятад улсын сансрын станцыг ашиглах, хөгжүүлэх шатанд орсны дараах гурав дахь нислэг бөгөөд сансрын төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойших 32 дахь пуужин хөөргөх ажиллагаа гэнэ.


Г.Бямба