Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК өнөөдөр дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ.
Тус агаарын хөлөг нь холын зайд шууд нислэг үйлдэх боломжтойгоос гадна үр ашигтай хөдөлгүүр, хөнгөн жинтэй тул түлшний хэмнэлттэй юм байна. Дэвшилтэт технологи бүхий бүхээг, тоноглолуудтай, дуу чимээ бага тул зорчигчдод тухтай. Мөн 20 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай учраас Ази-Европыг холбосон ачааны урсгалыг нэмэгдүүлж жилд 10 мянган тонн ачаа тээвэрлэх боломж бүрдэж байна. Уг хөлгөөр Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нисэх бөгөөд АНУ, Сингапур, Австрали руу нислэг үйлдэхээр төлөвлөж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголчууд бид өнгөрсөн онд анх удаа 600 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.доллар олж, аялахад таатай улс орны нэг болсон. 2024 он Монгол Улсын хувьд аялал жуулчлал үсрэнгүй хөгжих жил байх болно. Агаарын тээврийн либералчлалын үр дүнд МИАТ ТӨХК-ийн менежмент сайжирч нэг жилийн дотор алсын зайн нислэгийн хоёр дахь онгоцоо хүлээн авч байна. 2023 оны байдлаар манай улсаас 42 улсын 155 хот руу шууд нислэг үйлдэх эрх зүйн боломж нээгдсэн. 2024 онд 52 улсын 379 чиглэлд нислэг үйлдэх боломжтой болж байна.
Агаарын тээврийг либералчлах бодлогын үр дүнд иргэний нисэхийн салбарт олон улсын нислэгийн давтамж, зорчигч тээвэр 3.5 дахин нэмэгдсэн. Олон улсын болон дотоодын нислэгийн тариф 2-3 дахин буурсан гэдгийг онцоллоо. Мөн агаарын тээврийн либералчлалын хүрээнд Ховд, Мөрөн, Чойбалсан нисэх буудлуудыг 4C, Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх буудлыг 4D ангиллын болгож, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэв.
Сэтгэгдэл15
Яагаад Орос ах нарын онгоцыг авдаггүй бнаа.Бид зил130 г ашиглахаа болсон ч шүтдэг үзэл хэвээр.кк
Ташкентийн үйлдвэр украйны мотортойгоо хувьчлагдаад устсан . Одоо эрхүүд онгоц хийж сурах гэж орос ах нар маань нусаа хацартаа наагаад байна.
НОВШИЙН БӨГС ДОЛООГЧ. ОДОО ОРОСУУД МОРИН ТЭРЭГЧ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛСОН. ЧИ ХЭДЭН ОНД АМЬДРААД БАЙГАА ЗУСАРЧ ГӨЛӨГ ВЭ.
Оросын онгоцны үйлдвэрийн зарим сэлбэг, программ хангамжийн ажлыг нь авч монголчууд хийвэл зүгээр. Алсдаа бид онгоц хийдэг болмоор байна.
наад боинг чинь онгоцнуудынх нь цонх,дугуй нь салж ойчоод,агаарт хаалга нь хийсээд байгаа,түүнийг баталж шүүхэд мэдүүлэг өгөх байсан гэрч хурлын өмнөх өдөр "амиа хорлосон" гээд асуудал ихтэй байгаа шдээ,нэг их баярлаад байх ч юм биш л юмсан
Нисэхийн авлигач дарга нарын хэргүүдийг МАН олонд дэлгэхгүй тас нууцгааж байна.Авлигалаа авсан болоод тэр биз..Нисэхийн дарга нар Нямдорж,Хаянхярваа,Сайханбилэг нарыг хошногоор нь гартал мөнгөөр угжиж байсан гэцгээдэг.
Энэ Зил 130 машины нөхөр өнгөрсөн зуунд үдлжээ. МИАТ-даа баяр хүргэе. Та нар мундаг шүү
Зил130 ийн үйлдвэрийг 400сая ногооноор мексикт зарсан. Мексикт 30 машин хогоороо давхиж байгаа
Зил 130 машины нөхөр онгоцны ашиглалтын талаар түй ч мэдлэггүй зөвхөн улс төрийн зорилгоор бичиж байгаад үнэн харамсаж байна
Түүний хүслээр бол бид Ан-24 тэй байх ёстой юм байна. Shame ...
Ичэх зовох , үнэт зүйлгүй хоосон чалчагч
Орос, Хятад хоёр Боинг, Айрбус хоёртой өрсөлдөх онгоц бүтээх гэж олон жил хөгөө чирж байна. Ту, Ил бас Хятадын юу ч билээ онгоцнуудын сураг алдраад олон жил боллоо
Шинэ онгоцтой болж байгаа нь сайхан хэрэг хүмүүс баяртай байна. Гэхдээ дандаа л түрээс гэж нэг сонин үг сонгсогдоод удлаа. Бидэнд өгч буй ногдол ашгаараа эсвэл уул уурхайн орлогоосоо ганц онгоц худалдаад авах арга байдаггүй юмуу???
Хэзээ Амерк руу нисдэг болох гэж байэна даа?
Миатыг хараат бус болгох зөв. Тиймээс нууц