sonin.mn

БНХАУ-ын Гадаад Харилцааны Яам 4-р сарын 22-ны өдөр мэдэгдэхдээ, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван Игийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкен 4-р сарын 24-26-ны өдрүүдэд Хятадад айлчилна гэв. 4-р сарын 22-нд Хятадын ГХЯ-ны Хойд Америк, Их Далайн тивийн асуудал хариуцсан газрын дарга үүнтэй холбогдуулан хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, дээрх айлчлалын холбогдох нөхцөл байдлын талаар танилцуулсан юм.


Тодруулбал тэрээр, "Блинкений Хятадад хийх энэ удаагийн айлчлал бол Хятад, Америк хоёр орны төрийн тэргүүн нарын Сан Францискогийн уулзалтаар тохиролцсон нийтлэг ойлголтыг хоёр тал хэрэгжүүлж, яриа хэлцлийг хэвээр үргэлжлүүлэн санал зөрөлдөөнөө зохицуулж, хамтын ажиллагаагаа сайжруулж, олон улсын үйл хэрэг дэх зохицуулалтаа бэхжүүлэх хүчин чармайлтын нэг хэсэг юм. Хоёр тал энэ айлчлалын талаар харилцаа холбоогоо хэвээр хадгалсаар ирсэн юм. Дөрөвдүгээр сарын 2-нд Ерөнхийлөгч Жо.Байден Ши Жиньпин даргатай утсаар ярих үеэрээ хэлэхдээ, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкенийг Хятадад айлчлахыг хүсэж байна. Хятад улс үүнийг сайшааж байна хэмээсэн" гэжээ.


Г.Бямба