ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 24 /CNN/. Украин, Израил, Тайваньд 95 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх тухай олон сарын турш хойшилсон хуулийн төслийг АНУ-ын Сенатын танхим мягмар гарагт баталлаа. Одоо Ерөнхийлөгч Жо Байденд гарын үсэг зуруулахаар илгээнэ.
Энэхүү хуулийн төслийг баталсан нь АНУ-ын Ерөнхийлөгч, Конгресс дахь Ардчилсан намын /АН/ гишүүд, Сенат дахь Бүгд найрамдах намын /БНН/ дарга Митч Макконнелийн хувьд чухал ялалт юм. Намынх нь баруун жигүүрийнхэн Украиныг дэмжих тал дээр эсрэг байр суурьтай байсан ч тэрбээр тусламж үзүүлэхийн төлөө ажиллаж байжээ.
Эцсийн санал хураалтаар 79-18 саналын харьцаагаар хуулийн төслийг баталсан байна. Тодруулбал, БНН-ын 15 гишүүн, АН-ын гурван гишүүн эсрэг санал өгсөн байна. Хуулийн төслийг батлахын төлөө Ардчилсан намын 48, Бүгд найрамдах намын 31 гишүүн санал өгчээ.
Багц хуулийн төсөлд бямба гарагт болсон чуулганы үеэр тус тусад нь санал хураасан дөрвөн хуулийн төслийг нэгтгэж, Украинд 61 тэрбум доллар, Израилд 26 тэрбум доллар, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт 8 тэрбум гаруй долларын тусламж үзүүлэхээр тусгасан байна. Эхний гурван хуулийн төсөл нь энэ оны эхээр Сенатын баталсан багц хуулийн төсөлтэй төстэй бөгөөд түүнийг Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон хэлэлцэхээс татгалзаж байжээ.
Харин дөрөв дэх хуулийн төсөл нь Оросын эсрэг хориг арга хэмжээг чангатгах тухай болон АНУ-д “ТикТок” сүлжээг хориглохтой холбоотой үг хэллэгийг агуулсан байна. Тодруулбал, Хятадын толгой компани “Байтденс”-д “ТикТок”-ийг зарахад ойролцоогоор есөн сарын хугацаа өгөх ба эс бөгөөс уг сүлжээг Америкийн программын дэлгүүрүүдэд байршуулахыг хориглох ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Нацист Укрууд Оросоос бэлгэнд авсан эрх чөлөө, тусгаар тогтнолоо Америк Англид авилгал, хар тамхи, зэвсэгийн наймаагаар арилжсаныхаа горыг амсаж байна. Муу нохойн гэдсэнд шар тос тогтохгүй, сармагчин нүдний шил олоод бөгсөндөө зүүж үзжээ!
Украинчууд Оросоос эрх чөлөө тусгаар тогтнолоо хамгаалж байгаа болохоос биш тэднээс бэлгэлж аваад байхдаа яахав дээ. Монголын Оросялначууд дэмий гийнаж байхаар нэг батьлон бүрдүүлээд Украинтай алалцаач чадахгүй л дээ, Украинтай тулалдахаас нь өмнө Орос офицерууд зодоод алчих байхалдаа Монголын Орос ялначуудыг
1991 онд Оросууд Украйныг тусгаар тогтнуулан эрх чөлөөг нь өгч байсан юм. Нацист Укр байгуулагдсан цагаасаа эхлэн эрх чөлөө тусгаар тогтнол олгосон Орос улсын эсрэг дайсагнаж, фашист НАТО-гийн дайны нохой болохыг завдсан учир Оросууд өгсөн бэлэгээ буцаан авч байна.
Тусламж аваад аваад ахиц гарахгүй улам л өрөнд орж олон эрсийн амь ьэнэг новш украйнууд
Ukrainchuud.novshiin.Mongolchuudshig. utsan.chinee.aminiihaa.toloo.orosuudtai. niilj.mongolchuudaa.alj.hyddag.humuus. bish.bololtoi.mundag.umaa