sonin.mn

4-р сарын 22-нд БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин хэвлэлийн бага хурэл хийх үеэрээ Италид болсон уулзалтын дараа "Их 7" бүлгийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын гаргасан мэдэгдэлд хариу өгчээ.


Ван Вэньбинь хэлэхдээ, "Их 7"-ын Гадаад хэргийн сайд нарын хурал Хятадын асуудал гэгчийг гаргаж, үнэнийг үл ойшоон, хар цагааныг хольж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буйд Хятад улс эрс эсэргүүцлээ илэрхийлж байна. Холбогдох асуудлаарх Хятадын байр суурь ямагт тодорхой байсаар ирсэн. Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдлыг хадгалах хамгийн үр дүнтэй арга бол нэг Хятадын зарчмыг баримталж, "Тайванийн тусгаар тогтнуулах"-ыг эсэргүүцэх явдал юм.


Хятад, АСЕАН-ы орнуудын хамтын хүчин чармайлтын үр дүнд Хятадын Өмнөд тэнгис ерөнхийдөө энх тайван, тогтвортой байдлыг хадгалж, Хятадын Өмнөд тэнгист чөлөөтэй зорчих асуудал гараагүй байна. Хятад улс хүн төвтэй арга барилыг баримталж, хөгжил нь бүх Хятадын ард түмэнд ашигтай байх үзэл баримтлалыг баримталж байна. Хятад улс хөгжиж буй хамгийн том орны хувьд өөрийн хөгжилд анхаарлаа төвлөрүүлэхийн зэрэгцээ бүх улс орны хамтын хөгжлийг ахиулах эрмэлзэлтэй байна. Дэлхийн Банкны статистик мэдээгээр, дэлхийн эдийн засгийн өсөлтөд Хятад улсын оруулсан хувь нэмэр "Их 7"-гийн бүлгийн орнуудын нийлбэр дүнгээс аль хэдийн давсан байна. Хятад улс дэлхийн эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт, эдийн засгийн бүх нийтийг хамарсан даяаршлыг дэмжиж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг тууштай баримталж, нээлттэй хамтын ажиллагаа, харилцан ашигтай хамтдаа хөгжих зорилтыг баримтална." гэсэн байна.


Г.Бямба