АСТАНА, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /Kazinform/. Казахстаны хоёр бүс нутагт газрын тос олборлодог компаниуд үерийн гамшгийн улмаас 634 цооногийн ажиллагааг түр зогсоожээ. Тус улсын Эрчим хүчний яам мэдээлснээр, Актобе, Атырау мужуудад олборлолтыг түр зогсоосон бөгөөд газрын тосны олборлолт 16 мянган тонноор буурсан байна.
Өнөөдрийн байдлаар 141 цооногийн үйл ажиллагааг сэргээгээд байгаа бол 493 цооногийн олборлолт зогссон хэвээр байна. Одоо мэргэжилтнүүд усыг соруулж, хөрсөөр дүүргэх, эрчим хүчийг таслах, цооногийг битүүмжлэх зэрэг ажлуудыг хийж байна.
Казахстанд шар усны үер гуравдугаар сард эхэлсэн бөгөөд найман бүс нутагт орон нутгийн хэмжээнд онцгой байдал тогтоожээ. Энэ хугацаанд аврагчид усанд автсан бүсээс 118 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Акмола, Актобе, Костанай, Атырау, Хойд Казахстан мужуудад 5 718 хувийн байшин, 1 130 хашаа үерт автжээ. 4216 орон сууцны барилга, 2698 хашааг үерт автахаас сэргийлж, усны урсгалыг өөрчилсөн байна. Аврах ажиллагаанд 46 мянга гаруй хүн, 4 мянга гаруй техник хэрэгсэл, 16 нисэх онгоц оролцож байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
хүмүүсээ бүгд метроны талд байна гэтэл саяхны дубайд онцгойлон орсон бороо казакстаны үерээс нэг юм толгойд орлоо метро усаар дүүрвэл яах вэ ус улаанбаатрын дээд талаас доод сонгино хүртэл метроны ус өөрөө дренажлаад гарахгүй бол бэрхшээл үүсэх юм шиг бодогдлоо жаран оны үер шиг юм болбол яах вэ урал голд хэдэн мжэ хот тосгон живээд ус нь татрахгүй бол энэ улаанбаатрын хавцал яах вэ
улаанбаатарт дахин баилга барихгүйгээр улаанбаатраа энэ хавцалаас хар хорин руу шууд нүүлгэвэл яасан юмбэ гэр мэрээ бариад ч гэсэн төр засгаа ард түмэн дагаад л явчихна шүү дээ
Зүгээр л УБ хотоо 4 уулын дундах хотгороосоо гаргаж тэлэх хэрэгтэй байна….баруун тийшээ Лүн хүртэл цэлийсэн сайхан зай байж л байна….Богд уулын урд талд ч ялгаагүй сайхан том зай байж л байна