sonin.mn

ТБИЛИСИ, 2024 оны дөрөвдүгээр 18 /Azertac/. Ихээхэн маргаан дагуулж, эсэргүүцэлтэй тулгарсан "гадны нөлөөг ил тод байлгах" тухай хуулийн төслийг лхагва гарагт Гүржийн парламент эхний хэлэлцүүлгээр баталлаа.


Хуулийн төслийг батлахыг 83 депутат дэмжсэн бол сөрөг хүчин санал хураалтад оролцсонгүй. Сөрөг хүчний депутатууд санал хураахын өмнө танхимд тусдаа хурал хийхийг оролдсон тул парламентын дарга Шалва Папуашвили завсарлага зарлажээ. Үүний дараа сөрөг хүчний хэд хэдэн гишүүнийг танхимаас гаргасан байна.


Хуульд зааснаар, гадаадаас санхүүждэг төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тусгай бүртгэлд хамрагдаж, жил бүр мэдүүлэг бөглөх шаардлагатай. Одоо хуулийн төслийг дахин хоёр удаа хэлэлцэх ёстой. Гурав дахь хэлэлцүүлгээр баталсны дараа Гүржийн Ерөнхийлөгчид гарын үсэг зуруулахаар илгээнэ. Тус улсын сөрөг хүчнийхэн уг хуулийн төслийг эсэргүүцэж байгаа бөгөөд нийслэл Тбилисид хэдэн өдрийн турш эсэргүүцлийн жагсаал өрнөж байна.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг