Нийслэл хот 2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар таван Ажлын хэсэг байгуулжээ. Эдгээр ажлын хэсэг хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлүүдийг арилгуулж эхэлсэн байна.
Тухайлбал:
-Цайз 16 орчимд нийтийн эзэмшлийн зам талбайд үйл ажиллагаа явуулж буй сайжруулсан шахмал түлш борлуулах 6 цэгүүдэд зөвлөмж өгч нийтийн эзэмшлийн талбайг угаалгаж тортгийг цэвэрлүүлэн иргэдийн зорчих явган замын хөдөлгөөнийг чөлөөлж орчны аюулгүй байдлыг хангууллаа.
-Ханын материал, 3,4-р хороолол чиглэлд Худалдаа үйлчилгээний газрын гадна орчин хотын стандартыг хангаагүй болон нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж зөвлөмж өгч хотын стандартыг хангуулан ажиллалаа.
Сэтгэгдэл8
МАШ САЙН!
Оркуудын байгуулсан хот аймшгийн
24 r surguuliin baruun taliin ybgan hvnii zam haaj orgotgol hiisniig buulgaachee
маш зөв, Нямбаатар харин овоо юм хийгээд байгаа шүү. Амжилт. Дэмжинэ эээ
mash zov. Nogoo tald ni zaisan tolhoi ogsdog yavgan hunii zamiig Gundalaigiin Mandu house buten haagad orgotgol barij baina
хотын төвөөр ч гэсэн явган хүний зам руу "дайраад орчихсон" дэлгүүрийн шат, тавцан гэх мэт саад зөндөө бна шүү, иргэд чинь машинаа унахгүй явган алхаад явъя гэхээр явган хүний зам тун хэцүү бна шүү
1-2-р 40 мян. УИДэлгүүр орчмынхон явган зам үлдээлгүй дураар өргөтгөл хийж 30 жилийн турш ашиг оллоо. Гишгих газар үлдээгүй учир машин дунд амь өрсөн амь зууж явна. Өлөгүүдийн дурааар хийсэн өргөтглүүдийг даруй цэгцэлээч
Нямбаатар даргад баярлалаа. хотын хүн амьдрах орчин улам сайжирч байгаад баяртай бна. Энэ ажилд хотын бүр иргэд гар бие оролцох хэрэгтэй. ажилгүй хоосон улс төржсөн, зэрлэг хүмүүсийг хотоос хөөн зайлуулах хэрэгтэй. Улаанбаатар хот зэрлэг хүмүүсийн цуглуулга биш шүү.