НИТХ дахь ХҮН намын бүлэг мэдээлэл хийлээ.
Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр: "Урин дулаан цаг ирж, замын голоор хамгаалалтын малгайтай, малгайгүйгээр хүүхдүүд өндөр хурдтайгаар, мотоцикл шиг давхиад явж байна. Үүнтэй холбоотой осол ч их гарч байна. Үүнийг эзэнгүй мэт ингэж байлгаж болохгүй. Иргэдээ, хүүхдүүдээ аюулгүй байлгая. Олон эцэг эхчүүд, иргэд үүнийг хүсэж байна. Тийм учраас энэ асуудлыг журам болгоод оруулж ирж байгаа юм. Энэ бол захиргааны хэм хэмжээ тогтосон акт. Эрх ашиг нь зөрчигдөж байгаа бүх хүмүүст зориулж энэ журмын төслийг хэлэлцүүлнэ.
Цахилгаан хөдөлгүүртэй скүүтэр, мопедийг зарж, борлуулж байгаа, түрээслүүлж байгаа хүмүүсийн эрх ашигт ч хөндөгдөж байгаа. Худалдан авагчдын эрх ашиг ч хөндөгдөнө.
Тийм учраас өнөөдрийн эрх баригчид шиг гэнэт нэг өдөр оруулж ирээд тулгах биш, эрх ашиг нь хөндөгдөж байгаа бүх аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс асууж, санал авахаар холбогдох байгууллагууд руу өнөөдөр санал хүргүүлж байна. Мөн олон нийтэд зориулж, хуульд заасны дагуу хэлэлцүүлэхээр нээлттэй тавих болно. Иргэддээ та бүхэн саналаа өгөөрэй гэж уриалж байна. Замын хөдөлгөөний дүрэмд дээд хурд нь 50км/ц хүрэх эсэхээс шалтгаалан мотоцикл мөн биш гэж тогтоодог юм байна. Гэтэл Суррон 80км/ц хурд хүрдэг юм байна. Тийм учраас Суррон мотоциклийн ангилалд орох ёстой юм байна. Мотоциклийн ангилалд орсон тохиолдолд жолооны үнэмлэх шаардаж эхэлнэ гэсэн үг. Харин скүүтэр дээд тал нь км/ц хурдтай байдаг юм байна.
Скүүтэр дээр замын аль хэсгээр зорчих, яаж явах талаар өнөөдрийг хүртэл тодорхой дүрэм, зохицуулалт байхгүй. Энэ талаар мөн журамд оруулсан байгаа. Хамгийн чухал асуудал бол хүүхдийн аюулгүй байдал, иргэдийн аюулгүй байдал гэдэг үүднээс уг асуудлыг оруулж ирлээ. Нэг ч гэсэн үххэд, нэг ч гэсэ иргэн бэртэж гэмтэхгүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах ёстой. Үүнд улстөр, нам огт хамаагүй. Тийм учраас энэ ажлыг аль болох шуурхай явуулах болно. " гэв.
М.Чой
Сэтгэгдэл8
Зов дэмжижж байна Ер нь бол скутерыг хоригломоор Хуухдууд болгоомжгуй жэуэгиэхийнхээ угэнд ч орохгуй Осол их гарч байна Зарим улсад скутерыг хориглосон байгаа
Наранбаяр гэж хүн япон ном орчуулдаг. Хүний төлөө санаа тавьж ажиллахгүй сонин байгаа.
Zov. Demjine
Дэмжиж бна.Яг үнэн хэллээ
Зөв ш дээ. Явган хүн замаар явах аргагүй болж байна. Хурдтай цахилгаан дугуйнууд хүч дайрчих гээд хэцүү болж байна.
Маш зүйтэй санал байна. Дэмжиж байна.
Өнөөдөр явган хүний замаар дүүрэн ямар нэгэн юм унаж алцаганасан хүмүүс явж байна. Хүүхэд хөгшид явган явах боломжгүй болж бн. Үүнийг журамлахгүй бол нэмээд 6000 скүүтэр гаргана гэж бн шүү.
Монголд скүүтэр мопедыг шууд хорь. Маш их хүн үхнэ