4 дүгээр сарын 16-нд буюу өнөөдөр БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц нар Бээжин дэх Дао Юй Тай төрийн зочид буудалд уулзжээ.
Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, " Энэ онд Хятад, Герман хоорондоо иж бүрэн стратегийн түншлэл тогтоосны 10 жил тохиож байна. Эдүгээ дэлхий дахинд зуун жилд тохиогоогүй өөрчлөлт түргэсэж, хүн төрөлхтөнд асар олон өрсөлдөөн сорилт нүүрлэж, эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд том гүрнүүд хамтран ажиллахаас аргагүй нөхцөл үүсээд байна. Хятад, Герман бол дэлхийн хоёр, гурав дахь том эдийн засгийн цогц бөгөөд хоёр орны харилцааг бэхжүүлж хөгжүүлэх нь хоёр талт харилцааны цар хүрээнээс давж, Ази Европын эх газар, бүр цаашилбал дэлхий дахинд чухал нөлөөтэй.Хятад, Герман улс цаашид ч нээлттэй, ойр нягт харилцаж, стратегийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэх нь зүйтэй. Хоёр тал харилцан хүндэтгэж, ижил талаа нэгтгэж, ялгаатай талаа хойш тавин, харилцаа солилцоо өрнүүлж, харилцан суралцаж, хамтран ажиллаж хамтдаа хожвол хоёр орны харилцаа үргэлжлэн хөгжих нь зайлшгүй. Хятад улс гадагшаа нээлттэй байлгах бодлого баримталж байна.
Хятадын компаниуд Германд очиж хөгжихөд шударга, тодорхой, нээлттэй, гадуурхалгүй ая таатай бизнесийн орчин бүрдүүлэхийг Германы талаас хүсэж байна. Олон салбар дахь хамтын ажиллагаагаа Хятад Герман бие даан өрнүүлнэ.
Үүний зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн тэнцвэргүй байдал, бүс нутгийн зөрчил мөргөлдөөн зэрэг дэлхийн шинжтэй сорилтыг зохицуулахад олон улсын хамтын нийгэмлэгт бодит ажлаараа идэвхтэй хамтарч, дэлхийн тэнцвэртэй тогтвортой байдалд илүү их хувь нэмэр оруулах ёстой" гэв.
Харин Олаф Шольц хэлэхдээ, "Хятад, Германы харилцаа яг одоо маш сайн байна. Хоёр орны харилцааг үргэлжлүүлэн эрчимжүүлж, олон салбар дахь хоёр талт яриа хэлцэл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боловсрол, соёлын салбар дахь хүмүүнлэгийн солилцоог ахиулахад Германы тал бэлэн байна. Энэ нь Герман, Хятад төдийгүй дэлхий дахинд чухал юм. Хятадтай харилцаа холбоогоо бэхжүүлж, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн шинжтэй сорилт, олон талт олон улсын дэглэмийг хамгаалах талаар хамтдаа тэмцэж, дэлхийн энх тайван хөгжлийг ахиулахад Германы тал бэлэн байна. Ивээх үзлийг Германы тал эсэргүүцдэг бөгөөд чөлөөт худалдааг дэмжинэ. Европын холбооны чухал гишүүний хувьд, Европын Холбоо болон Хятад хоорондын харилцаа сайн хөгжихөд эерэг үүрэг гүйцэтгэхэд Герман улс бэлэн" гэв.
Хоёр улсын төрийн тэргүүнүүд мөн Украины хямрал, Палестин Израилийн мөргөлдөөн зэрэг олон улсын асуудлаар санал солилцсон байна.
Г.Бямба
Сэтгэгдэл4
Олаф Шольц биш фашист Адольф Шольц
Эмээ уу,,,
Юм л бол Европ гэдэг Орос Буриадуудын устгаж асан олон үндэстнүүдийг хас тэмдэгийн доор жагссан Германчууд түр ч гэсэн аварсан.Түүх сөхвөл цагийн хүнд үед Монголыг орхиод 1958 онд Монгол үндэстнээс албан ёсоор татгазлсан орос хэлтэй өргөн шанаатай онигор Буриадууд баруун Ммнголчуудыг хамгийн их үзэн яддаг. Ренчин Бямбаев яагаад гэж Цэдэнбалыг хүн биш гэж цоллож байсныг Монгол мартахгуи.Бямбаев гэртээ оросоор ярьдаг баисан.Буриадууд Монголд 40 мянга. Баруун Монголчууд 400 мянга. Энхбаяр Баяр Батүүл Хурц одоо дийлэх үү?
Хятад улс ирвэсний нутгийг хамгаалсан Лхагвасүмбэрэл гэх залуугийн амь настай холбоотой иргэдийн нэхэл шаардлагыг үл тоомсорлох ёсгүй