
ПАРИС, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /APF/. Парист болох Олимпын наадмын үеэр Украины эсрэг Оросын дайн, Ойрхи Дорнод, Судан дахь байлдааны ажиллагаа зэрэг цэргийн мөргөлдөөнүүд зогсоно гэж найдаж байгаагаа Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон илэрхийлжээ.
Тэрбээр дөрөвдүгээр сарын 15-ны даваа гарагт Францын хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа, удахгүй болох зуны Олимпын наадмын үеэр "Олимпын эвлэрлийг тогтоохын тулд чадах бүхнээ хийхээр" төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.
"Бид Олимпын үеэр эвлэрэл тогтоох талаар ажиллахыг зорьж байна. Миний хувьд энэ бол олон түнштэйгээ яриа хэлцээ хийх боломж гэж бодож байна" гэж тэрбээр хэлээд БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс энэ асуудалд өөрийн нөлөөгөө ашиглахыг хүсэх бодолтой байгаагаа нэмж дурдсан байна.
"Хятадын удирдагч хэдхэн долоо хоногийн дараа Парист ирнэ, би түүнээс надад туслахыг хүсэх болно" гэж Э.Макрон онцолжээ.
Үүний сацуу тэрбээр 2024 оны Олимпын наадам болохоос яг 100 хоногийн өмнө өгсөн ярилцлагадаа, Олон улсын Олимпын хорооноос Оросын тамирчдад төвийг сахисан статус олгох шийдвэрийг дэмжиж, "шударга шийдвэр" гэж мэдэгджээ. "ОХУ-ыг уриагүй, удирдагчийг нь урих боломжгүй. Гэхдээ Оросын тамирчид төрийн дуулал, далбаагүйгээр тэмцээнд оролцоно" гэж тэрбээр хэллээ.
Парис хотын дарга Анн Идальго Орос, Беларусийн тамирчдыг Олимпын наадамд оролцуулахыг эсэргүүцсэн юм. Олон улсын Олимпын хорооноос мэдээлснээр, Оросын 40 орчим тамирчин Олимпын наадамд оролцож магадгүй байна.
Энэ асуудлаарх эцсийн шийдвэрийг олон улсын спортын холбоод гаргана. ОУОХ-ноос Орос, Беларусийн тамирчдыг Олимпын ёслолын жагсаалд оролцохыг хориглосон юм. Парис хотноо Зуны Олимпын наадам долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд болно.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Орос тоож очихгүй шдээ нэгэнт украйны эзлэх ёстой газар нутгийг эзлээд одоо давшихгүйгээр сунжирсан дайн хийн Европын холбоог задлах тээрээ тулчихсан юмчин орос оронд алдах юм юү ч байхгүй одоо европ тив оростой энхийн хэлэлцээрт орж европын аюулгүй байдлыг цаашид яахуу гэдгээ ний нуугүй ярилцах ярилцах хэрэгтэй үүн шиг үнэн юм гэж бхгүй
ПАЛЕСТИНЫ АРД ТҮМНИЙГ ХЯДАЖ БАЙГАА ЕВРЕЙ ОРЖ БАЙХАД ОРОС ЯАГААД ОРОХГҮЙ ГЭЖ ДЭЭ УКРАЙНЫ ҮЕ ҮЕИЙН ЕВРЕЧҮҮД НАЙМАН ЖИЛ ДОМБААССЫН ИРЭГЭДИЙГ АРВАН ДӨРВӨН ОНООС ХЯДАЖ АРВАН ТАВАН МЯНГАД ХҮРЧ ИРСЭНЭЭР ОРОС СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛ ЦЭРГИЙН АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА ИЗРАЙЛЬ БАРУУН ЗҮҮНГҮЙ БӨМБӨГДӨЖ ХҮҮХЭД ЭМЭГТЭЙЧҮҮДГҮЙ АЛЖ ХЯДАЖ БАЙНА ОРОС ЗӨВХӨН ЦЭРЭГ ЦЭРГИЙН БАЙГУУЛАМЖ ҮЙЛДВЭРИЙГ УСТГАЖ БАЙНА ХОЁР НҮҮРТЭЙ ШУДРАГА БУС МАКАРОН БАЙНА
Арван таван мянгаа нотло
Ижил хүйстэн садист ал өөрийгөө их том улс төрч гэж бодоод яваа бололтой. Улс нь дэлхийн түүхэнд нэртэй явсан л болохоос одоогийн нөхцөлд бол хоосон чалчихаас өөр чадах юм эдэнд байгаа юу. Эхлээд францууд ёс суртахууны гажуудлаа засах гэж хичээсэн нь дээр биз дээ.макрон шиг гаж амьтан ерөнхийлөгч болно гэдэг бол францын нийгмийн бодит тусгал гэсэн үг шүү дээ.