ЭЦА-наас “Эрдэнэт”-ийн овоолгыг ашиглаж катодын зэс үйлдвэрлэдэг “Ачит Ихт” ХХК-ийн Улаанбаатар хот дахь оффист энэ сарын 12-нд нэгжлэг хийсэн.
Тус компанийн зүгээс “…2024 оны сонгуулийг угтан тодорхой хаяггүй “Vision Mongolia” гэх цахим хуудсаар 2024 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс “…Ард түмний мэдэлд байх ёстой “Ачит Ихт” үйлдвэрийг Элбэгдорж, Цагаан хоёр булаан авч...” гэсэн гарчигтай илт худал мэдээллийг төлбөртэй тараасны араас ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгалт орж ирлээ. …
Хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компанийг нэг асуудлаар дахин дахин шалгаж байгааг холбогдох байгууллага төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн оронд явцуу сонирхолд ашиглагдаж байна гэж үзэж байна. Хууль бус явуургүй ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардаж байна” гэсэн мэдэгдлийг гаргасан.
Харин эх сурвалжууд “...“Ачит Ихт” ХХК-ийг онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй үндэслэлээр ЭЦА-наас хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж эхэллээ” хэмээн мэдээлж байна. Үнэхээр ч арав гаруй хоногийн өмнө, Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлэх үеэр уул уурхайн томоохон компаниудад татварын шалгалтыг хийж эхэлсэн. Энэ хүрээнд “Ачит Ихт” ХХК-ийг шалгаж байж болзошгүй юм.
Гэхдээ үүнтэй зэрэгцээд “...Тус компаниас эх үүсвэртэй мөнгөөр гадаадад үл хөдлөх хөрөнгүүд “босгоод” эхэлсэн” гэдэг мэдээлэл бас гарч байна. Нэлээд хэд хоногийн өмнөөс АНУ-д нэр бүхий улстөрчтэй холбоотой хоёр хаусны талаар яригдаж эхэлсэн. Мөн саяхнаас Сингапур улсад тиймэрхүү хэд хэдэн үл хөдлөх хөрөнгийн “сураг” гараад эхэллээ. Өөрөөр хэлбэл, “Ачит Ихт” ХХК-ийн татвараас нуусан мөнгө нь гадаадад үл хөдлөх хөрөнгө болоод байсан эсэхийг хууль хяналтынхан мөрдөн шалгаж байх магадлалтай юм байна.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл25
Bitgii hutc eebeegiin hurungu shvv
мэдээж ээбийгийн хөрөнгө шдээ
Bitgii hutc eebeegiin hurungu shvv
Наад компани чинь нэр хүнд бүхий компаниар аудит хийлгэдэг, татвараа хугацаанд төлдөг ААН гэсэн шүү
н о в шнууд байнгын бэлтгэлтэй байхгүй юу
Наад компани чинь нэр хүнд бүхий компаниар аудит хийлгэдэг, татвараа хугацаанд төлдөг ААН гэсэн шүү
монголын ард түмний баялагыг соёлтой хулгайлсан нэг сонгодог жишээ гэж хэлж болно. бялуунаасаа болоод элбэг, цагаан хоёр тангараг тасарсан гэнэ лээ.Эндээс олсон мөнгөөрөө Элбэгээ ах дүү төрөл төрөгсөдөө бүгдийг нь тэжээдэг гэнэлээ. тэдний ариун цагаан хөдөлмөрөөрөө бүтээсэн баялаг биш шүү дээ.
Яг тийм, бушуухан тэр үйлдвэрийг нь буулгаж өгөөд улаанбаатарынхан хашаанд буулгачих. Элдэв хэрүүлгүй өөрсдийнхөө үйлдвэр гэж орилж байгаа новшнууд хятадад зарна уу, устгана уу өөрөө мэдэг. Монголын баялаг шороон ордоо авах уу даа.
монгол улсын орсын баялаг хамтарсан овоолго хуьийн компани эзэмшихгүй олон жилийн орсын овоолго шүү яяпонд үйлдвэр байгуулах зарахыг зөвшөөрөөгүй байж орсоос асуухгүй яаж ингэсэн бэ оросын овоолго бас бий
МАН хүмүүсийг дарамталж сонгуулийн мөнгөө босгох, далимд нь бусад хүчнүүд, хүмүүсийг холбож худлаа ПиАр хийж л байгаа гэдэг нь тодорхой л доо.
Сү Батболдын ард Хүй Сю Жанг гэсэн манигар хар сармагчин инээж суугаа даа..
Тийм байхаа! Сү лалрын талаар шүүх цагдаа нь дув дуугай, чив чимээгүй?
Энэ бол Ээбээг дарах Данхын нэг үйлдэл юм ! Цагаан Ээбээг угжих ёстой хүн бөгөөд Данхын хараанаас зайлж чадахгүй ! Эцэст нь Домбо ах буюу Хүүк оролцож энэ жижиг тулааныг зогсоох байх да хөөрхий !
Манай Эбэ бол бурхнаас заяасан буянтан. Булаг шиг бургилж, далай мэт давалгаалж байдаг хөрөнгөтөй хүн шүү. Харыг цагаан, нүглийг буян болгож харагдуулж ч, ярьж ч чаддаг хүлээн зөвшөөрөгдсөн лидер шүү. Хэн ч яаж ч чадахгүй дээ, яршиг л байна доо
Оросын тагнуул олоод илрүүлэхгүй бол хулгайч хүн монголд ноён мэт аашилна.
Монгол бүтээдэг биш хулгайлдаг нь ардын баатар болсоон! Нэгжэд пу гарахуу! Өөрсдийн хөрөнгөөхөө бүтээснийг нь харлуулж доромжлоод! Оюунбалай хиисэн юм бэ! 37 оны бууны нохой аргаар дайснаа дарж бна! Оюубалай монголчуул 37 оноос өөр онд амьдарч бгааг мартсан уу!
Төрд авчихаад идэж байх, түүнийг хараад шүлсээ залгин баясаж суух гуйлгачингууд сэдгэгдлээр нэг дүүрэн байх юм, Ёстой нөгөө алтан загасм баригдчихаад танд хүсэх зүйл юу байна гэхэд түүнийг надтай адилхан гуйлгачин болгоод өг гэдэгтэй агаар нэг байна,
Ерөнхий сайд маань ажлаа авахдаа л Эрдэнэт-д нэг том луйвар илрүүлсэн тухай ярьж байсан. Хичнээн ч хугацаа өнгөрөв дөө. Улсын Ерөнхий сайд нь дийлдэггүй хулгай байв уу. Эсвэл хүмүүс гүтгэж албан тушаал авав уу. Хэдхэн хоногийн дотор хариу нь гарахгүй бол таны хугацаа дууслаа.
нэг улсын ерөнхийлөгч нь тамгийн газрын даргатайгаа нийлж бусдыг шүүхээр айлгаж байгаад бусдын хөрөнгийг дээрэмдэж аваад улсынхаа хамгийн том зэсийн үйлдвэрийн хажууд шимэгч үйлдвэр байгуулна гэдэг дэлхийд байхгүй кэйс шүү Албан тушаалаа ашигласан жишээгээр дэлхийн хэмжээнд яригдана.
Уг шалтгаан нь дүр эсгэсэн хуурамч ардчилал шүү дээ. Бид дүр эсгэсэн хурамч ардчиллыг бүрмөсөн устгаж байж энэ бүх гэмт хэргийг зогсоож чадна.
ман 30 жил юу хийсэн бэ бүр сүүлийн 8 жил нэг ч төсөл хөтөлбөр бүтээн байгуулалт бхгүй АН арай гэж богино хугацаанд эхлүүлсэн бүтээн байгуулалт өөрчлөлт дээр амьдардаг байж бнга ингэж худал хуурмагаар иргэдийн тархийг угаана
2014 оноос орос-украйн хоёр дайнд бэлдсэн тэр цагаас монголд ямар нэг бүтээн байгуулах ажил явагдаагүй. Мэдээж дайны хар сүүдэр манайхыг нөмөрсөн цаг тул ийм үр дүн гарах нь ойлгомжтой.
Ардын намынхан хулгаылж булааж дээрэмдэж чаддаг! Бүтээж босгож сайн яваагаа барьж хорьж балладаг муухай хорон бодлог л явуулж бна даа
Saya medegdel ni medeegeer garsan. Uls turtei xolboogui company baina lee. Bas l songuuliin show.
Ганц ажиллаж бгаа үйлдвэрээ дарамтлаж байхаар нүүрс, ногоон автобус, ГОК - шахаа зэрэг асар их дүнтэй хулгайгаа эхлээд шалгаад төрийн мөнгийг олоод ир!!!