sonin.mn

Япон улсад зохион байгуулсан хагас марафон гүйлтийн “Ageo international half mararthon” тэмцээнд Монголын хоёр тамирчин хурд сорив. 21 км-ын эмэгтэйчүүдийн ангилалд Г.Хишигсайхан 1:10.32 цагийн амжилтаар тэргүүн байр эзэлжээ. Г.Хишигсайхан нь энэ амжилтаар тус зайн Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.


Тэрбээр 2023 он гарснаас хойш “KIX senshu”, “Ningbo Marathon”, “Сансар марафон-2023”, “Улаанбаатар-2023” марафонд түрүүлсэн бөгөөд саяхан БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн зуны спортын наадамд долдугаар байр эзэлсэн юм.