sonin.mn

Хятадын Иргэний агаарын тээврийн төв болон өмнөд бүсийг удирдах төв 4-р сарын 7-ны өдөр Гуанжоуд төвтэй EHang технологийн компанид нисгэгчгүй онгоц үйлдвэрлэх зөвшөөрөл өгчээ.


Ингэснээр тус компани EH216-S нисгэгчгүй онгоцоо олноор нь үйлдвэрлэх боломжтой болж, арилжааны дараагийн алхамд шилжиж байна.  EHang компани хотын агаарын тээврийн технологийн компани бөгөөд агаарын тээвэр, түүн дотроо нисгэгчтэй тээвэр, ложистикийн тээвэр, ухаалаг хотын менежмент, агаарын мэдээллийн хэрэгсэл зэрэг хэрэглээний өргөн салбарт үйл ажиллагаа явуулдаг. EH216-S загварын дээд хурд 130км/цаг, хамгийн холдоо 30 км зам туулж, 25 минут тасралтгүй нислэг үйлдэх чадвартай юм.


Г.Бямба