ШАНХАЙ, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /people.cn/. Шанхай хотод төвтэй “AutoFlight” компанид зохион бүтээсэн агаарын таксиг гадаадын анхны захиалагчид нийлүүлжээ. Энэ тухай Зүүн Хятадын нисгэгчгүй нисэх онгоцны бааз мэдээлэв.
Эгц дээшээ хөөрч буудаг "Prosperity" /Шэншилун/ гэдэг нэртэй уг цахилгаан хөдөлгүүртэй онгоцыг Японы агаарын тээврийн тэргүүлэгч компанид албан ёсоор хүлээлгэн өгчээ. Уг такси Өмнөд Хятадын Шэньжэнь болон Жухай хотын хооронд холын зайн үзүүлэх нислэг үйлдсэн тухай “AutoFlight” өнгөрсөн сард мэдээлж байсан юм.
Таван хүний суудалтай энэ такси машинаар гурван цаг туулах Сувдан голын бэлчир дэх 50 км замыг ердөө 20 минутын дотор автомат жолоодлогоор туулжээ. Үзүүлэх нислэгийг 86 сая орчим хүн амтай газар нутаг болон Хонконг, Шэньжэн, Макао зэрэг олон улсын нисэх онгоцны буудлуудын ойролцоох агаарын орон зайд үйлдсэн байна.
Өмнө нь "Mini" болон "Fiat 500" машин дээр ажиллаж байсан Фрэнк Стивенсон "Prosperity"-г зохион бүтээсэн бөгөөд тэрбээр нисдэг таксины салбарт шилжихээсээ өмнө "Ferrari", "McLaren, "Maserati" загваруудыг мөн зохион бүтээжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Агаарын такси эрсдэлтэй.
ersdej baij hogjuuldeg
Анх агаарын таксиг Чех улсад хийж туршиж байсан санагдана. 21 дүгээр зуунд практикт сайн нэвтрэхгүй бна. Технологи өндөр хөгжсөн орнууд түүний дотор БНХАУ анх туршиж байгаа юм байна. Манайх Улаанбаатар хот нь тэг түгжрэлтэй газар алс холын аймаг сумдад агаарын такси нэвтрүүлэх шаардлага бий,Гэхдээ манай орон салхи ихтэй, уулс хоорондын хөндийд салхины босоо хөдөлгөөн их байдаг тул бас эрсдэл бий.
Энэ үйлчилгээ Улаанбаатарт нэг ороод ирвэл эрэлт ихтэй байх бишүү ?
Japan hyadad mashin taxi hyadadaas avah bolje tsag uur bolj ba Korea hyadadiin abtobus abna mongol Korea goo's abtobus abna