sonin.mn

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн Дарга О.Цогтгэрэл: "Яагаад Монгол улсаас яагаад залуучууд гадагшаа дайжаад байна вэ? гэдгийг олон улсын индексээр тодорхой харагдаж байна. 2016 онд энэ үзүүлэлт 3 нэгж байсан бол өнгөрсөн онд 4,2 болтлоо өссөн. Бараг 50 хувь муудсан байна. Энэ нь манай улсад амьдрах нөхцөл муу, залуучуудад боломж олдохгүй байгааг илэрхийлж байгаа хэрэг юм.



Өмнө нь түр зуур гадагшаа явах хүсэлтэй байсан бол одоо Монголдоо эргэж ирэхгүйгээр явах хүсэлтэй болжээ.



Энэ үзүүлэлт муудах нь эдийн засгийн буюу цалин орлого хүрэлцэхгүй, улс төрийн буюу нийгмийн тэгш бус байдалтай, мөн авлигажсан тогтолцоотой шууд хамааралтай байна. Монголын сүүлийн 8 жилийн дүр төрхийг энэ индекс харуулж байгаа юм. Авлига ихсэх тусам л иргэд Монголоос явах хүсэлтэй байгаа нь баримтаар нотлогдож байна.


Эрх баригчид найман жил авлигатай тэмцэж байна гэж суртал ухуулга хийгээд байдаг үр дүн нь харагддаггүй. Уг нь тэмцэх тусмаа авлига буурах ёстой байтал эсрэгээрээ авлига ихсээд байдаг. Залуучууд ажил хийгээд байгаа мөртлөө ядуу байна.



Залуус ажиллах тусам ядуурдаг эдийн засгийн тогтолцоотой болчихсон. Уг нь ядуурал гэдэг ажлын байр олдохгүй байгаа тохиолдолд бий болдог гэж бид ойлгодог.



Гэтэл манай улсад ажилтай байх тусмаа ядуураад байгаа учраас залуучууд гадагшаа явах хүсэлтэй байна. Үүн дээр шийдэмгий олон арга хэмжээ авахгүй бол өнөөдрийн эрх баригчдын 8 жилийн мөрийн хөтөлбөр, 4 жилийн амлалт ийм байгааг харуулж байна. " гэв.



М.Чой