Бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд Шинэ Зуунмод хотын хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийг дэмжих бодлогыг тодорхойлох зорилгоор Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж буй. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг барилгын салбарын төлөөлөл, архитекторуудтай уулзаж, хуулийн төслийг хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт Барилга хот байгуулалтын яам, УБЗАА, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа, Монголын барилгачдын нэгдсэн холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо, ЖАЙКА зэрэг хот байгуулалтын 10 гаруй байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан дагуул 13 хот байгуулахаар төлөвлөсөн. Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогод олон төвт хотын тогтолцоог хэрэгжүүлж, шинэ суурьшлын бүс, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар тусгасны дагуу Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулахаар ажиллаж байгаа билээ. Улаанбаатар хотын хүн ам 2040 он гэхэд 2,248,000-д хүрэх тооцоо гарснаас 440,000 нь дагуул хотод суурьших төлөвлөлттэй байгаа юм.
Шинэ Зуунмод хотын 31,000 га талбайд
- Эдийн засгийн чөлөөт бүс
- Олон нийт, худалдаа, үйлчилгээний бүс
- Шинэ Зуунмод хотын төв, засаг захиргааны бүс
- Оюутны хотхон, судалгаа шинжилгээний төв
- Худалдаа, бөөний төв
- Тээвэр логистик, үйлдвэрлэлийн бүс
- Олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны бүс
- Аж ахуй, нөөц бүс гэсэн найман бүсийг төлөвлөж буй.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Шинэ Зуунмод хотын зарим бүтээн байгуулалт өрнөж эхэлсэн ч цаашдын эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай байна. Хот байгуулахдаа хүний эрхийг хангаж, эдийн засгийг зөв төлөвлөн, зах зээлийг оновчтой хуваарилах хэрэгтэй. Дагуул хотын ерөнхий хууль байж болох ч дагуул хот бүрийн төлөвлөлт, цаашдын концепц, үйл ажиллагааны чиглэл нь ялгаатай, өөр өөрийн онцлогтой учраас Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж байна. Уг хуулийн төслийг УИХ-аар батлуулснаар бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, суурь дэд бүтцийг хийх боломжтой болно. Уг дагуул хотыг байгуулснаар Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй ч тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлж, эдийн засгийн суурийг нэмэгдүүлэх юм” хэмээлээ.
Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс Шинэ Зуунмод дагуул хотыг зэргэлдээх сум, бүс нутагтай уялдуулан төлөвлөх, хотын төлөвлөлтөөр ажлын байр, амьдрах орчныг бий болгох талаар хуулийн төсөлд тусгах зэрэг саналыг хэлсэн юм.
Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд scsezd@gmail.com цахим хаягаар дамжуулан саналаа хүргүүлэх боломжтой. Хуулийн төслийн үзэл баримтлал, товч болон дэлгэрэнгүй танилцуулгыг http://scsez.ub.gov.mn/blog/principalActivities/citizenParticipation/feedback/1/1 холбоосоор нэвтэрч үзнэ үү.
Сэтгэгдэл14
Хотын оршин суугчдын тоо ихсэхийн хэрээр хот улам бохирдож өвчлөл үхэл нэмэгдэнэ.
Энэ сумын хот барина ч гэж юу байхав сонгуулийн дараа халагдаад зайлна
гэр хороололжуулчихсан байнлээ. одоо нэмэргүй
казино хоролмаа бүлэглэлийн гараар орсоон. газрын наймаачид
Шинэ нисэхийн төсөл, Майдар хотын төсөл гээд л олон төсөл бий дээ. 4-хөн жилийн настай нэг дарга гарч ирээд л бүх өмнөхөө үгүйсгээд шинэ төсөл хийгээд байхаар чинь яаж хөгжих билээ. Мөнгө олох л арга байх. Тэр тусмаа сонгуулийн яг өмнө эхэлж байгаа нь бүр үнэмшилгүй.
ygyi bailgyi dee!!!chabizaa ch bis?....eh ornii heregzee baina?...............
ygyi bailgyi dee!!!chabizaa ch bis?....eh ornii heregzee baina?...............
МАН-ын оготно зурам царайлсан хулгайч нарын цавчаа хийж хувьдаа мөнгө идэх арга мэх..
ene dagyyl hotiig hyrdtai barij baigyylah ni chyhal!!!!bas tesel bolon byteen baigyylaltad orolzoh gadaadiin herenge oryylaltiig saitar asiglah ni zyi dee!!!!Minii ard tymen eblerebel bygdiig hiij chadna syy!!!hicheechgee................
ene dagyyl hotiig hyrdtai barij baigyylah ni chyhal!!!!bas tesel bolon byteen baigyylaltad orolzoh gadaadiin herenge oryylaltiig saitar asiglah ni zyi dee!!!!Minii ard tymen eblerebel bygdiig hiij chadna syy!!!hicheechgee................
Холимог тээврийн ложистик байгуулаад улаанбаатар хотын ложистикийг нэгдсэн болгоно. Өөрөөр хэлбэл шинэ зуунмод хотод холимог тээврийн ложистик байгуулна.
Duusdaggui.ULGEREE.yarisaaral.honinuud.n. itgeseer.dahiidal.yrisaar.novsh.gej
ТЭР ДАГУУЛ ХОТЫН ИРГЭД ЧИНЬ ХААНА ЯМАР АЖИЛ ХИЙЖ АМЬДРАХ ЮМ БЭ ? ЯМАР ЯМАР ҮЙЛДВЭРҮҮД, АЖЛЫН БАЙРНУУД БИЙ БОЛОХ ЮМ БЭ ?
ТЭР ДАГУУЛ ХОТЫН ИРГЭД ЧИНЬ ХААНА ЯМАР АЖИЛ ХИЙЖ АМЬДРАХ ЮМ БЭ ? ЯМАР ЯМАР ҮЙЛДВЭРҮҮД, АЖЛЫН БАЙРНУУД БИЙ БОЛОХ ЮМ БЭ ?