sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп арваннэгдүгээр сарын 26-нд нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэл хийхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй саяхан ярилцах үеэрээ Орос, Украины дайныг эцэслэхийн тулд Украинтай аль болох хурдан тохиролцоонд хүрэхийг уриалснаа дурджээ.


Тэрбээр энхийн тохиролцоонд хүрэх бүрэн боломжтой гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, ийм тохиролцоо нь бүх талд ихээхэн ач холбогдолтой болохыг онцолсон байна.


Дональд Трамп арваннэгдүгээр сарын 25-ны орой Флорида муж дахь “Мар-а-Лаго” эдлэндээ НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй уулзах үеэрээ Владимир Путинтэй хийсэн ярианыхаа талаар танилцуулжээ.


Түүнчлэн Д.Трамп Марк Рюттетэй хийсэн уулзалтаар Орос, Украины дайн болон Ирантай холбоотой нөхцөл байдлын талаар голлон хэлэлцсэнээ мэдээлсэн байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Орос, Украины аль аль нь мөргөлдөөнийг улам хурцатгаж болзошгүй аливаа үйлдлээс зайлсхийж, дайныг аль болох богино хугацаанд энхийн замаар эцэслэх шаардлагатайг онцолжээ.




Г.Бямба