Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшигчийн нэрс сар гаруйхны дараа тодрох гэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-д суудалтай намууд нэр дэвшигчдээ тодруулахаар ажиллаж буй. Мэдээж гол өрсөлдөөн МАН, АН-ын нэр дэвшигчдийн дунд болно. МАН-аас Ерөнхий Сайд асан Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Тэргүүн Шадар Сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарын нэрс, АН-аас УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, Н.Алтанхуяг, Д.Ганбат нарын нэрс хүчтэй яригдаж байгаа билээ.
Энд нэг зүйлийг дурьдахад "Н.Алтанхуягийн рейтинг хамгийн өндөр байна" гэх яриа бодит байдлаас ихээхэн зөрүүтэй бөгөөд пиарын шинжтэй сошиал хөөс гэх.
Учир нь АН-ын жирийн гишүүд Н.Алтанхуягийг намын байрны газрыг зарж намын гишүүдээ орох оронгүй болгосон, хүнд үед намаа хаяж яван, УИХ-д бие даан сонгогдсон, идсэн уусан гэх элдэв асуудалд холбогдсон зэргээр маш их шүүмжлэлтэй хандаж буй гэнэ. Иймээс ч түүнийг дэмжих магадлал маш бага ажээ. Лу.Гантөмөрийн хувьд МАН-тай хэтэрхий ойрхон хамтарч ажилладаг, бараг л БЭТ шахуу явж ирсэн, архи дарс зэрэг асуудалд нэр холбогддог зэрэг сөрөг талтай гэнэ.
Харин Д.Ганбатын хувьд АН-ын хамгийн хүнд үед ямар ч эргэлзээгүй ардчиллын талд зогсож, ядарсан зүдэрсэн гишүүдээ өмгөөлж, харж ирсэнд нь жирийн гишүүд нь харьцангуй талархалтай ханддаг аж.
Ер нь Д.Ганбат бол АН хоёр хуваагдаад, хоёр талд намын даргын сунгааг явуулах гэж байх үед хоёуланд нь очоод бүртгүүлчихэж байсан айхтар улс төрч. Цаад утгаараа бол намынхаа эв нэгдлийн төлөө эцсээ хүртэл зогсоно гэдгээ үйлдлээрээ харуулчихаж байгаа хэрэг.
Шулуухан хэлэхэд Н.Алтанхуягийн рейтинг хамгийн өндөр байна" гэх яриа харьцангуй зохион байгуулалттай пиарын шинжтэй яриа бол бодит байдал дээр АН-ын жирийн гишүүдийн дийлэнхи нь Д.Ганбатыг дэмжиж байгаа ажээ.
С.Сарнай
Баасан - 11 сарын 27,
2026
Сэтгэгдэл0