Монголын Үндэсний Бөхийн Холбооны "PEPSI - АЛТАН ЦОМ" барилдаанд оролцогчдоос үзэгчдээс хамгийн их санал авсан 14 бөх БҮХ ОДДЫН БАРИЛДААН -д зодоглохоор сонгогдоод байна.
Эдгээр бөхчүүд хоёр багт хуваагдан өрсөлдөх бөгөөд Даян аварга Н.Батсуурийн багийг улсын гарди Д.Рагчаа дасгалжуулж, бүрэлдэхүүнд нь улсын заан Б.Бат-Өлзий, гарди Ц.Бямба-Отгон, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, начин Д.Амарсайхан, Э.Сумъяабат, Э.Батмагнай нар багтжээ.
Тус багт сонгогдсон улсын харцага Г.Ганхуяг бэртэлтэй учир түүнийг улсын начин Э.Батмагнай орлох юм. Тэгвэл улсын аварга П.Бүрэнтөгсийн багийг улсын заан Д.Баасандорж дасгалжуулна. П.Бүрэнтөгс аварга өөрийн багтаа отгон аварга О.Хангай, улсын арслан Р.Пүрэвдагва, заан Б.Пүрэвсайхан, М.Лхагвагэрэл, харцага О.Мөнх-Эрдэнэ, С.Сүхбат нарыг сонгожээ. Энэ үеэр урлаг, спортын алдартнуудаас бүрдсэн холимог оддын барилдаан мөн зохион байгуулагдана.
Уг барилдаанд урлаг, спортоор олны танил болсон арван хүн тав таваараа хоёр баг болж хуваагдсан юм. Багуудыг үзэгчдээс хамгийн олон санал авсан улсын аварга О.Хангай, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар нар дасгалжуулна.
О.Хангай аваргын багт дуучин Д.Намсрайноров, Ц.Отгонбаяр, хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг, “Хоромхон” клубийн довтлогч Н.Наранболд, “ТВ Коктейль”-ийн жүжигчин А.Өнөржаргал, фитнесс модель С.Эрдэнэцогт нар багтсан байна. Харин улсын харцага Б.Зоригтбаатарын багийн бүрэлдэхүүнд 2021 оны Монголын мистер Т.Батнасан, Монгол Улсын манлай уяач О.Батболд, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, жүжигчин О.Амгаланбаатар, дуучин Д.Найдандорж нар багтсан байна. Тус барилдааны дундуур сонирхолтой авьяас сорьсон тэмцээн ч бас болох юм. Үзэгч олон та бүхнийг амралтынхаа өдрөөр хүрэлцэн ирж энэхүү сонирхолтой шоу, барилдааныг үзэхийг урьж байна.
Тасарбар өнөөдөр 11:00 цагаас www.ticket.mn-ээр борлуулагдаж эхэлнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл6
Үндэсний бөх одоо л нөрөө олж - нөр хамагчтай болж байна даа , ШОУдах нь СПОРТ гэж ДОПИНГдож байснаас хамаагүй дээр - муусайн зохиолын \ нитийн \ дуучдаас юу дутах юм , үзээд алд ...
Эмэгтэйчүүдийг барилдуулвал үзэгчид нэмэгдэх нигууртай.
end bichsen tenegyydiin zabij ni chyyrchee!!!
сэргээш,булхай,өнгө мөнгөний төлөөх ,зэрлэг араатангуудын хөлс хир үнэртүүлсэн дүрэм журамгүй хулхи шоү харснаа сэтглийн таашаал авсн мэтээр архиргчдыг харахаар МНГОЛ Улнууд 17 - р зуунд бгаагийн гэрч.Ёс жудаг,нарийн дүрэмтэй СУМО-гийн дэргэд ёстой түй бна, ЗАЛУУС энэ хулхи шоүг үзэн ялах босон учир сүржин зар ч нэмэргүй. ЭГНЭГТ МӨХСӨН
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00