Санхүүгийн дүрэм журмыг зөрчсөний учир “Манчестер Сити” багийн авсан олон оноог хүчингүй болгож магадгүй байгаа учраас тус баг улирлын төгсгөлд Английн Премьер Лигээс хасагдаж болзошгүй гэж Daily Mail сонинд бичжээ.
"МанСити" баг санхүүгийн зохицуулалтыг ноцтой зөрчсөн гэх бараг бүх зүйл ангиар гэм буруутай гэдгийг хараат бус комисс тогтоосныг Премьер Лигийн удирдлага баталсан байна. Одоо тус багт ихээхэн хэмжээний торгууль ногдуулж магадгүй байгаа ажээ.
Хараат бус комиссын тайланд дурдсанаар, “МанСити” багийн удирдлага 2009-2018 оны хугацаанд арилжааны түншүүдтэйгээ хуурамч хэлцлүүд байгуулж, уг хэлцлүүдээ ашиглан клубийн орлогыг хиймлээр өсгөж, зарлагаа бууруулан бусад түншдээ танилцуулдаг байжээ. Ингэснээр аудитчид ба зохицуулагч байгууллагуудыг төөрөгдөлд оруулсаар ирсэн байна. Мөн Премьер Лиг болон УЕФА-гаас тогтоосон зарлагын дээд хязгаарыг хэтрүүлж байжээ. Одоогийн байдлаар "Манчестер Сити" Английн аварга шалгаруулах тэмцээний шинэ улирлын гарааны тоглолтуудад 7 хожил авснаар 21 оноотой болж, тэмцээний хүснэгтийг тэргүүлж байна.
Б.Адъяахүү
Мягмар - 10 сарын 20,
2026
Сэтгэгдэл0