МҮОХ-ноос гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын хүрээнд Унгар улсын олимпын хороотой хамтран ажиллах санамж бичгийг Будапешт хотноо байгууллаа.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд МУ-ын Засгийн газрын гишүүн, Спортын сайд Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар, туялзуур сэлэмний Олимпын 2 удаагийн аварга Mr. Bence Szabу нар хүндэт зочноор оролцож, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бээжин 2008” олимпын аварга Э.Бадар-Ууган, Унгарын олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Орчин үеийн таван төрөлтийн Олимпын аварга багийн гишүүн Mr. Lбszlу Fбbiбn нар үзэглэв. Хоёр улсын ҮОХ-д нь өндөр хөгжсөн спортын төрлүүдэд тамирчдын хамтарсан бэлтгэл хийх, спортын шинжлэх ухаан, спортын анагаах ухааныг хөгжүүлэхэд мэргэжилтэн солилцох болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар хэлэлцсэн байна.
Унгарын олимпын хороо нь Франц, Грек, АНУ, ХБНГУ болон Австралийн олимпын хорооны дараа буюу 1895.12.19-ны өдөр байгуулагдсан зургаа дахь олимпын хороо бөгөөд “Афин 1896” анхдугаар Олимпын наадамд оролцогч орон төдийгүй Dr. Ferenc Kemeny нь Олон улсын олимпын хороог үүсгэн байгуулагчдын нэг юм. МҮОХ нь ОУОХ-ны дэмжлэгтэйгээр Унгар улсын спортын шинжлэх ухааны их сургуулийн дасгалжуулагч нарт зориулсан богино хугацааны сургалтад туялзуур сэлэм, жүдо, бокс, волейбол зэрэг спортын багш дасгалжуулагч нарыг хамруулаад байна.
Сэтгэгдэл2
ОЧИЖ ОЧИЖ ПҮҮТЭНИЙ БУУНЫ НОХОЙ, ЕВРОПЫН ТОЛГОЙН ӨВЧИН УНГАРТАЙ ХАМТРААД ТЭР ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТЭНДЭЭ ЯГ ХҮРЭХ ҮҮ, ? К КК
Зөв алхам. Дэмжиж байна. Спорт нь спортоороо, улс төр нь улс төөрөөрөө явдаг юм биз. Спорт нь улс төрөөс ангид байна гэж Олон улсын Олимпийн Харти буюу Дүрэмд ч заасан байдаг.