sonin.mn

Япон улсын Айчи-Нагоя хотод болж буй “Айчи-Нагоя 2026” Азийн пара спортын наадмын паратаеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, Хөдөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжав алтан медаль хүртэж, Азийн пара наадмын аварга боллоо. Тэрбээр өмнөх наадмаас мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд паралимпын наадмын анхны алтан медальт Монгол эмэгтэй тамирчин юм.