Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатрын үйл ажиллагааг дэмжихдээ иргэдийн мэдэх эрхэд халдаж байсан зарим нэр бүхий сэтгүүлчид төлбөрөө газраар авч байсан байх магадлалтай мэдээллийг иргэн Г.Уянга шат дараатайгаар шүгэл үлээж мэдээллэж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр иргэн Г.Уянга ээлжит мэдээллээ ил болголоо.
Тэрээр: "Хатан туулаа хамгаална гээд явж байхдаа бид цахим орчинд зарим хэвлэл мэдээллийн байгууллагад байж боломгүй аргаар дүүжлүүлсэн. Эдгээр хүмүүс Нийслэлийн иргэдийн газрыг хэрхэн өөрсдөө авч, даргад үйлчилдэг байсан байх магадлалтай үйлдлүүдийг ЦЕГ-т хүлээлгэж өгсөн. Үүнтэй холбоотой Eguur мэдээллийн сайтын эрхлэгч Ж.Мядагбадамын өөрийнх нэр дээр байгаа 10 газрын мэдээллийг ил болгосон. Өөрөө эдгээр газраа худалдаж авсан гэсэн байна лээ. Тэгвэл худалдаж авсан баримт нь хаана байна вэ? Намайг ааваар минь дайруулж, MCS-н хүн мэтээр гүтгэж байна. Би та нарын эсрэг баримт ярихаа зогсоохгүй. Газартай холбоотой нэмэлт материалуудаа өнөөдөр гаргаж байна.
Ж.Мядагбадам нь 10 газартай биш. Түүний нөхөр Т.Хүчитбаатарын нэр дээр дахин өөр газрууд авсан байдаг бөгөөд 2025 оны 10-р сарын 13-ны өдөр буюу Х.Нямбаатар Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үед нэг дор эдгээр газрыг олгосон байна. Ар Гүнт гэж сайхан газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 4 газрыг 10 хоногийн дотор олгосон байна.
Мөн Төв аймагт 5000мкв газар буюу ойролцоогоор 8 айлын газартай дүйцэж байна. Ингээд нэг гэр бүлийн нэр дээр ойролцоогоор 22 айлын газартай дүйцэхүйц том газар олгогдсон байна. Энэ газрууд дээр 5 том байшин байна. Ямар том мөнгө вэ? Би энэхүү газрыг хайж байх явцдаа бас нэг сонирхолтой мэдээлэл олсон нь Нийслэлээс санхүүждэг байсан байж болзошгүй сэтгүүлчдийн нэмэт мэдээлэл гарч ирсэн. Ж.Мядагбадамыг өмөөрч байгаа бас нэгэн сэтгүүлч түүнтэй хөрш болох нь олдлоо. Энэ талаар дараагийн удаа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.
Мөн Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатараа та ирж шалгуулаач ээ. Өөрийн чинь авлига, албан тушаалтай холбоотой хэргийг би ил болгочихсон байхад яагаад би шалгуулдаг юм бэ? Одоо иргэн болсон Х.Нямбаатар та нэр төртэйгээр хуулийн өмнө шалгуулмаар байна." гэсэн юм.
Х.Цэцэн
Мягмар - 10 сарын 13,
2026
Сэтгэгдэл3
Энэ сэтгүүлчид гэх эмэгтэйчүүд эрээ цээрээ бүр алдсан нь илэрхий мэдрэгдээд байх болсоор удлаа даа. Тэдний идсэн уусан шантаажилсан доромжилсон асуудлуудыг хуулийн дагуу шийдвэрлэх байх. Түүнээс гадна төрийг ордонд бөөнөөр нь оруулж ёс зүйгүй орилж чарлаж байхыг нь өнөөдрөөс таслан зогсоо. Сайтууд гэх мик барьсан ангалзсан хүн төрийн ордонг буртаглаж суух шаардлагагүй.
Eguuriin huuhen shorond yavjee gej…
Монголд хариуцлага ёс зүй алга. Төрийн ордонд байгаа сэтгүүлчдыг бүгдын гаргаж Мэдэллийн Төв д цаг гарган УИХ гишүүд,сайд,дарга нартай нь ярилцлага Хэвлэлийн хурад хийлгэж байх хэрэгтэй. Энэ замбрагаа алдаж байгаа мэт эрээ цээргүй сэтгүүлчид гэх хүүхнүүдын ард ШАНТАЖ Авилгал нуугдаж бн. Цэгцлэх хэрэгтэй.