Иргэн Хариад овогт Г.Уянга АТГ-ын гадаа мэдээлэл хийж, Х.Нямбаатар болон эгүүр сайт гэгчийн сэтгүүлч Ж.Мядагбадам нартай холбоотой баримтыг дэлгэв.
Энэ үеэрээ тэрээр: "Хууль зүйн сайд асан, хотын дарга асан Х.Нямбаатарыг АТГ өнгөрсөн сарын 25-нд яллагдагчаар татсан талаар мэдээлсэн. Гэхдээ түүнийг хэзээ авчрах гэж байгаа, шалгаж байгаа эсэх талаар мэдээлэл тодорхойгүй хэвээр байна. Түүнийг хурдан авчирч, шалгахыг “Хатан Туулаа хамгаалъя” хөдөлгөөнийхөн шаардаж байна. Мөн Х.Нямбаатар намайг таван удаа шүүхэд хандсан. Гэхдээ намайг удаа дараа гүтгэж, харлуулж байсан.
Монгол Улсын иргэд 700 м.кв талбайгаа авах гэж олон жил зүтгэдэг. Энэ газраа авна гэдэг хүнд даваа. Хотын дарга асан Х.Нямбаатар зохион байгуулалттайгаар бусдыг гүтгэх, хууль бус үйл ажиллагаа явуулснаа нуун дарагдуулах зорилгоор сэтгүүлчдийг хөлсөлсөн байж магадгүй байна.
Энэ баримтаа цагдаагийн газарт өгч, шалгуулах болно. Тухайлбал, Eguur.mn сайтын эрхлэгч Ж.Мядагбадам 2026.01.02-ноос хойш нийт 10 газар авсан байна. Энэ мэдээлэл бол нээлттэй мэдээлэл. Нэг хүнд нэг газар олгодог байтал ийм олон газар өгсөн практик Монголд байдаг уу” гэсэн юм.
Н.Отгончимэг
Даваа - 10 сарын 12,
2026
Сэтгэгдэл6
Huduunii haltar avgai ingeed hulgaich bolov oo gej
Sonin mn Ухрал сайдаасаа хэдэн цаас авдагын? Хямдхан байхдаа
худлаа худлаа
Хөөөрхий Нямбаатар дарга ажлаа амжуулах гэж чөмгөө дундартал зүтгэдэг хүний нэг байсан юм. Унахаар нь дэвсэх гэж өрсөлдөх юм аа.
Хөөөрхий Нямбаатар дарга ажлаа амжуулах гэж чөмгөө дундартал зүтгэдэг хүний нэг байсан юм. Унахаар нь дэвсэх гэж өрсөлдөх юм аа.
Хүрэлсүх Учрал Энхбаярын цагаан хоолойнуудад хэн нэгний хууль зөрчсөн баримт нь байгаа бол тэрийгээ цагдаа шүүх прокурорт өгдөггүй хашгирч шоудаад чимээгүй болдог.