sonin.mn

ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Б.Энхбаяр Х.Нямбаатарын хийсэн лайвтай холбоотойгоор сэтгүүлчдэд тайлбар өглөө. 

Тодруулбал Б.Энхбаяр “Х.Нямбаатарын хийсэн лайвд ямар ч шинэ зүйл байсангүй, ямар ч баримт байсангүй. Энэ оны гуравдугаар сард Л.Оюун-Эрдэнэ бас ингэж л ярьж байсан. Ямар ч баримт байхгүй. Бичлэг байгаа гэж яриад, хуулийн байгууллага дээр очихоор бичлэг нь байхгүй болчихдог.


Авлигын баримт нь хаана байгаа юм бэ гэхээр А.Амундра тэгж ярьсан гэдэг. Өөр ямар ч эх сурвалж байхгүй.


А.Амундра нь Л.Оюун-Эрдэнийн хүн байсан. ‘Бодь интернэшнл’ компанийн захирал байсан. Миний дуудсан сонсголд ирээгүй. Зугтаад алга болчихсон. ‘Монгол хаан’ жүжгийн продюсер. ‘Монгол хаан’ жүжиг рүү Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын оруулж ирсэн 20 сая ам.долларын санхүүжилтээс авсан байж болзошгүй үйлдлийн баримтыг нь би гаргасан. “Бодь интернэшнл” компанитай холбоотой сонсгол 2023 оны арванхоёрдугаар сарын 21-нд бүтэн явагдсан. Бүх үйл явдал нь байгаа. Өчигдөр Х.Нямбаатар хэд хэдэн зүйлийг худлаа ярьсан. Өөрийг нь УИХ-ын нүүрсний түр хорооноос шахан зайлуулсан юм шиг ярьсан. Гэтэл өөрөө хотын дарга болсон учраас больсон шүү дээ. Хэн ч энэ хүнийг түр хорооны даргаас буулгаагүй. Хууль зүйн сайдаас ч буулгаагүй. Хотын дарга болсон учраас энэ бүх ажлаа өгсөн. Бүх хүн мэдэж байгаа ийм зүйлийг худлаа ярьсан гэв"


С.Сарнай