Монгол Улсад хүүхдийн мэс заслын алба үүсэж, хөгжсөний 70 жилийн ой тохиож байна.
“Хүүхэд, нярайн мэс заслын тусламжийг сайжруулах нь” сэдэвт үндэсний форум Төрийн ордонд болж, хүүхдийн мэс заслын үе үеийн эмч, судлаач, эрдэмтэд оролцлоо. Ерөнхий сайд Н.Учрал тус форумд оролцож,мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарын бодлогыг өвчин хүндэрсний дараа эмчлэхэд бус, өвдөхөөс нь сэргийлэх, хүндрэхээс нь өмнө илрүүлэхэд, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхэд чиглүүлэх ёстой. Энэ бол Монгол Улсын Засгийн газрын эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн гол зорилтын нэг гэдгийг тэмдэглээд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрт эмчлэх тогтолцоо руу үе шаттай шилжүүлэх бодлогохэрэгжүүлж байна гэлээ.

Энэ хүрээнд хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн ажлыг ирэх аравдугаар сарын 1-нээс орон даяар эхлүүлэхээр бэлтгээд байна.
Эрүүл мэндийн салбарын шинэчлэл зөвхөн эмнэлэг, тоног төхөөрөмжөөр хэмжигдэхгүй. Засгийн газрын “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгын хүрээнд эрүүл мэндийн байгууллагын анхан шатны бүртгэлийн 274 төрлийн маягтыг 163 болгон цөөлж, нийт маягтын тоог 41 хувиар бууруулах зорилтыг хэрэгжүүлж байгааг Ерөнхий сайд онцлоод эмчийн цагийг цааснаас чөлөөлж, хүүхэд болон иргэдэд зориулж байгаа шинэчлэл юм гэлээ. Засгийн газар эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтний хөдөлмөрийг үнэлэх, нийгмийн баталгааг сайжруулах бодлого хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, 2026 оны төсвийн тодотголд тусган УИХ-д өргөн барьсан.

Салбарын шинэчлэлийг хэдэн эмнэлэг барьсан, хэдэн тоног төхөөрөмж авснаар нь бус, хэдэн хүүхдийн өвчнийг эрт илрүүлж, хэдэн хүүхдийн амь насыг аварч, хэдэн гэр бүлд итгэл найдвар өгснөөр нь хэмжих ёстой гэлээ. ЭХЭМҮТ-ийн төрөлжсөн тусламж, үйлчилгээний чадавхыг бэхжүүлж, сургалт, судалгаа, инновацын уялдааг улам сайжруулан, Монголын хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгон хөгжүүлэхэд Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахаа Ерөнхий сайд илэрхийллээ. Манай улсад хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээ өргөжин хөгжиж, чих, хамар, хоолой, цээжний мэс засал, мэдээгүйжүүлэг, төвлөрсөн мэс заслын тусламж зэрэг чиглэлээр төрөлжиж, жилд 14 мянга орчим мэс засал хийж байна.






Баасан - 09 сарын 25,
2026
Сэтгэгдэл1
Ингэж худал ярьж энд тэнд очиж уриа лоозон хэлэх гэж ерөнхий сайд хийдэггүй байгаа шүү. Дурак Учралыг огцоруулж өг.