Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын начин Лувсандоржийн Дашдаваагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Тэнүүн -Өлзий” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Хилчин спорт хороо, "Эвт Чулуу" ХХК, "Бадамлах Нар" ХХК, "Нэгдэл" клуб, Жавхлант дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр үзүүрлэв.
Дөрөвт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, улсын начин Ш.Дарханбат, Булган аймгийн Орхон сумын харьяат, Хилчин спорт хороо, "Кардеш" ХХК, “Дээдсийн Жигүүр” ХХК, “Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан”, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Б.Түмэндэмбэрэл нар шалгарлаа.
Наймд улсын харцага Л.Лха-Очир, улсын начин Н.Сумъяабат, аймгийн хурц арслан Ө.Сүхбат, аймгийн арслан Л.Энхсаруул нар үлдсэн бөгөөд Л.Дашдаваа начны шавь нарын зүгээс “Уран барилдааны шагнал”-ыг сумын заан А.Амархүүд олголоо.
Үзэгчдийн дундаас 9 азтан тодруулж, Сүхбаатар аймгийн 9 алдарт уяачийн адуун сүргээс хурдан удмын адуу авах эрх, батламж гардуулав.
Тус барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, дөрөвт үлдсэн хоёр бөх тус бүр 1 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.
Ирэх долоо хоногт дараалсан дөрвөн өдөр барилдаантай.
Гуравдугаар сарын 14-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 15-нд 11:00 цагаас Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Бат-Очирын Баттогтохын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан, 16-нд 13:00 цагаас “Алтан цом” бүх оддын барилдаан, 17-нд 13:00 цагаас Монгол цэргийн өдөр,Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, Цэргийн төв хэвлэл соёмбо сонингийн 100 жилийн ойд зориулсан улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан тус тус болно.
Сэтгэгдэл0