“Зуд ба Ядуурал” сэдвээр NTV-гийн дугуй ширээний ярилцлагад оролцохдоо Төв аймгийн Баянхангай сумын засаг дарга С.Баярмаа ингэж ярьдаг юм:–Насаараа мал малласан малчин насны бөгсөнд харамсан ярьж байна. Хэдэн малтай ноцолдоод 40 жил боллоо. Байгаагаас 5 ханатай гэр, хэдэн мал, яахав үр хүүхдийнхээ сургалтын мөнгийг төлсөн, эцсийн бүлэгт мал дагаад хорт хавдартай, мал маллаж олсон бүх мөнгөө эмчилгээнд өгөөд даший шог–гэх маягтай. Яг үг өгүүлбэрийг буулгахгүйгээр иймэрхүү зүйл ярьсан даа.
Би тэр үед нь сөргүүлж тайлбар хэлмээр санагдсан ч цагтаа хавчигдаад амаа жимийгээд өнгөрсөн, одоо С.Баярмаа дүүгийнхээ ярьсанд тайлбараа хэлье.
Монголчуудын нүүдэлчин өв уламжлал (соёл иргэншил!) гэж томоор мандуулахгүйгээр аж төрөх ухааныг нь орчин үедээ татан авчраад би шүүмжилдэг. Шүүмжлэл эзэддээ очиж, тэд гэгээрч ухаараасай л гэж бичдэг. Мууг нь үзэх хорон санаа над байхгүй.
Хайш яйш, заримдаа хайр найргүй амьдардаг. Хэнэггүй нь дэндчихсэн. Цаг нар, байгаль дэлхий, ертөнц тэдний тааллаар байдаг гээд мухраар итгэчихсэн.
Аж төрөх, амьдрах, гэр бүлээ авч явах, үр хүүхдээ хүмүүжүүлэх, найзлах нөхөрлөх, наймаа арилжаа хийх, мөнгө цаасаа хэмнэх гамнах талаар монголчуудын олонхи нь хайр найргүй (муу гэсэн үг биш шүү!), тэр нь л малчдын хорт хавдартай болох үндсэн шалтгаан болохоос малчин хүн мал дагаад хавдар тусдаг гэдгийг би шууд үгүйсгэнэ. Хайр найргүй аж төрөл дотор нь хайр найргүй баярлаж цэнгэх, хайр найргүй идэж уух, хэрэглэх, хайр найргүй өлсөж цангаж өөрийгөө тамлах энэ бүгд чинь орно.
Би хэдэн сарын өмнө бичсэн дээ. Улс даяар “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” өрнөж байгаа энэ цаг үед арай өөр өнцгөөс, хийж бүтээснээ бүү үрэн таран болгочихоосой, хийх бүтээхийн хажуугаар идэш уушаа зөв боловсон тохируулаач ээ, хүнсний аюулгүй байдлаа дээдлээч ээ хэмээн уриалсан нийтлэлээ дахин давтан хүргэе. Хүлцэн уншаарай!
Хууч яриа. Номын садан нэртэй нанхиадч Ц.Сүрэнжав маань хятад эмч найзаасаа санаанд үл багтам зэм (зөвлөлгөө) сонсож гэнээ. Монголчууд ганцхан ажлыг сайн хийгээд сурчих гэжээ. Иддэг хоол хошоо сайн боловсруулж, зөв эрүүл хооллохыг нь хэлчихсэн аж. “Ганцхан сайн ажил” гэдэг нь хоол хүнс юм гэнэ, хятад хүний нүдээр. Хятад эмч хоржоонтой (хорлонтой, гэвч үнэн!) хэлсэн байгаа биз? Олон мянган жил оршин тогтнож, бас найман зууны тэртээ дэлхийн талыг морин туурайгаар сийлж явсан ард түмэн хоол ундаа зөв хийгээд идчихэж чаддаггүй, тэгээд хоолны хордлогоос үүдсэн хоол боловсруулах эрхтэнүүдийн олон төрлийн өвчнөөр гадны эмнэлгүүдийг санхүүжүүлээд, олсон зөөснөө бүгдийг нь эмчилгээнд үрдэг, яг л зөв хэлсэн мэт. Хятадын эмнэлэгт (цаашаа Өмнөд Солонгос, Таиланд, Энэтхэг, Сингапур, Турк гээд явж өгнө) ингэж их мөнгө цутгаж байхаар тэр мөнгөөрөө хоолоо зөв боловсруулаад идээд сурчих л гэсэн байна. Юу нь буруу байгаа юм бэ?
Хүнс тэжээлээ өөрсдөө бэлтгэдэг, бүтээдэг болсон монголчууд минь (малчид минь) хятад эмчийн зөвлөлгөөнд бүү эмзэглэ! Хоол хошны асуудлаар эмнэлгийн хаалга татаад, мөнгөө үрээд баймааргүй байна. XXI зууны соёлжсон энэ цаг дор түүнийгээ гээчих!
Хоол нь ямагт хор болдог сонгодог жишээ болсон МОНГОЛ НАЙР-ын тухай олон жилийн турш би бичиж ярьж, ухуулж ирсэн дээ. Хайр найргүй идэж уудаг, хайр найргүй цэнгэн жаргадаг, дараа нь хайр найргүй өвчилдөг цикл одоо ч яваад буй зураглалыг дор дүрслэнэ. Монголчууд тэгтлээ баяжаад мөнгө төгрөгөө барж ядсан улс биш, бас хүнсээр өөрсдийгөө 100% хахтал нь хангачихаагүй байна. Монголчуудын олонхи нь хоног тоолж өл залгаж яваа хэвээрээ. Дөнгөн данган дэвжин дээшлэх нь үү гэтэл Цагаан сар, зун намрын их найранд олсон зөөснөө гөвөөд бардаг гашуун жишээ олон (бүр маш их) байна. Facebook-ээс хэн нэгний пост эшлэе. Яг л хэлчихсэн байна.
Гол нь ингэж их цаг зав гарздаж хонон өнжин найрлах дайлах шаардлага байна уу, өөр хийх ажил алга уу гэж харуусмаар, амаа асуулгамаар санагддаг. Ийм их найр наадам дунд монголчууд умбаж, гадны зочид гийчдийг гайхшруулах нь ямар учиртай юм бэ?
1) Эдийн засгийн талаас нь тооцвол зуны дэлгэр цагт олон хонь төхөөрч (бараг зочин ирэх тоолонд), ууц тавьж, ширээ дүүрэн зайгүй чихэр боов ааруул өрж, зочин ирэх тоолонд хоол хийж, архи задалж, тогоо нэрж, хөхүүр хөхүүрээр айраг юүлж, илүү гэртээ шартагсдыг тойлж, адаглаад олон хоногоор гал өрдөж, тог шатааж, ундны ус урсгаж байх нь бодит гарлага биш гэж үү? Цомхон, төсөрхөн ёслоод найрлаад салж болдоггүй улс уу, бид чинь? Ингэж их найрлахдаа өр тавьсан, олсноо барсан, мөнгөөрөө шатсан нь захаас аван мянга түмээрээ бий шүү.
2) Сэтгэхүйн талаас нь шинжвэл зочноо бялууртал нь дайлж (идүүлж), үхтэл нь шахаж согтоож, онхолдуулж аваад буцаах нь эрийн хийморийн хэрэг бололтой. Ерөөсөө ингэж их найрлах нь нэр төр, бэлгэ дэмбэрэл, нийгэмд эзлэх байр суурь, хуудуудтайгаа мөчөөрхөх, танил талдаа ихэрхэх томрох гол хөшүүрэг нь юм уу гэлтэй үхэлдэн уралдацгаах. Нэг үгээр нэр төрийн их үйлс бололтой. Гол нь найрлуулагч маань өнчин ядуу байна уу, өртэй байна уу, тэр падлийгүй, хэд хоногийн найр даах бэлтэй бэнчинтэй, лут баян хүн болж бусдад харагдах хэрэгтэй. Харилцан өгөлцөж авалцах бэлгэн дунд чухам л өглөгчийн дүрд хэд хоног сайн тоглож авъя гэсэн шиг гэрийн эзний пээдийх нь жинхэнэ монгол эрийн төрх гэлтэй.
3) Эрүүл мэнд-биологийн талаас нь дүрсэлбэл хүний нэгэн бие махбодь яаж шингээдэг юм гэмээр ой гутам, огиудас хүрэм зүйл бишгүй нэг. Адаглаад зочин бүр литрийн том хулаар айраг гурван удаа, араас нь том гарын мөнгөн аягаар шимийн архи гурван удаа, араас нь жижиг мөнгөн аягаар орос архи (цагаан архийг хөдөө тэгж нэрлэнэ) гурван удаа, эсвэл солбиулж хөнтрөх найрын хатуу дүрэмтэй. Бас ч үгүй сүүтэй цай, өөхтэй мах, ууцны мах, бууз, банш, шөл, зууш хүртчихээд байгаа, дээрээс нь энэ их архи айргийг оруулна гэсэн үг. Нэг сав руу (хүний ходоод) ар араасаа гулган орж буй энэ их идээ умдааны химийн найрлагыг аваад үзэхэд нуль хор байна. Бараашаг, пиво, дарсыг тооцолгүй, зөвхөн монгол найрын дарааллын архи тэргүүтнийг дээр нэрлэлээ. Олон хоног ил, ширээн дээр хадгалсан ууцны өөх мах үнэр ороод ирэхээрээ Таны гэдэс ходоодыг алж өгмөөр санж. Гэтэл монголчуудын ходоод тусдаа, маш дархлаатай гэж монгол найрын дүрэмд үздэг бололтой.
4) Ахуйн талаас нь ариун цэвэр, ахуйн соёлыг ёстой нэг төрөл арилжуулчихав уу гэлтэй. Таныг явж ороход шинэ шаазан, жүнзэнд айраг, архи хийж өгнө гэж гонжийн жоо, учир нь тийм ёс Монголд байхгүй. Таны өмнөх зочин ууж байгаад дутуу орхисон байх ба тийм дутуу орхисон айраг архи ширээ дүүрэн өрөөстэй. Захаас нь аваад сэлбээд Танд барих вий. Архи, шимийнх алин болохыг сөнө түшигч нь амсаж мэдээд дээрээс нь аягалах бол ердийн үзэгдэл.
Бүү сэжиглээрэй. Учир нь цагаан идээ, идээний дээж архийг асгадаггүй, асгавал муу ёр гэсэн монгол заншилтай тул хэн нэгний уусантай нийлээд хэд хэдэн хүний (хэдэн ч хүн байж болно) шүлс холилдоод ходоод руу чинь орж явчихна гэсэн үг.
Шүлсээр юу юу халддаг билээ, тэр ч дүүрч, халдварт шар, гэдэсний өвчин үүсгэгч нян, энэ тэр гэвэл Та монгол айлын найр руу бүү зүглэ. Архи айрганд пологтсон улсын бөөлжис дан жорлонгийн хоолойгоор явдаг гэж бүү эндүүрээрэй. Дэргэд чинь бөөлжих бол ердийн үзэгдэл, эхнэрүүд хэл үггүй цэвэрлэчихнэ. Ялаа батгана шавсан найрын ширээ, тамхины цэнхэртсэн утаа, угаадас, аяга шанага нь нэг дор холилдоод, согтуу хүмүүсийн орилоон, найрын дуу, сөнө түшигчдийн шахаан нийлээд ариун цэвэр гэдгийг ёстой улан дороо хийсэн шиг хийнэ вий.
5) Энэ их найрын хувцас хунар, гоёл гэж бас нэг тээртэй юм байна. Ялангуяа зуны энэ их халуунд заавал ёс мэт үйтэнхуар, эсвэл торгон дээл, үйтэнхуар хантааз, монгол гутал, ковбой шляпан эсгий малгай өмссөн байх, хосоороо тэгж хувцаславал бүр ч ланжгар. Тэр их тээртэй хувцас, шахааны архи, бүгчим халуун нийлээд цаад хүн яаж тэсдэг юм, босч болохгүй, гарч явж болохгүй, нэг суудал дээр шахуулаад, төсөөлөхөд дотор эвгүүцмээр. Тамхилдаг хөөрөг том бага, хөөрөгний даалинд бас их учир байх шиг. Бас л нөгөө нэр төр, мөчөөрхөл явж байх шиг.
6) Нэгэнтээ ярилцах мэтгэлцэх юмаар маруухан, ерөөсөө найран дээр ярилцаж болохгүй дүрэмтэй, зөвхөн дуулж, шахуулж, дуу сонсох үүрэгтэй тул олон цагийн дуу хуур найрлагчдыг чухам залхаахаар юм шиг. Гэвч монголчуудын олонхи нь түүнээс залхдаггүй онцлогтой. Яасан ч их цаг зав, сөөж өгдөггүй дуу хоолой, барагдашгүй дуу хуур вэ гэж гадаадынхан алмайрдаг байх даа.
7) Найраас хамгийн их хохирдог нь гэвэл балчир үрс маань байна. Тэд сурах мэдэх, тоглох наадах алтан цагаа согтуучуудын хэдэн өдрийн найран дунд, тамхины эхүүн утаан дотор өнгөрөөж байна. Найрын эзний өглөгч зан хөдөлж чихэр жимсийг бялууртал нь идүүлснээс хоолны хордлого энүүхэнд, үр хүүхдийнхээ амь насыг дэнчинд тавьсан тохиолдол бишгүй. Цагаан сарын үед түргэний дуудлага ихэсдэгийн нэлээдийг хоолны хордлого эзлэх ба хүүхдүүд олон очдог. Нялхаасаа найр, найрын жаягт дассан хүүхдүүдээс ирээдүйд эрдэмтэн, сэхээтэн бол гэж албадах нь зүйд үл нийцэх бус уу?
Хайр найргүй идэж уудаг, цулайтлаа хайр найргүй дайлуулдаг, хайр найргүй цэнгэн жаргадаг, дараа нь хайр найргүй өвчилдөг, тэгээд хятад, солонгосын эмнэлэгт хайр найргүй мөнгөө цацдаг цикл!
Xүмүүн төрөлхтөн XXI зуунаа алхчихаад даруй эхний 24 дэх жилдээ явна. Гэтэл зэрлэг нь цэнгэл болж, найр наадам, дуу хуур, урлаг, найрагтаа живж, мөнгөө зүв зүгээр гөвж, тэгээд хөгжлийн хоцрогдлын туйл болж яваа улс үндэстэн манай Монголоос өөр дэлхийд хэд бий бол? Тоолоод үз дээ. Лав ихгүй дэг ээ!
Эцэст нь учирлахад, Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” нийгмээсээ дэмжлэг хүлээгээд байна. Санаж сэдэж буй, зөв эхлэлтэй олон ажил өрнөж байна. Хувьсгалын нэг гол уриа нь эрүүл хүнс, хүнсний аюулгүй байдал юм. Хүнсний аюулгүй байдалд (цаанаа бол монгол хүний эрүүл мэнд!) шууд хамаатай энэ буруу зуршлыг одоо л хөндөж тавихгүй бол болохгүй байна! Хүлцээрэй, сэтгээрэй! Малчин хүнд мал нь хорт хавдар тусгаагүй!
Д.Баярхүү
Сэтгэгдэл68
Баярхүүтэй санал нэг байна. Мал дагаад хорт хавдар тусна гэж байхгүй, Харин ч хамгийн эрүүл орчин. Ам руугаа хийж байгаа гаднаас орж ирсэн хүнсний гэх юм аа хэрэглэхээ болчих . Тэгвэл эрүүл байна. Чанаргүй дээд боловсролд мөнгөө бүү өг. Дээд боловсрол эзэмшээд..... хэрэг байна уу. Бизнес хийхэд тийм мундаг боловсрол шаардлагагүй дээ
Наад нөхөр чинь хүн доромжлонгоо Хүүк-д тал засаж байна...зайлуулл 1 газар томилогдох санаа мухарт нь яваа л байх. зайлуулдаа...ингэж амьдраад сурчихсан. сурсан юмыг сураар боох биш.
Монголчуудын баярлах, найрлах нь заримдаа утгаа алдах юм даа!!! Бүр өр тавьж архидахыг нь яаанаа
Юм л болбол ёрөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал гээд л томоор бичээд байдаг юм энэ Баярхүү! Хүүкээс нэг шагнал л горьдоод байдаг цаадах нь анзаардаггүй ! шарандаа шагнал болон шагнал авсан хүмүүсийг муулж бичиж үзлээ бас тоодоггүй яах вэ ! Уул нь бичиж сэтгэж байгаагаас нь үзвэл хөдөлмөрийн баатар цол ч багадах хүн л дэ ! Тэр Чингэсийн одонгоо өгчих юмуу Хүүкээ !
Бид коммунистуудын шагнал тэр тэмдэгнүүдийг чинь үл тоодог орчинд өссөн юм л даа, чи санаа зоволтгүй, ккк
Чингэсийн одон чинь хөрөнгөтнүүдийн шагнал шүү дэ !
gui unen l ym biched bnshde.hunsnii huwisgal gej zow l asudal dewshulsen shude eronhiilogch.terig ene bayrhuutei huugui bugd l medej bga shude.bayrhuug huwida bi hundelj bichsen niitlelig ni unshih durtai.yg l goloor ni biched bga hunde.ih ch medlegtei ih ch bolowsroltoi ugiin baylag ihtei mundag diplomatich hunde.tand ajilin ih amjilt husie
yag goloor ny xellee bid 1 bairand osson doo
deerees ny ene olon tomor zuusen avsan xumuus bayrlasaar myalausaar ogloo exlej udesh bolj bolj baunaa shagnalaa stop xiij boldoggyi yum uu? ydaj taivan shono 5 tsag untmaar odor tertee tergyi stress rugjee utaa
deerees ny ene olon tomor zuusen avsan xumuus bayrlasaar myalausaar ogloo exlej udesh bolj bolj baunaa shagnalaa stop xiij boldoggyi yum uu? ydaj taivan shono 5 tsag untmaar odor tertee tergyi stress rugjee utaa
UB 1960-1980 mash tsuban xotbausan odoo yag bermutyn gurbaljin bolloo
ub mash saixan agaartai tauvan zun ny auluud zuslan gardag obol utaagyi yamar goe baulaa Bayarkguu bid 1 bairand osson
ter bux xun 40-50 0000 bux mongolyn elituud yasan ve ? zarimdaa bi xaidag xuuchin bairaaraaraa
Neeree l unen bichjee Bayarhuu niitlelch. Yag Mongoliin unen dur turh. Nair naadamaa bagasgaj arhia baga uuval yasan yum be, Mongolchuud min!
энэ үнэн шүү, ахуйн байдлаа нэг эргэн хараач хүмүүсээ, өөрчлөөч. өв соёлынхоо охь болсон зүйлээл цааш уламжилцгаая, олхио муутай буруу заншлаа охицгооё. үнэндээ хөдөө айлд орохоос жийрхдэг. учир нь бохир заваан аяна саванд нэг цай хийж өгөхөөр авахгүй байлтай биш, аваад амсалтай биш маш хэцүү. айраг гээд хүний уусан аяганы шахруутай аяганд нэмж хийгээд барихаар огиудас хүрдэг.
100 jil gej daxij bitgii temdegleerei oorsdoo daraa ny zobj baunaa malchid ta nart 100%unegyi ogoo biz xorongondoo Ezen bol esbel guilgachin bol songolt oilgomjtoi obol zud bolno gej medseer nairlasaar aumshig
хөдөөний гуанзанд өндөгтэй бифштекс идэж болохгүй. өндөгнөөс хордоно. олуулаа аяга дамжуулх хэрэглэхгүй, тамхи дамжуулж татахгүй бх, ганс.
дэлгүүрий улаан манжин чанаад хэрэглэх гэсэн аймар гашуун. хортой. аваад нэг хоёр хоноод гадна талд нь хөгц үүсчихсэн. манжин ер нь ямар амт бүхий байх ёстойг мэдэх хүнгүй мэдэхийг ч хүсэхгүй. хүнсний хувьсгал худлаа. гурил ногоог баяжуулна гэдэг хачин нэр томьёо гаргачихаад тэрийгээ л хийж мөнгө цавчих. тис-ын хоолныхон болиочээ.
ногоо муу байгөө. мах. гурил. архи пиав хөгцтэй. нийслэлд зориулж зориуд их хор хэрэглэсэн буруу гарын бүтээгдэхүүн их.
байгууллагын архидалт.
“соёл” гэдэг архи гарчээ. энэ бол соёл гэсэн мессеж өгөөд.
энгийн боловсруулалттай монгол хоол зүгээр шд. натурал. үнэтэй. олон боловсруулсан хоол муу гэх, гэхдээ өвчлөлүүд байгаа
Манай нутагт Ховдод өнгөрсөн 100 жил тэмдэглэсэн. Зудны дараа сайхан тэмдэглэсэн. Цайллагад 1 аяга шөл , 2 ширхэг хуушуур, зүссэн шийгуа. Бас ганц нэг хундага архи,бас уувал лааз пиво,ундаа,ус байна лээ. Нөгөө хорхой, боодог хийхээ больчихсон байна лээ. Аятайхан санагдсан.
naad trushlaga chin dajgui yum bishuu? Sain surtchilah heregtei dee.
Хамгийн сайхөн хоргүй хоол бол гурилтай шөл юм.
Тийм шүү. Лапшанаасаа багахан хүртчихээд байхад өвчин тусна гэж юу байхав.
eedee ooh bagatai guriltai shol shig shinguur saitai hor shargui hool haana ch bhguide
найран дээр шахуулах юмсан
tarhindaa sumtai nuhur uu?
Хөдөөнийхөн найрлаж байхад ганихгүй ч гэсэн урилгагүй шууд орж явчихдаг гэж үнэн болов уу?
oo ymarch asuudalgui.harin holiin zochin irlee geed olzuurhana shu
Хөдөөнийхний найранд урьсан ч очилтгүй юм байна, ккк
Mahaa yalz chanaj idej bai
ylz chanasan mah ideed baival shudguil boloh bhda.esergere zajluurtai tehdee tuuhii bish mah idej bai gemeer bn
200% САНАЛ НЭГ БАЙНА.
ТЭГЭЭД ЭНЭНИЙ ТӨЛӨӨСӨНД ОЛНЫ ТАТВАРЫН МӨНГӨ ЗУДЫН ТУСЛАМЖ ГЭЭД ЯВНА!
ЯГ ҮНЭНЭЭ XЭЛЭXЭД МОНГОЛООС БАЯРЫН МЭНД ГЭXЭД ЮУН БАЯР БИЛЭЭ ГЭЖ ЭXЛЭЭД ТОРДОГ УЧИР НЬ ЕВРОП АМЕРИКАД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯР ТЭМДЭГЛЭДЭГГҮЙ БОЛОXООР.
XАТУУ ҮНЭНИЙГ XЭЛЭXЭД ДАЙН КОВИДНООС ИЛҮҮ НАЙР НААДМААР XОРОГДДОГ ЮМ БИШ ҮҮ. УXАМСАРЛАXГҮЙ БОЛ ЗОXИЦУУЛДАГ НЬ ТӨР ЗАСАГ Л БАЙМААР ЮМ !!!
XОДООД БОЛ XОГИЙН САВ БИШ !!! гэдгийг Монголчууд xэзээ ойлгоx бол?
Сэтгэл зүйчид тулж ажиллавал тус болдог болов уу гэx бодол төрнө. Учир нь энэ найр наадам гэдэг ГАЙXУУЛАX ДОН, АТААРXАX СОXРОЛ мэт сэтгэxүйн елементүүдийг агуулаад бүр нийгмийн гамшигийн xэмжээнд xалдварлажээ, за тэр боxир идэж ууx эрүүл мэндийн талч одоо дуусч цаашаа. Мөрийтэй тоглоом xар тамxинаас ч дор гэдэг шүү !!!
Австрийн Вeна-д Хоффбургын ордонд нь хуралдаж орой нь Цайз хадан дотор гоёмсоглон зохион байгуулсн зааланд болсон хүлээн авалт авалтд орлоо.1 барууны авгай 1 хүнтэй хамт ойртож ирээд Та орос хэл мэдэхүү,мэдвэл энэ орос хүнд хэлээд өгөөч гэвой: "Энэ хүн намайг хоолоор ШАХААД eрөөсөө салахгүй юм.Өөрөө ч утгагүй их идэж гэнэ.Би дэглэм барьдаггүй ч өнөөдөрийнхөө КАЛОРИ- г идчихсэн.1 грамм ч илүү идэх ёсгүй юм л даа,Та орчуулж хэлж өгч туслаач гэж билээ.
Лондоны Альбeрт Hall-д дуурь үзэж байв. 1 хүн л жигтэйхэн ханиаж найтаагаад байсан нь чив чимээгүй байсан зааланд энгийн үeээс ч илүү чанга дуулдаж хүмүүсын гайхшруулж бв.Харин 1 дуу опeра дуулж дуусахад л биeэ барьж тэвчиж байсан үзэгчид нь зэрэг шахуу амаа алчуураараа таглан ханиах нь ханиаж,найтаах нь найтааж байх нь сонин аж.
Миний 2 ач хүү бас 1 дүүтэйгээ эх эцгээ төлөөлөн өнгөрсөн 5 сард Английн Хаан "хаан ширээндээ сууж Титэмээ өмсөх" ёслолд уригдан орсон юм. Мөн л оройн арга хэмжээнийх нь хоолны соёл дэглэм протокол нь нандин баян тансагаас нь илүүтэй дэг журам, хоолны дараалал зэрэг нь гайхмаар бсн гж ач нар маань ярьж билээ.Манайхаас Eөк маань орсон ч тэнд хүрэлцэн очсон Амарбаясглн Гeнсeк-ыг оруулаагүй гэж дуулсан шоо.
Нэгэн о.у- ын байгууллагаас Сумьяабзр ЛRТ-ээр шалтаг хийж тусгаар улсын маань нийт валютын нөөцтэй тэнцэх хэмжээны 3 тэрбум $ авч цавчаа хийх гэснийг нь цуцталаа тэмцэн байж болиулж байв гэж саяхан пост-лсон юм.Гeрманд 10 гаруй жил сурч амьдарсан 1 хүн утасдаж наад асуудал чинь жаахан чимээгүй болсны дараа Сумка-г тэр санхүүжилтыг сэмхэн авчихсан байх шүү,сэргээгээд судлаад өгөөч гэв.
Төсөвөөс түгжрэл бууруулна гээд Сумка эхлээд Оюукаас 420 тэрбум дараа нь 380 орчим тэрбум авсаныг хэлж бв.Энэ 8 жилд сая саяаар цавчихаа больж тэрбум тэрбумаар бүр 40 их наядаар хулгайлдаг болсныг ярьж л байв.Би ч хоцролгүй 420 тэрбумын талаар тайлан шаардаж, нэхэж маш олон удаа бичсэн.Энэ 8 жилд Монгол маань 2 жилд 1 удаа дүгнэдэг Ардчиллын индeксээр том ухарч Авилгаараа 116-р байрнаас 5-аар муудаж 121-т орсон шүү дээ.Эндээ хөөсрөн попровч үнэндээ Монголыг минь дэлхийн шившиг,улны жорлон болгон хувиргаж бн даа.
ингээд зогсохгүй Сумка маань хуульгүй энэ орчлон-оронд улам даварч нийслэлийн Намын Даргын албан тушаалаа хотын даргад өгөхгүй шугал хүслийн зомби болж буй гэж уншлаа. Let' s Zoom and Zip together to topple him out. He thinks Mongolia is a Golden Calf from which He can suck it dry, until dead. Nope, dear Sir. You yourself will be like Walking Dead as american movies do high-light.
Sumka is not a "one-off" the corrupty persons. There is a big CLAN of consisting of the almost of all 100% polititians beloning to the Ruling Party.
Над руу утасдсан хүн намайг баян хөрөнгөлөг хүн үү гэж асуув. Эвгүй санагдсн ч хариульяааааа. I am moderately well-off. Live in a flat of the concrete block. Once was engaged in a luxury kinda building construction business. Including small n medium size ones mostly w/Japan. Sort of pioneering in starting "partnership treaty" business w/above-mentioned partner.Never ever participated in mongolian TENDER. Neither applied to the mongolian CREDIT facilities like Banks or Foundations to secure monetary fundings. Multiple times was a recipee of foreign banks' loan.
Баярхүүгийн ярьж бичсэнтэй санал нэг байна. Олон баяр, найр наадмыг маш үрэлгэн байдлаар хэн нэг нь муу хэлэх болов уу гэсэн шиг өрсөлдөн тэмдэглэх юм. Үнэн үг хэлсэн байна. Ойлгож хүлээж авах ухаан ямар байх юм бол.
Баярхүүгийн ярьж бичсэнтэй санал нэг байна. Олон баяр, найр наадмыг маш үрэлгэн байдлаар хэн нэг нь муу хэлэх болов уу гэсэн шиг өрсөлдөн тэмдэглэх юм. Үнэн үг хэлсэн байна. Ойлгож хүлээж авах ухаан ямар байх юм бол.
Argaa yadaad zugeer ulhej yostoi gdgee helj bna kkk.Sorry seriously fk u
Argaa baraad zugeer ulhejhyostoi gdgee helj bna kkk.Sorry seriously fk u.Hot hodoo yaduu bayn ezen bool echest ni oorsdoo nooliin bool mamai UBbpusssy nuud kkk
яг үнэн бичжээ. Малчид яагаад хавдар тусаж байна бэ гэвэл, эдэлж хэрэглэж, ууж идэж байгаагаасаа шүү, бараг хотынхноос илүү хоол амтлагч гээд хорыг хэрэглэнэ, айраг цагга нь орги ч түүнээ химийн хорны саванд хийнэ гээд зөндөө зөндөө. Баахан аккумлятор, тэр нь хар тугалга, хүхрийн хүчил гэх мэт аюултай хор..эмх замбараагүй хэрэглээ нь ч өөрт нь хор болдог
яг үнэн бичжээ. Малчид яагаад хавдар тусаж байна бэ гэвэл, эдэлж хэрэглэж, ууж идэж байгаагаасаа шүү, бараг хотынхноос илүү хоол амтлагч гээд хорыг хэрэглэнэ, айраг цагга нь орги ч түүнээ химийн хорны саванд хийнэ гээд зөндөө зөндөө. Баахан аккумлятор, тэр нь хар тугалга, хүхрийн хүчил гэх мэт аюултай хор..эмх замбараагүй хэрэглээ нь ч өөрт нь хор болдог
яг үнэн бичжээ. Малчид яагаад хавдар тусаж байна бэ гэвэл, эдэлж хэрэглэж, ууж идэж байгаагаасаа шүү, бараг хотынхноос илүү хоол амтлагч гээд хорыг хэрэглэнэ, айраг цагга нь орги ч түүнээ химийн хорны саванд хийнэ гээд зөндөө зөндөө. Баахан аккумлятор, тэр нь хар тугалга, хүхрийн хүчил гэх мэт аюултай хор..эмх замбараагүй хэрэглээ нь ч өөрт нь хор болдог
Өөртөө хайртай гээд үр хүүхдээ өлсгөж алах уу? Хотын соёл гэх үү барууны соёл гэх үү үр хүүхдээ гандана хаяж гудамжинд гаргадгаа өөртөө хайртай бай гэж хэлээд байгаа юм уу! Өнөөдрийн оюутнуудын сургалт амжиргааны төлбөрийг эцэг эхчүүд нь хийж байгаа шүү. Балай Баярхүү минь чи угаасаа монгол биш зүгээр барууны тэжээвэр нохой. Олигтойхон монгол дээлээ бүсэлж чадахгүй байж. Хорт хавдар бол баруунаас оруулж ирсэн биологийн зэвсэг шүү. Өнөөдөр малчид биш нялхаараа хавдар тусаж байна малаа. Чи соёлтой биш солиотой хүн. Чамд үр хүүхэд ард түмнээ хайрлах ухаангүй тэнэг адгууснаас дор хүн гэж хэлэхэд хэцүү сэг
Өөрөө хавдар тусахгүй хариуцлагатай сайхан амьдраасай билээ дээ хөөрхий. амьдрал хатуугаа хүрвэл хатуу даа.
үнэн үнэн хүүхэд болохоос нь эхлээд чихэр бялуу цагаан гурилаар тэжээгээд том болонгуут өөхтэй хонины мах майнозтэй салат араас нь архи айраг бүр өдөр тутам гурил мах ямар шим тэжээлгүй бүгд үнэтэй утас барьсан гүзээндээ түүртсэн нойр булчирхай элэг цөс ходоодны өвчтэй нүд нь шарлачихсан 18 тэйгаас 60 хүртэл ийм төрхтэй гадны хүнд Монголчууд эр эмгүй өвчтэй харагдаж бгаа идэх уухаа зохицуулаад жаахан фит байцгаая Монголчууд 90 оноос өмнө ийм бгаагүй шүү бүгд чивхийсэн гоолиг биетэй байсан энэ сүүлийн үед идэш ууш хэтрэсэнээс маш их өвчлөлтэй бн хэвийн жинтэй Монгол хүн цөөхөн болсон
Дээр үеийн бөxчүүд иx туранxай байсан юм билээ. 50 оноос өмнө. Тарган xүн гэж байгаагүй!
Бүгд Баярxүүтэй санал нэг, xарин нэг л xүн эсэргүүцэж xавдартай xүүxэд энд xамаагүй гэж бичиж Баярxүүг xарааж. Эцэг эx нь найрлаад л яваxаар яаж эрүүл xүүxэд төрөx вэ, бодууштай !!!
Тийм шүү. санал нэг бна.
Үнэн зөв сэдэв
Хэрэгтэй зөвлөмж бичжээ.манайхан юм мэдэхгүй байж шүүмжлэх дуртай хүмүүс шүү
Xувь xүн бодмоор, гэр бүлийнxэн зөвлөлдмөөр, албан байгууллагууд ч байгууллагын xэмжээнд маргаан өрнүүлмээр, сум аймгийн удирдлагууд ч уxаармаар гайxалтай бичжээ. Монголчуудаа, улсаа гэсэн ЭX ОРОНЧ үзэл гэж энэ л байx.
Энэ үнэн шүү жинхэнэ буруу хоололт.эрүүл ахуй .хэрхэн явагддагийг тод үзүүлжээ. Мах идэж болно хамгийн гол нь айраг .архи нэмж шахах нь хамгийн аюултай даа
Энэ бүхнээс болж нойр булчирхай.ходоод.элэг .зүрх гээд бүх эрхтэн доголдож байгаа юм даа
Estoi unen bichsen baina
монгол хүн монголын мал монгол хэл монголын хилийг орос хүн маллаж байсан юм Орос улс дээрх дөрвийг маллахыг монголын төр засаг хориглосноос хойш монгол улс бүрмөсөн сүйрсэн учир нь орос хэлнээс наалдтал монголоор орчуулсан уран зохиол алга болж монгол хэлгүй болсон