МҮБХ-ны “Алтан цом” багийн барилдаанд баг тус бүр найман гишүүнтэй оролцох бөгөөд барилдаанд 5 бөх гарч барилдана.
Багийн найман бөхийн гурав нь багийн сонголтоор, тав нь сугалаагаар байх ба багууд 3, 3 бөхөө сонгосны дараа чансааны 80 дотор багтсан бөхчүүдээс багуудаас олонхийн санал авсан 40 бөхөөс 5 бөхийг сугалж багаа бүрдүүлнэ. "Алтан цомын барилдаан- 2025"-д оролцох Д.Баясгаланжаргал гүйцэтгэх захиралтай "Алсын жим" ХХК-ийн "Хамаг Монгол" багийн, багийн сонголтын 3 бөхтэй танилцана уу.
Монгол бөхийн өргөө
Аравдугаар сарын 25,26-ны өдөр
Пүрэв - 11 сарын 20,
2025

Сэтгэгдэл4
Солиорчихсон юм !
Японы сумо шиг тэргүүн, дээд, дунд, доод гэсэн зиндаанууд бий болгоод, зиндаа бүрт 20 бөхийг хооронд шатарчилсан байдлаар бариулдуулаад, зиндаандаа эхний 4 байр эзэлсэн бөхийг дараагийн тэмцээнд дээдэх зиндаа руу шилжүүлж, муу 4 бөхийн доодох зиндаа руу шилжүүлдэг болгох хэрэгтэй. Тэмцээнийг 2 сар тутам явуулна. 4 топ зиндаанаас гадна, доошоо бүсийн зиндаа: баруун, зүүн, төвийн, УБ гэсэн 4 бүстэй байхаар, дахиад доошлоод аймаг, дүүргийн зиндаанууд 21 аймаг, 9 дүүрэг тус бүр 20 бөхтэй байхаар тэмцээн зохион байгуулая. Шатарчлах болохоор тэмцээнээ 7 хоногийн дотор хийнэ. Топ 4 зиндаа нь өглөө хамгийн доод зиндаа эхлээд орой гэхэд хамгийн том зиндааных барилдана. Аймаг, бүсийн зиндаанууд тус тусын аймаг бүсдээ явагдана.
шатардуулаад дэмий байхөө, зарим нь шатар мэдэхгүй байх
Xulstei mahnuudaa zalhaj bna shv ta naraas