
Монголчуудын мартамхай, улс төрийн мэдрэмжгүй, нийгмийн идэвхигүй гэдгийг бид өөрсдөө төдийгүй, дэлхий дахин мэддэг болжээ. Гэв гэнэт бүгдээрээ уурлаж, учир зүггүй оволзоно, хэдхэн хоногийн дараа тэрийгээ мартаж шалчийна. Юу ч болоогүй мэт дараагийн асуудал руу орно. Үүнийг нотлохын тулд би хүн бүхний сайн мэдэх, тэгсэн атлаа “мартчихсан” нэгэн том үйл явдлыг сануулах гэсэн юм. Түүнчлэн бүх хүн мартлаа ч гэсэн судлаач хүн хэзээ ч мартдаггүй гэдгийг нотлох гэсэн юм…
Хувьсгалд дөхсөн тэмцэл
Дөнгөж “саяхан” буюу 2022.12.03-аас эхлэн Нүүрсний хулгай авилгаас үүдсэн эсэргүүцэл өрнөв. Нүүрсний хулгай бол төр засгаас шууд оролцсон үнэхээр цочирдом, аливаа хэм хэмжээнээс хэтэрсэн, арай ч дэндүү гэмт явдал байлаа. Хятад руу гаргасан нүүрснээс 12 миллиард долларын нүүрс хулгайлсан гэм буруутай этгээдүүдийг шийтгэхийг шаардсан хүмүүс Сүхбаатарын талбайд цугларч Төрийн Ордон руу дайрсан билээ. Цагдаагийнхан дайрсан хүмүүсийн эхний түрэлтийг няцааж амжсан боловч эсэргүүцэгчид тарсангүй. Төр засгийнхан тэмцэгчидтэй уулзаж, энэ хэргийг мөрдөж шалгахаа амлав. Их Хурал мөрдөн шалгах комисс байгуулснаа зарлаж, нүүрсний хулгайд сэрдэгдэж буй хэд хэдэн офицерыг баривчлав. Түүнчлэн Монголын төр засаг авилгатай тэмцэхийн тулд “Эрдэнэс Таван Толгой” компанийг шинэчлэн өөрчлөх төлөвлөгөө гаргаснаа мэдэгдэв. Бүх ХМХ нүүрсний хулгайг ярьж, түүнд ямар ямар улс төрчид холбоотой болохыг “зарлах уралдаан” өрнүүлэв. Хүн толгойтой болгон жигшин зэвүүцэж, санал дүгнэлтээрээ “нет гацтал” жиргэв. Албан бус мэдээгээр 6,6 сая тн нүүрс хулгайлсан аж. Хятад Монголын нүүрсний хулгайтай холбоотой хүмүүсийг цаазалж, энэ хэрэгт холбогдсон монголын албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтыг гаргаж Монголд өгсөн гэж олонхи ХМХ зарлав. Тэмцэгчид энэ жагсаалтад буй нэрсийг ил болгохыг шаардав.
Хууль зүйн сайд Х.Нямбаатар ЗГ дипломат шугамаар нүүрсний хулгайн хэргийг мөрдөж буй хятадын прокурортой хамтран ажиллах хүсэлт Бээжинд гаргалаа гэж мэдээлэв. Монголын зарж буй коксжих нүүрсний үнэ 1 тн нь 70 $ байхад Хятадад 140 $, харин олон улсын зах зээлд 300$ байгаа үнийн асар зөрөө нь ингэж хардах үндэс болж байлаа.
Эсэргүүцэл
12 дугаар сарын 4. Тэмцэгчид Төрийн Ордын гадаа цуглаж, сүүлийн хоёр жилд нүүрсний экспортоос 44 триллион төгрөг хулгайлсан түшмэдүүдийн нэрсийг зарлахыг шаардав. Тэмцэгчид “Ард түмнээ дээрэмдэхээ зогсоо” гэсэн агуулга бүхий уриа лоозон барьж, Төрийн Далбаагаа мандуулж байв. Орой болоход жагсагчид нэгдэх өдөр дахин цуглаж тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдээд “эцсээ хүртэл тэмцэнэ” гэдгээ илэрхийлэв. Мөн Дархан хотод жагсаал болж, нүүрсний хулгайчдын нэрлэж, тэднийг хөрөнгийг хураахыг шаардав. Маргааш нь тэмцэгчид хотоор жагсан явж, “Хулгайч нарын эсрэг нэгдэцгээе” агуулга бүхий олон лоозон барьжээ. Тэмцэгчид ҮХ-иар заасан эрх чөлөөг боомилж, амьдрал өдөр тутам муудаж байгааг тухай ярив.
12 дугаар сарын 5. Тэмцэгчид Төрийн Ордон руу дайран орохыг оролдов. Энэ үеэр Шинэ жилийн сүлд модыг шатааж, Энхтайвны гудамжны гол хэсгийг хэсэг зуур хаав.Улмаар тэмцэгчид Ерөнхий сайдын өргөө рүү явсан боловч цагдаа нар замыг нь хаажээ. ЗГ жагсагчидтай яриа хэлэлцээр хийх ажлын хэсэг байгуулснаа зарлав. Түүнчлэн ЗГ “ЭТТ”-д үүссэн нөхцөл байдлыг 3 удаа хэлэлцсэн ба тэнд “онцгой дэглэм тогтоосон гэдгээ дурдав. Эдийн засгийн Хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нүүрсний хулгайд сэрдэгдэж буй “ЭТТ-н захирал асан 5 хүний нэрийг зарлав.
12 дугаар сарын 6. Цагдаа тарааснаас болж тасалдсан эсэргүүцлийн ажиллагаа дахин эхлэв. Ойролцоогоор 200 гаруй жагсагчид цуглажээ.
12-р сарын 7—8. ЕС Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай уулзав. Тэрээр хулгайн асуудлыг “нэг мөсөн шийднэ” гэж амлав.УИХ-ын дарга Г.Занданшатар: нүүрсний аж үйлдвэрт нүүрлэсэн авилгын хэргийг мөрдөн шалгах ажлын хэсэг байгуулснаа зарлав. УИХ-ын Эдийн засгийн байнгын Хороо ажлын хэсгээс гаргасан “нүүрсний сонсгол” явуулах саналыг дэмжив. Хууль зүйг сайд Х.Нямбаатар: Нүүрсний хулгайд сэжиглэгдэж буй хэд хэдэн хүн, түүний дотор Б.Ганхуягийг баривчилсан гэдгээ мэдээлэв.
12 дугаар сарын 13. Ахин хэдэн зуун тэмцэгчид талбай дээр цуглаж, шинэчлэл хийх, ЗГ ажил хийхийг шаардав. Хууль зүйн сайд Х.Нямбаатар авилгатай тэмцэхийн тулд “ЭТТ”-н тухай мэдээллийг ил болгоно гэдгээ зарлав. Х.Нямбаатар: “энэ нь уулын олборлох салбарын ил тод байдал, төрийн түшээдийн авилгын асуудалд цэг тавина гэж бодож байна” гэж мэдэгдэв. Түүнчлэн Х.Нямбаатар: “ЭТТ”-оос нүүрс тээвэрлэхэд оролцсон 25 мянган ачааны машины эздийн тухай талаарх мэдээллийг зарлана гэж нэмж хэлэв. Мөн “ЭТТ”-н санхүүг шалгах олон улсын тэргүүлэгч аудиторыг томилохоор төлөвлөж байгаа гэв.
Олон улсад дуулиан тарив
Манайд болсон энэ үйл явдлыг монголчууд гэхээсээ гадаадынхан илүү сонирхож, энэ талаарх мэдээллийг олон улсын том том ХМХ дэлхий даяар цацаж байв. Энэ ч аргагүй юм.
Учир нь хэрэв аль нэг орны төр засаг ийм хэмжээний хулгай, дээрэм хийсэн бол хамгийн эхлээд ЗГ огцорч, удаалаад парламент нь тарж, Ерөнхийлөгч огцорч, ахин сонгуульдаа тулах байсан.
12-р сарын 5-нд Монголд суугаа АНУ-ын элчин сайдын яам жагсаал цуглаан, олон хүн цугларсан газар руу очихгүй байхыг иргэддээ уриалав.
12 дугаар сарын 6-нд Хятадын Гадаад Хэргийн Яамны төлөөлөгч Мао Нин: “Монголын ЗГ энэ үйл явдлыг зохих ёсоор шалгаж, зохицуулна гэдэгт Хятад сайн хөршийн хувьд итгэж байна. Хэрэв Монгол Улс хүсэлт гаргавал Хятадын эрх мэдэл бүхий байгууллагууд зохих хууль дүрэмд нийцүүлэн хэрэгтэй туслалцаа үзүүлэх болно” гэж мэдэгдэв.
Төрийн Ордон руу дайрах үеэр болсон шахцалдааны улмаас 4 цагдаа, хоёр жагсагч гэмтсэн гэж ХМХ-үүд мэдээлэв. Хэрэв тэмцэгчид 22 цаг гэхэд тарахгүй бол цуглааныг хүчээр тараана гэж сүрдүүлэв.
Ингээд “тэмцэл” дуусав…
Энэ мэтээр авилга, хулгайн бүх асуудлыг “бүрэн шийдвэрлэв”. Хөгжлийн банкны хохирлын заримыг “нөхөж”, зарим буруутныг “шийтгэв”. БЗС-ийн ихэнхи мөнгийг “буцааж төлөв”. Ногоон автобусыг “буцааж”, оронд нь шинэ автобус авчрав, ЖДҮ-гийн хохирлыг “барагдуулсан” гэх мэтээр бүх асуудлыг “шийдсэн” ба одоо ямар ч асуудал алга. Нэгэнт авилга, дээрмийн “бүх асуудлыг” шийдсэн тул одоо сонгуульдаа орцгооё…
Энэ бүхний цаана улс төрийн бүлэглэлүүдийн хооронд ямар тэмцэл болж, эерэг сөрөг тал руу нь чангаалдаж, хэн хэнийг үлдээж, хэн хэнийг золигт гаргасан, ямар учир шалтгаантай, ямар механизм байгааг сонирхох хүн бараг үгүй. Үйлтэйгээрээ судлаач хүн л сонирхох бөлгөө. Ийм болохоор чинь монголын олон түмнийг хуурах хулхидах шиг амархан зүйл байхгүй…
Дараа нь юу болсон бэ ?
Хэн бүхний мэдэж байгаагаар “нүүрсний сонсгол” болсон. Иймээс олон тоо баримт ярих нь илүүц. Харин нүүрсний сонсголын тайланд 3,2 сая хуудас баримт материалыг хамруулсан шалгалтыг 72 хоногт багтааж хийсэн гэж мэдээлсэн. Эндээс бодож үзвэл “сонсголын” ажлын хэсэг өдөрт 44,444 хуудас материал уншсан болж таарч байна. Хэрэв ажлын хэсэгт 100 хүн ажилласан гэж бодвол 1 хүн нь өдөрт 444 хуудас материал уншсан байж таарна.
Монгол өдөрт 500 шахам хуудас ном уншдаг хүн бараг байхгүй гэж би баттай хэлж чадна.
Манай ажлын хэсгийнхэн дэлхийн рекорд түвшинд хурдан уншдаг гэдэгт “үнэмших” юм бол тэд хэдийд нь бичиж танилцуулах ажлаа хийж амждаг юм бол ?!
Эндээс “нүүрсний сонсголын” ажлын хэсэг асар их баримтаас “үзэмжийн сонголт” хийж, тун цөөхнийг үзүүлж “нүүр тахалсан” гэх дүгнэлтийг баттай хийж болно.
Дараа нь шүүх хурал болсон ба нүүрсний хулгайтай холбоотойгоор 84 хэргийг мөрдөн шалгаж, улс төрд нөлөө бүхий 13, нийтийн албан тушаалтан (төрийн албан хаагч гэдгийг саяхнаас ингэж нэрлэх болсон) 90, иргэн 53 (яав ч жирийн иргэн биш), нийт 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татсан.
Үүнээс 96 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох 12 хэргийг шүүхэд шилжүүлснээс 8 хэргийг шүүхээр шийджээ. Улс төрд нөлөө бүхий 2 хүн шийтгүүлэв. Т.Амарсайхан, Б.Ганхуяг нар. 66 хүнийг хорих болон торгох ялаар шийтгэжээ. Хэдэн баагий хэргээс сугарч үлдсэнийг 84 хэргээс 12-ыг шүүхэд шилжүүлсэн баримтаас бэлхнээ харж болно. Цааш нь өөрсдөө энэ мэтээр нэмж хасаад бодно биз… Одоо монголчууд нүүрсээ мартчихсан сонгууль ярьсан шиг сууж байна. Тэр нь ч сайн, энэ нь ч муу, тэрийг ч сонгоно, энийг ч сонгохгүй гэх мэт…
Ер нь ингэхэд Та нарт өөрийнхөө эрх ашгийг хамгаалах ухаан бодол байна уу ?! Эрх ашгаа чи өөрөө хамгаалахгүй юм бол хэн ч чиний эрх ашгийг хамгаалахгүй…
Судлаач Х.Д.Ганхуяг.
Сэтгэгдэл30
Танд ингээд бичиж байгаад баярлалаа, гэхдээ манай тэнгэр заяат монголчууд чинь улс доторхоо мэдэхгүй байж дэлхийг л шүүн ярилцдаг болсон шүүдээ
ЭНЭ ТЭНЭГ ӨВГӨН ДАНДАА БАЛАЙ ЮМ БИЧИХ ЮМ.
ганхуяг маш бодитой үнэнийг бичдэгт талархдаг. даанч төрийн сэнтий зайдалсан хулгаядын чихэнд алт хийвэлцааш ньчихээд хоолой хүртэл гудраад залгина. харин үнэн үг хэлбэл чихэндээ элс орсон мэт сэгсрээд чихээ ухаад дуусгана.Даанч монголчууд тэмцэх чадваргүй бөөн масс мангарууд
Yaag...
ганхуяг маш бодитой үнэнийг бичдэгт талархдаг. даанч төрийн сэнтий зайдалсан хулгаядын чихэнд алт хийвэлцааш ньчихээд хоолой хүртэл гудраад залгина. харин үнэн үг хэлбэл чихэндээ элс орсон мэт сэгсрээд чихээ ухаад дуусгана.Даанч монголчууд тэмцэх чадваргүй бөөн масс мангарууд
МАН нүүрсний xэргийг мартсан болоxоор ард түмэн тэнэг л биш юм бол Номтойбаярийн талд ороx биздээ.
МАН нүүрсний xэргийг мартсан болоxоор ард түмэн тэнэг л биш юм бол Номтойбаярийн талд ороx биздээ.
Ардчилсан оронд жагсана,сонгуульдана өөр яах юм. Та нарын эздийн хүслээр ордноо шатааж улсаа сүйтгэх үү. Ардчилсан оронд тэгдэггүй юм. Бүү өдөөн хатга.
Shil daraalsan FAKE Sonsgol bol ard tumeniig bosohoos sergiilsen, tsag hojih gej zoriut SUNJRUULSAN ZALI shuu gej heleed anhaaruulaad l baisan shuu. Nuursnii Sonsgol bol ulsaa tonoson Ih Hulgain baga hesgiig l haruulj mehelsen SHOW. Gadaadiin Hevlel mash ih shoolj tohuurhsan.
Manaid uzuuldeg tuslamjuud ERS BUURSAN. Huuk-iin mash amjilttai yvsan Gadaad Bodlogod Tom Tsohilt bolson. Uuniigee dugnej il tod helehgui bn.
10 жил асар их мөнгө үрсэн, 1ч өгөөж үр дүн өгдөггүй эдийн засгийн Форум гээчийг Бидний Татварын мөнгөөр хийж миний санаачилан хийлгэх гэж байсан Хандивлагчдын Хуралд асар том тээг садаа боллоо.Ямар садаа вэ гэхээр эдийн засгийн өсөлт болон бусад үзүүлэлтээ хөөсөрсөн хуурамч тоогоор Сангийн Яам илэрхийлснд оршино.Эрчим хүч маань бүр доодын доод эцсийн тасалдсан амьсгаандаа орсоныг, нeфтийн үйлдвэр огт урагшаа ахихаа больсон, ядуурлын түвшин 30 жилд өөрчлөгддөггүй зэрэг 10-аад асуудлыг Хандивлагчдын хөрөнгөөр богино хугацаанд босгоод авах боломжтой бв.Оюукд сайн зөвлөх,асар сайн зөвлөх,өөрийнхөө ажлыг өөрөө л цор ганцаараа магтан дуулаад бдг мэдлэг боловсрол асар хомс саагийн сайд хэрэггүйг шулуухан хэлж бн.
Ардчилсан оронд төр засаг нь илт хулхай дээрэм хийдэггүй. Чи битгий хулгайч, дээрэмчдийг өмөөрөөд бай... Судлаач Х.Д.Ганхуяг.
Ардчиллын анхны жилүүдэд барууныхан асар өндөр санхүүжилт өгсөн, тэр яасан бэ гэдгийг шалгахсан.За бүр задаргаа хийгээд асууя: ямар ямар дэд бүтцэд маань ямар хэмжээны санхүүжилт хийсэн,төрийн албан хаагчидын цалинг өгч байв уу, тэтгэвэр тэтгэмж ядууралд чухам хэдийг, төсөвийн цоорхойд хэдийг, eр нь төсвийн алдагдал банк санхүүд г.м- ээр тооцоо бодох хэрэгтэй бн. Хэрэг явдал хуучрахгүй.Тэс өөр 1 жишээ биччихьэ: ЛРТ-ээр Сумьяабазар монголын маань тухайн үeийн валютын нөөцтэй тэнцэх 3 тэрбумын зээл авах гэж байсныг, улсынхаа гадаад өрийг 2 дахин нэмж сүйтгэх гж байсныг ганцаараа үхтэлээ хөөцөлдөж байж таслан зогсоосон шүү.Жирийн Иргэд бид жаахан л идэвхтэй байвал Монголоо аварч болдог юм шүү.
20 мянган айлын орон сууц барихаар 19 сая $-ийн ГАДААД БОНД гаргана ч гэл үү баахан шуурахаар нь зогсооно доо гж отож байлаа. Больчихсон бололтой чимээгүй болчихсон. Дандаа жижиг сажиг зүйлээр улсынхаа гадаад өрийг нэмж, замаас нь цавчих гээд чичрээд бдг юм л даа. Улс төрчдөд дeфолт огт хамаагүй бололтой.
Uher uher !! Umbuu umbuu.....Ugluu ni Esus shutne,, Udur ni Budda shutne, Oroi ni Buu buulgana,,,,,, Denduu doroi ard tumen.......
ганхуяг маш бодитой үнэнийг бичдэгт талархдаг. даанч төрийн сэнтий зайдалсан хулгаядын чихэнд алт хийвэлцааш ньчихээд хоолой хүртэл гудраад залгина. харин үнэн үг хэлбэл чихэндээ элс орсон мэт сэгсрээд чихээ ухаад дуусгана.Даанч монголчууд тэмцэх чадваргүй бөөн масс мангарууд
Ингэхэд Ганаа баагий Сү туучийг балбахаа яагаад больчихваа зоос авчихсан юмуу !
Миний бичсэн өгүүлэл болгоны дор чи энэ асуултыг надад 10 гаруй удаа тавьж байна. Тэгэхлээр энэ бол асуулт биш, санаатайгаар өдөөн хатгах гэсэн тэнэг оролдлого. Судлаач Х.Д.Ганхуяг.
Үнэн л бичиж. Өөр мартагдсан тэмцлүүдийг жасгаагаад байвал сайн байна.
Ингэхэд чи өөрөө юу хийхийм ?! Тэмцэлд оролцохгүй, тэмцлийн тухай бичсэн жагсаалтыг надаар гаргуулчихна. Санаа амар... Судлаач Х.Д.Ганхуяг.
Үнэн л бичиж. Өөр мартагдсан тэмцлүүдийг жагсаагаад байвал сайн байна.
Нүүрсний хулгайч нар нь ард түмний дунд тооны хувьд их юм биш үү
Ene tarhini hamuurtsan lalar dandaa hudalaa shaani Zahialagtai lalariin bicheech
Ингэж бичиж, сануулж байдаг хүн байгаад талархууштай. Унших, бодох нэг нь харж л байгаа… Хүмүүсийн тархинд юм сууж л бхйвал учиртай гэж найдна. Судлаач та өөрийнхээ ажлыг цуцалгүй хийсээр байгаад аргагүй хүндэтгэл, талархал төрж байна. Баярлалаа.
Эндээс “нүүрсний сонсголын” ажлын хэсэг асар их баримтаас “үзэмжийн сонголт” хийж, тун цөөхнийг үзүүлж “сөрөг хүчин асар но-той шүү” гэх дүгнэлтийг олон түмэнд ойлгуулах их чармайсан гэж баттай хэлж болно. Үнэхээр оновчтой хэлжээ. Баярлалаа.
Ганаа шиг анализ хийж бичих хүн монголд алгаа.Шувууны тархитай дутуу нөхдүүд харааж л байдаг.Бүү тоо.Яг л хэлсэн байна.Илүү яахын аан...
Бидэнд нэг сайхан сүүпэр удирдагч хэрэгтэй байна даа...яаая даа
Монголчууд одоо тэмцэхээ ч больж дээ. Энэ их хулгай дээрэмээс бүр залхаж гүйцэж. Хулгайлаад л байдаг хулгайлаад л байдаг хэн ч шоронд Орохгүй. Хууль шүүх гэж байхгүй улс болж.
Үнэн мартжээ
Ганаа,Баярхүү гээд сайн өгөөжтэй зүйл бичдэг хүмүүс байнаа байнавбаяр хүргэх хэрэгтэйвдэмжиж байна