Йемений тэнгисийн эргээр явж байсан Английн Рубимар ачааны хөлөг гуравдугаар сарын 1-нд Йемений Хути зэвсэгт бүлэглэлийн дайралтад өртөж живлээ. Хутичүүд энэ сарын 4-ний өдөр мөн Арабын тэнгист явсан Израилийн хөлгийг пуужингаар харваж, Улаан тэнгист явсан Америкийн цэргийн хөлгүүдийг дрон болон пуужингаар довтолсон байна.
Өнгөрсөн жилийн аравдугаар сард Палестин- Израилийн мөргөлдөөн эхэлснээс хойш Йемений Хути зэвсэгт бүлэглэл Улаан тэнгист явж явсан Израилтай холбоотой хөлөг онгоцуудыг дайрсаар байгаа ба үүнийгээ Палестиныг дэмжиж буй хэлбэр гэж өөрсдөө тайлбарлаж байна. Улаан тэнгист живсэн Английн Рубимар хөлөг олон мянган тонн химийн бордоо, шатахуун ачиж явсан учир тэнгисийг бохирдуулж, загасны аж ахуйд томоохон хохирол учруулж болзошгүй болоод байна. Үүний зэрэгцээ энэ халдлага нь Улаан тэнгисийн хямралыг хурцатгаж, Палестин- Израилийн мөргөлдөөний галыг гадагш тэлэх магадлалтай юм. Ингэснээр Ойрх Дорнодын нөхцөл улам ээдрээтэй болно.
Английн тэнгисийн худалдаа хариуцсан газар, Улаан тэнгист хөлөг онгоц живсэн гэдгийг баталсан боловч, чухам ямар хөлөг болох талаар тодорхой өгүүлээгүй байна. Америкийн цэргийн төв командлалын газар: "Рубимар хөлөг живсэн нь Улаан тэнгист экологийн ноцтой аюул учруулж байна. Живсэн хөлөг тэнгист явж буй бусад онгоцны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна" гэжээ.
Олон улсын экологийн байгууллага болон тэнгис далай судлаачид, Рубимар хөлөг живж, их хэмжээний бордоо, шатахуун алдагдсан нь Улаан тэнгисийн экологид ноцтой хохирол учруулж байна гэв. Йемений байгаль орчныг хамгаалах болон олон нийтийн удирдлагын газрын дарга асан Абдул Кадир Хараз хэлэхдээ, "Хөлгөөс алдагдсан химийн бордоо замагт ургамлыг төлжүүлж, замаг нэмэгдсэнээр шүрэн арлын шүр үлэмж хэмжээгээр устгана" гэжээ.
Йемений Засгийн газрын армийн генерал Салам Асбахи хэлэхдээ, "Рубимар хөлөг онгоц живсэн нь байдлыг улам ээдрээтэй болгож, Америк Англи улсууд Хути бүлэглэлд цэргийн цохилт өгч магадгүй боллоо. Цаашлаад тэд Йеменд зэвсэг хэрэглэж ч мэдэхээр байна гэв.
Палестин Израилийн мөргөлдөөн эхэлснээс хойш Хути зэвсэгт бүлэглэл Палестиныг дэмжиж Израил руу чиглэсэн хөлөг онгоцууд руу дайрч байгаа. Энэ оны нэгдүгээр сарын 12-ноос хойш Америк, Англи улсууд Хути бүлэглэлийн объектыг агаараас дайрч, олон хүн үрэгдэж, бас шархадсан юм. Хути бүлэглэл хариуд нь тэдний хөлөг онгоцууд руу довтлох болсон. Хутичүүд Газрын зурваст Израйл гал зогсоож, хүмүүнлэгийн тусламжийг саадгүй нэвтрүүлсэн нөхцөлд дайралтаа зогсооно гэж буй
Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас хэлэхдээ, "Палестин- Израилийн гал зогсоох хэлэлцээ амжилттай болбол Улаан тэнгисийн байдалд намжиж магадгүй гэжээ. Газын зурваст гал зогсоох асуудлаарх хэлэлцээ энэ сарын 3-нд Каирт болж, ХАМАС болон Америк, Катар, Египетийн төлөөлөл оролцсон. Харин Израиль хэлэлцээрт оролцоогүй байна. Хуралд оролцогч талууд Рамадан сараас өмнө гал зогсох хэлэлцээр тохиролцохыг хүсэж байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа юм.
Г.Бямба
Сэтгэгдэл5
muihar zorigoor hol yavahgui huchirhiilel huchirhiileliig toruulne gej palesten yav 1 ogloo genet dairch 1300 izrail hun ustgaad hariudin 30k irgenee hiduullaa ene bol surgamj bid bol geopolitek todorhoildog tom oronuudtai mash uhaalag uran beriin nuudel gedeg shig bodlogoor haritsah heregtei ter tusmaa horsh oronuudtai mash bolgooljtoi tentsvertei haritsah heregtei amin suns bolson salbaraa horsh oronuudtai uyaj bolohgui tuhailbal hitad orosoos neft baigaliin hiig asar hiyamd baihad 1 oronoos hamaarah zohistoi tuvshingees deesh gargaj avddaggui
Энэ хутичууд чинь аль кайда бүлгийн үүссэн газар бён ладёны шавь нар байгаа юм ! Араб хүний нэр төрийг ганцаараа өргөж ! Ганцаараа Палёстиныг дэмжиж байгаа юм бусад нь хог дээр үсэрсэн !
Англосаксууд сөнөтүгэй.
эд олон жил бусад орнуудтай байлдаж Америк; НАТО гийн орнуудын зэвсэг хэрэгсэлийг эсэргүүцэж сурсан хүмүүс хутичууд
Оорсдийн хоол хунс орчиноо хордуулаад тэмцэнэ гэж юу бх мулгуу арабууд сенеж бхдаа таарсан улс