XVII жарны “Сүрээр дарагч” гал морин жилийн зуны адаг хөхөгчин хонь сарын 23-ны өлзий дэмбэрэлтэй өдөр /2026.08.06/ Сутай хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо.
Монгол түмний эрт цагаас шүтэн дээдэлж ,“СҮҮТЭЙ УУЛ” хэмээн сүсэглэн залбирч, эв нэгдлийн бэлгэдэл хэмээн эрхэмлэн хүндэтгэж ирсэн Сутай хайрханы төрийн тахилгыг 4 дэх удаагаа ёслон гүйцэтгэж буй бөгөөд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар төрийг төлөөлөн оролцов.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Байгалийн унаган төрхийг хадгалах, экосистемийг хамгаалахад Монголчуудын уул овооны тахилга өндөр ач холбогдолтой хэмээн үзэж ЮНЕСКО-гоос “Уул овоо тахих монгол зан үйл”-ийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалтад бүртгэж, энэ төрлийн судалгааг үе шаттай хэвлэн нийтэлж, түгээн дэлгэрүүлж байгааг энэ үеэр онцлон тэмдэглэлээ.
Хүн, байгаль хоёр хүйн холбоотойг танин мэдсэн Монголчууд бидний өвөг дээдэс уул, усаа тахин шүтэх уламжлалт зан үйлээрээ дамжуулан байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн үнэт өв соёлд Монгол төр онцгой анхаарч ирсэн түүхтэй хэмээгээд, тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч уул ус, овоо тахилга, уламжлалт зан үйлээ судлан шинжлэх үүднээс төрийн тахилгат хайрхдын судалгаа шинжилгээг хийлгэж, тахилгын уламжлал, зан үйл, дэг ёс, уул усны онцлогийг нь тодруулан судалж, ард олноо сурталчлан таниулах ажлыг эхлүүлээд байгааг Улсын Их Хурлын дарга уламжилсан юм.
Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлтийг сонордуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлтдээ, Монголчууд бид эцэг тэнгэр, эх дэлхийгээ хүндлэн дээдэлж, уул ус, ургамал амьтдыг нь хайрлан хамгаалж, эзэн шүтээнд нь сүслэн залбирч, уул овоогоо тахиж ирсэн эртний сайхан уламжлалтай ард түмэн билээ.
Монголчууд бидний мянга мянган жилийн түүхтэй уул овооны төрийн тахилга бол эх дэлхий, элгэн нутгаа хайрлан хамгаалах үзэл санаа, үүрэг хариуцлага бөгөөд улсын үндэс болсон газар нутгаа тамгалан тогтоож, өв соёл, үүх түүх, зан заншлаа ирээдүй хойчдоо өвлүүлэн уламжлуулах өргөн агуулга, өндөр ач холбогдолтой төрийн их ёслол юм хэмээн онцолсныг Улсын Их Хурлын дарга зон олонд дуулгав.
Дараа нь Улсын Их Хурлын дарга Сутай хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатарт гардуулж, ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар айлтгалыг дуудан сонсгосон.
Улсы
н Их Хурлын дарга С.Бямбацогт цагаан /бор/ адууны дэлэнд хадаг уяж, тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэв.
Мөнх цаст Сутай хайрхан Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумдын нутгийн заагт оршдог билээ. Сутай хайрханы Их овоог 2008 онд төрийн ёслолын дагуу тахиж, тус уулыг төрийн тахилгат хайрхны зэрэгт өргөмжилснөөр Монголын төрт ёс, байгаль шүтлэгийн уламжлалыг хадгалан хамгаалах үйл хэрэгт чухал байр суурь эзэлж буй билээ.
Төрийн тахилгын ёслолд төр, орон нутгийн байгууллагууд, иргэд, сүсэгтэн олон оролцож, өв соёл, зан заншлаа дээдлэн хүндэтгэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Лхагва - 08 сарын 26,
2026
Сэтгэгдэл11
ene Sytai hairhan yasan saihan haragdana be?...Minii Mongoliin yyl bygd ni iluu dagsin saihan syjegleed boloh saihan yyl ystai bayan chelger tal nytagtai bid eedlen deeslehiin hybitai ard tymen suu!!!eersdee l yhaantai mergen tegelder baihtyn!!!!!!yyl ysaa tahih ni hamgiin zeb syy!!ene ikhe baigaliin eerchilelt dylaaralt chag yeiin gamsigaas edgeer yyl ys maani abrah saihan tahisanii herbeer bidend amgalan jargalan irne hemeen tahidag tymen yeiin zalgamj ni bidnii chag yed irj dee!!medeh medehgyi ni syralzaj medleg buyanaa hicheeltei.......ikhe hyraliin dargadaa bayarlalaa.....................byhniig tyycheelne gedeg bas ch ygyi amargyi suu.................................
Хулгайчууд бараг өдөр болгон тахих гэж худал жүжиглэж уул ус амраахгүй юмаа
Энэ бас юу вэ дээ?? Күүк дөвчигнөх нь багадаад байна уу??? Сансар огторгуй, хүний тэнэглэл хоср шиг хязгааргүй зүйл байхгүй гэж А.Эйнштейн хэлсэн нь яах аргагүй үнэн юмаа???
Сүүтэй хайрхан гдг юм бнаа, тэр нь Сутай бол жээ. Халх аялгуунд, үгийн эхний үенд орсон урт эгшигийг богино болгож огцом дуудан хэлэх ёсон буй. Жишээ нь, сүүтэй цайг "сүтэй цай", мунхагийн дуугүй нь үзэмжтэй гэхийг "мунхаг ийн дугуй нь үзэмжтэй" гэх мэт. Энэ нь Төв Халх дунд бүр мэдэгдхүйц шүү. Тэгэхлээр Сутай хайрхан маань яах аргагүй л Халх Монголчуудын шүтээн юм байнаа ! Тонхил, Цэцэг, хоёр Дарви ч ер нь Халхын хамг ийн баруун урд зах л даа...
Уул тахиад яг ямар ур дун гарч байгааг тооцое оо
энэ балиар утгагүй байгаль сүйтгэсэн, мөнгө үрсэн үйлдлээ зогсоогоочэээээ. улс орон чинь элгээрээ хэвтлээ
end yamar adgyys sig zaluuchuud or yndesgyi eersdee yostoi ysan tenegyyd sib?...yyl hangaigaa tahisaar irsen Mongoliin ard tymeniig ygyisgeh chadalgyi hebtej byzar har munhaglalaaraa yadmag egyylne be,..tiim chadaltai yum bol ene sydalgaagyi teneglelee zaluus sydlaj yzeed niigemiin sat byr ertnees irsen hyndleliig byy doromjil,ene chag yedee amid yabaagaa erhbis yhaar...........Mongolchyyd yyl ysaa hyndetgen mal ahyigaa adyylan olon zyyn jiliig syyrisan edii hyrlee.....yynees emneh 1921 onoos emneh Mongolchyyd hamgiin chechen mergen agyy ard tymen baij dee!!!ene chagiin ene teneg zaluuchuudiig sanahaas daanch haramsmaar sanagdah yum!!!!!!!!!!!!byryy essen hyyhed byhiin hyzyynees hatyy gegcheer chag yedee taalagddaggyi tenyylchid olsirson ni bidnii yiliin yr baih daa?????????????????????????????????????yaltai be?..................
Ийм дебилүүд өөр юу чадна гэж
chi eeree yuch ygyi hooson debiluud sib?.....hyn yum bol chi muu godil hynii niigemd zailsgyi l togtoj yabaadaa hyn doromjilohoos chaasgyi bees yum asan bol hiideg teneglelee hiij baigaa chini enedee??????????????????????????????????????????????
Хүрэлсүхийн ээж Говь-Алтайнх гэдэг. Гэвч тэр гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр Сутайн тахилгад оролцохоос айжээ. Алтайн уулсын Тэнгэр онгод Хүрэлсүхэд даалгавар өгөөд тэрнийг нь биелүүлээгүй гэсэн үг.
cham sig sarmagchin hol ochij hyz aaaaaaaaaaaaaaaaaaaa