Гайхалтай. Facebook-ээс шавийн пост ба дагалт коментуудаар нийтлэл босгоод авлаа. Эхлээд коментуудаас сонирхуулъя. Бичсэн эзэд нь хүлцээрэй: Би Та нараас будаа идчихлээ! Хөгжиж дэвжиж өгөхгүй, ядууралтайгаа зууралдсаар байгаагийн шалтгааныг шавь маань янзтай гоё, маш энгийнээр буулгажээ.
Монголчуудын ТАМЫН АМЬДРАЛ!
Д.Баярхүү
- Swap Wife World гэдэг Америк, Англи, Австралид дэлгэрсэн франчайз контент юм байна
- Бидний үнэн төрх, ядуу байгаагийн цаад шалтгаан нь мөнгөндөө биш хүндээ
- Маш товчоор маш том агуулга багтсан байна
- Яг л бидний амьдрал юм даа. Яаж өсгөж, хүмүүжүүлсэн, хэрхэн түшиж, өндийлгөсөн гээд л
- Харин хөдөөд, гэр хороололд мөнгө тараадаг нь хүнийг хүн биш, эрүүл биш болгож өөрчилдөг юм байна лээ, аймшигтай
- Яг л нүднээ бууж байна. Хэдэн юм бодогдлоо
- Наад нэвтрүүлэгт чинь орж аймаар тансаг айлын эхнэр болж үзэхийнсэн
- Яг манай Монгол
- Хэрэгтэй хэрэггүй юм ТV-ээр гаргаж байхаар иймэрхүү нийгэмд хэрэгтэй шоу нэвтрүүлгүүдийг орчуулгатай гаргаж байвал сургамжтай, хэрэгтэй юм даа
- Биднээс мөнгө авдаг бүх ТВ-үүдэд иймэрхүү нэвтрүүлэг заавал хийх үүрэгтэй болгомоор байна. Тэр монгол киноныхоо цагаар
- Халамж ийм л аюултай
- Гайхалтай нэвтрүүлэг чирч иржээ. Олон хүнд хүрч, олон хүн үзээсэй
- Манай улсын гал тогоонд хэзээ тийм эзэгтэй шиг хүн орж ирэх юм, бүү мэд дээ
Хоёр гэргийн солилцоо
Swap your wife гэдэг Амеркийн нэг нэвтрүүлэг үзлээ. Нэг нь чинээлэг дундаж анги, нөгөө нь халамжийн ангийн хоёр айл эхнэрүүдээ хэсэг хугацаанд сольж, тухайн айл ямар өөрчлөлтөд орж байгааг харуулдаг контент юм байна. Эхнэрүүд нь тэр айлын эзэгтэй болж, үр хүүхэд, гэр орны ажлыг гүйцэтгэж, нөхрүүд нь ажилдаа явж, санхүүгээ шийдвэрлэнэ.
Нэг
Гэтэл ядуу айлын авгай хэт илүүдэл жинтэй, арьс үсний арчилгаа муу мөртлөө хэтэрхий их буддаг, хувцас хунар нь зүгээр драг куин, цаашаа ганган, гархи мархи нь барагдахгүй. Тэр ирсэн айлдаа эхэндээ жаахан хөгжилтэй, инээд ханиадтай, эрх чөлөөтэй уур амьсгал бүрдүүлж, дуулж бүжиглэж, айлын нөхөр хүүхдүүдийг хөөрөлтийн байдалд оруулах боловч хоёр хонохгүй хүнс нь дуусч, гал тогоо нь дэлбэрч, хүүхдүүд нь өмсөх цэвэрхэн хувцасгүй, ланч бокс нь зүгээр л чипс, снакс болж, сургуулиас нь хоцрооно, дугуйлангуудыг нь таслуулна.
Дөрөв хонохгүй хоол хийхгүй, гаднаас хоол захиалж иддэг болж, гэрээрээ баахан жанк фүүд идэж, хог нь хайрцаг саваар дүүрнэ. Долоо хоноогүй байхад өрхийн зардлаа зохицуулах төсөв нь дуусч, айлын нөхрөөс мөнгө нэхнэ.
Гэр орон нь нохойн хороо, гараж сав нь замбраагүй агуулах, гадаахи газон талбай нь арзайж сарзайсан юм болж, өнөөх бүдүүн авгай өдөржин диван дээр хэвтэж, зурагт үзэж, тойруулаад попкорн, ундааны сав өрөөтэй, чипс снакс хивж хэвтэнэ. Айлын нөхөр тэсэхээ байгаад хэдэн үг хэлэнгүүт хашгирч чарлаж хэрэлдээд, чиний өгсөн мөнгө хаанаа хүрдэг юм, хичнээн өндөр цалин авч байж нарийндаа хатсан, муусайн баячууд, таануус биднийг шулдаг, дөрвүүлэхнээ нийлээд төчнөөн метр кв байшинд, өчнөөн зардлаар тансаглаж байхад чинь цаана чинь бидэн шиг хэдэн мянган эгэл бор хүмүүс хоногийн хоолныхоо төлөө зовж, Та нарыг л баян байлгахын төлөө зүтгэж байна, хэтэрсэн хэрэглээнээс чинь болж байгаль дэлхий сөнөж байна, төр засаг ижил тэгш хандсангүй, бидний боломжийг булаалаа, бүх юм хуйвалдааны онол, би ядуу ч гэсэн сайхан сэтгэлтэй энэ тэр гээд байж болох бүх солиорлоор савчиж өгнө.
Хоёр
Харин ядуу айлд очсон нөгөө эхнэр эхний өдрөөсөө л тэр айлынхантай зөрчилд орно. Гэр орон нь замбраагүй, хаалга үүд нь байнга савчаад, хүүхдүүд нь дуртай үедээ орж гарна. Айлын нөхөр цагийн, эсвэл ээлжийн ажил олохгүй бол өдөржин үүднийхээ довжоон дээр пиав гударч, соошл ухаж, видео үзэж өнгөрөөнө.
Гэр орон мэдээж нохой байтугай гахайн хороо, хамаг сав суулга нь түлэгдсэн, угаалтуур нь бохир аяга шаазангаар дүүрсэн, хөргөгч нь дэлбэ, хүүхдүүд нь гоёж гангалах, нэг л өдөр баяжих тухай ярихаас биш сурах, зорих тухай ойлголтгүй, эцэг хүүхэдгүй бохир үг хэллэгтэй яриатай.
Айлын эхнэр тэдэнтэй ярилцаж, дүрэм тавьж эхлэхэд тэд бүгд эсэргүүцэж, айлын нөхөр бид хүүхдүүдээ хайрладаг, тэд чөлөөт үзэл бодолтой, бид ядуу ч гэсэн амар амгалан, өөрсдийнхөөрөө амьдардаг, угаасаа шаардлагатай гэж үзвэл гэрээ цэвэрлэчихнэ, тэгээд ч тэр чинь эхнэрийн ажил, бид бол амьдрах гэж ядарч байна, зүдэрч байна, тэгэж байхад нэмээд битгий дарамтлаад бай энэ тэр гээд юу ч хүлээж авахгуй. Нэг хоноход айлын эхнэрийн хийсэн хөдөлмөрийг хэн ч хүндлэхгүй. Энд тэнд сууж, зөвхөн пицца, шарсан тахиа захиалж, замбраагүй идэж уудаг байсан тэр айл ширээ тойрон айлын эхнэрийн хийсэн гэрийн хоолыг идэж, халуун дулаан яриа өрнүүлснийхээ дараа арай аятайхан болно.
Ямар ч байсан гэртээ хараалын үг хэрэглэхгүй байхыг зөвшөөрнө. Хоёр хоногийн дараа гэр орноо цэвэр, цэмцгэр байлгахыг хичээж, аяга тавгаа энд тэнд хаяхгүй болж, юмаа хурааж, угааж цэвэрлэж эхэлнэ.
Дөрөв хоноход хүүхдүүд нь дуртай үедээ хичээлээ тасалдаг байсан бол өглөө цагтаа босч, орой цагтаа унтаж, гэр орны хуваарьт ажлаа хийдэг болж, гадуур хооллох биш гэрээсээ ланч бокс авч явдаг болж, хичээлийн дараа айлын эзэгтэйн хамт гэр бүлээрээ өнгөрөөх цагтай, тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, үзвэр үйлчилгээгээр явж, өөр хоорондоо сонирхолтой зүйлс ярьж, амьдралын учир, зорилго тэмүүллийн талаар хөөрөлдөж, эмэгтэй үргэлж тэднийг урамшуулж, зоригжуулна. Энэ бүх хугацаанд эмэгтэй эрхэмсэг байдлаа алдахгуй, цэвэрхэн эрүүл арьстай, даруу ч зохицсон дэгжин хувцастай. Долоо хоноход тэр эхнэр айлын нөхөртэй ярьж тэр хугацаанд гарсан зардал, үлдсэн мөнгө, хүүхдүүдийн мөрөөдөл, түүнд хүрэхэд босгох төсөв, хийх ажил, яагаад мөнгө төгрөг нь хүрдэггүйг, ямар байвал дэвжиж дээшлэх боломж байгааг, эрүүл бус амьдралын хэв маягаа өөрчлөхгүй л бол яаж ч мөрөөдөөд, хичээгээд үр дүнгүй тухай ярилцана.
Энэ хугацаанд нөгөө өдөржин ялхайж хэвтдэг нөхөр ч гэр орны ажилд тусалж, гадаахи үүд, довжоогоо янзалж цэвэрлэж, үс толгойгоо хүртэл засуулж, цагийн ажлуудаа нэмж, бүүр тогтвортой, байнгын ажлын байртай болохоор хөдөлмөрийн биржд бүртгүүлнэ. Ингээд бодохоор гэр бүлийн үнэт зүйл, эрхэм чанар л эрүүл нийгмийг бүтээдэг юм байна.
Аж төрөх ёс өөрөө амьдрах соёл бөгөөд энэ нь их ухаанаас биш, харилцан хүндэтгэл, сахилга бат, хөдөлмөр зүтгэлээр л оршин тогтнодог гэдгийг яруу тодоор харуулсан нэвтрүүлэг байлаа. Сайн иргэнийг сайн ээж л бэлтгэнэ гэдэг энэ. Эргүү тэнэг малууд үйлдвэрлээд байхгүйн тул эмэгтэйчүүд минь сайн л хичээгээрэй дээ. Эрчүүдээ зөв удирд, зөв чиглүүл, зөв хамтрагч нь бай!
Иргэн Цоггэрэлийн Уянга
Лхагва - 08 сарын 12,
2026
Сэтгэгдэл47
Хуцалгүй зайл өмхий янхан
Энэ хүүхнийг устгах хэрэгтэй. Гадаад эрээс эрлийз хүүхэд төрүүлж, монголыг устгах ажлыг хийж явах эрх энэ жингэрт олгож үл болно.
Ар амьдралыг нь устгаад өгөхөөр ийм чөтгөр шуламд монголыг хорлох чадваргүй болно.
Женкочидыг устгаж газрын гаваар оруулмаар байна. Удам судар юу ч үлдээлгүй орос урвагчдыг дуусгахгүй бол даварч байна шүү.
hujaanuud
эргүү галзуу өмхий авгайг юу гнь юу яриулаад тавиад байдгийн өмхий сайт аа
сонин.мн ан ынх гэж мэднэ гэхдээ ан дотроо хамгийн адгийн новшнууд ын сайт бололтой шүү очиж очиж энэ нэг хөгийн хужаа авгайгаа юун ч шүтдэг юмб дээ чааваас энэ хужаа шүү дээ хар л даа бөмбөгөр амны хайрцаг,зузгар богинохон эрүү,өргөн янхигар цээж мөр,бүдүүн хар хүзүү,том хөл гар бараан арьс яг л мангас эмэгтэйн төрхтэй хүн судлалд ,ийм хүмүүс их гай л тарьж явдаг
Манай монгол ерөнхийдөө ийм амьдрал давамгайлаад байна.
Америк монгол хоёрын ялгааг олж харах ухаан дутуу л байна даа пицца битгий хэл ганц талх авах мөнгөгүй хүн Монголд бий гэдгийг ойлгох ухаан дутуу л байна даа юмыг дэлгэрэнгүй хардаггүй нэгийг харж нөгөөг дутуулдаг алтан дундажийг олох чадвар дутмаг байна даа зайлуул
Баярхүү гуай дандаа л чухал сэдвээр, зөв юм бичиж байдаг. Харин бичсэнийг нь ойлгомж, ухамсарлаж, хүлээж аах уншигчид хир олон байдаг юм бол доо хөөрхий , мэдэхгүй ...
үхсэн нохойн оцгор шүү дээ,хайрцагласан сэтгэхүйтэй хүн.америкыг л сохроор шүт ихсэн л хүншд тэрниийгээ туйлийн үнэн гээд бодчихсон
яг үнэн зөв хамтрагч харилцан хүндлэл байх хамгийн чухал
Синга жүүд Баярхүүгийн шавь нь юм байна ! адилхан юм ярьж байна ! бас патиараа татуулчихач ! Ядуу гэр бүл аялахдаа машиндаа хоол унд төмпөн саваа чирж явдаг юм ! баян нь тэгэхгүй очоод худалдаад авчихна гээд ! Одоо Монголд дундаж давхарга нь багасаж байгаа багөөд доошоогоо унаж байна ! Бэлхүүсний айл байсан бол одоо өвдөг цаашлаад ул руу гаа унаж байна ! Мээм болон духны хүмүүс гэр бүл улам баяжаад дээшээгээ өгсөж байна ! гэхдээ маш цөөхөн хүмүүс ! Мөнгө мөнгө рүү гээ явдаг юм ! Орхонбаяр Батмагнай мэтийн бөхчүүд 12 ны өдөр л гайгүй хичээчихэд л өвдөгнөөсөө шууд цээж рү шилжиж байна ! Улны мань мэт нь хий атаархахаас цаашгүй юм ! Бөх болж төрөх минь яав да яав !
Энэ хоёр бөх бүтэн жилийнхээ хөдөлмөр зүтгэлийнхээ хүчээр том бай шагнал авч байгаам МАЛ АА! Залхуу хүн угаасаа ядуу зүдүү амьдарч, арчаагүй атаач, хорон санаатан болж төлөвшдөг жамтай! Ц.УЯНГААД баярлалааа маш зөв юм олж харжээ!!!
Нутаг ус байхгүй Улаанбаатарын суурин хужаагийн эрлийзүүд ,хунхуузууд, лооеэ болон МАН-ын бүдүүн луухаан данжаадууд алуурчин коммунист МАН-ын 100 мянга гаран монгол хүнийг алж хядсаны баяр болох наадмаас зугатааж төрсөн нутаг ус руугаа аялж зорчиж байгаа цэвэр цусны монголчуудыг өмхий оркууд гэж бах таваа хангацгаан даапаалцгааж байна.
Энэ цоо эрүүл хүн мөн үү
Санал 100% нийлнэ.
Бөхчүүдэд тэрбумыг өгдөг лексус 600 өгдөг тэнэг байдлыг нэн даруй халах ёстой. Бөхчүүд ядуу хэцүү амьдрах ёстой. Тэд ердийн шимэгчид цус сорогчид гэдгээ ойлгох ёстой. Бөхчүүд шагналаасаа татгалзах ёстой. энэ улсад ядуу ээж хүүхдүүд байсан цагт бөх хүн хэзээ ч баяжих ёсгүй. Бөх хүнд мөнгө өгөхийн оронд сургууль цэцэрлэг барьж хүүхдүүдэд хими, физик, математик, хиймэл ухаан, дроны, компьютерийн хичээл орох ёстой. эмч, багш нарыг маш их тэтгэ. Тэдэнд хэдэн саяын цалин ч болтугай өг.
Хүрэлсүх Сүнээг мөнгө хатуу байхад 300 саяар шагнаж байсны дэргэд энэ бага мөнгө биш үү?
Т1 т. Бөх гэдэг хүн бол ард түмнийг баясгах,баярлуулах л гэж бэлтгэл хийж аливаа тэмцээн уралдаанд өөрийн хийсэн ажлыг таниулах л гэж барилдаж ажилаа хийж байгаа бус уу? Яагаад тэдэнд энэ хийсэн ажлыг нь үнэлэж урамшуулал өгч болохгүй гэж вэ? Тэд бас л та бидэн шиг жаргалтай амьдрахыг мөрөөдөж ,урамшиж барилдаж байгаа бус уу? Яагаад тэд цус сорогчид гэж? Яагаад баяжиж болохгүй гэж вэ? Тамирчин хүн гэдгийг чи ойлгож байна уу? Эрхэм ээ! Чи бол зүгээр л чалчигч,ажилгүй, зүгээр л дээрээс мөнгө орж ирнэ гээд л хүлээж байгаа т1 хүн байна аа. Хүн ажил хийж,цалин авч гэр орноо тохижуулж үр хүүхдээ зөв хүмүүжүүлж,хоолох ухааныг сургаж тэдэнд ирээдүй бий шүү гэж хэлж ярьж өгч байж л чиний амьдрал бусад барьцаад байгаа хүний төвшинд аяандаа очихоор чи сая л жаргалтай амьдрах болно оо. Эрхэм ээ. Баярлалаа.
ёстой өөрөө тэнэгт,бөх барилдахаа больчихвол чухам яаж хохирох юм???харин бөх барилдахаа больж барилгад 3 хүний оронд ажиллаж хөдөлмөрийн бүтээмжийг өсгөж 3 хүний цалин авбал харин болж бна,соцын үед тийм л байсан,бараг бөхчүүдийн 70,80% нь тээврийн жолооч нар байгаад ачаагаа өөрснөө ачиж буулган хүчний бэлтгэлээ хийж улсдаа ч,өөртөө ч ашиг тустай байсан,харин шалгарсан хэд нь дуудагдан тусгай цалин авч тив дэлхийд нэрээ гаргадаг л байлаа даа,одоо тэгээд байнгын бэлтгэлтэй байгаад соц үеийнхнээс давж тив,дэлхийд нэрээ гаргасан хэд байна даа???
Зөв л хэлж
https://youtu.be/JFBcguBgS9k
мОНГОЛ ХҮМҮҮЖИЛ ОГОСОН ОХИДУУД Ч ТЬЭГЖ ИХ ГОЁЖ ГООДООД БУДАЖ ШУНХААДААД ГЭР ОРНОО НОЙХОЙН ХОРОО БОЛГОДОГГҮЙ ШҮҮ
hujaanuud
Уянгаа минь… угийн боол угшилтай өнөөгийн монголчуудын дийлэнх мал сүрэгт ийм юм тайлбарлаж яриад нэмэргүй. Амьдралаа дэмий юманд үрэхээ боль.
Хүрэлсүх айлаас хоногийн хоолны мах гуйдаг гуйлгачнаас яаж лусын хаан шиг баяжиж Тэрэлжид Бугат ресорт эдлэн газраа байгуулж нисдэг тэргээр Сүнээг аваачиж нухдаг байсан талаар бичвэл олон хүн унших болно шүү..
Манай шинэ хөршийн хүүхдүүд шөнө 2 цаг хүртэл гуталтай эсвэл, хөл нүцгэн гүйлдээд шалан дээр хүнд юм байн байн хаяад чанга хашгираад яриад унтахгүй юм. Ээж нь хүмүүжүүлдэггүй юм байна л даа.
ЁСТОЙ БҮР ТААЛАГДЛАА. БАЯРЛАЛАА. ХАМГИЙН ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ- УНШААД Л ШУУД НҮДЭНД ХАРАГДААД.. УЯНГААДАА МАШ ИХ БАЯРЛАЛАА. ЭНЭ ЧИНЬ Л ЯГ ЦАГАА ОЛСОН ҮНЭТ МЭДЭЭЛЭЛ БАЙНА.
Янхан янхан гээд л байх юм. Энэ янхан чинь зов юм ярьж байна ш дээ. Монголын архичид юун ажил амьдралаа оод нь татах, бэлэн хоол байвал гударчихаад, оймсоо ч угаах завгуй гаарийтээд, эх орон гэж согтуу амаараа хоос сахаруулаад сууж байдаг.Уг хэлсэн хэнийг ч янхан болгоно.
Энэ янхан чинь Элбэгдоржоосоо өөр юм бодож санадаг юм уу тэднийнхээ дэвсгэр болж гэдэс цатгалан чөлөөтэй солиорч явдаг биз дээ
Уучлаарай! Чи түүнийг Элбэгдоржийн дэвсгэр болж байхыг нь харсан уу? Хаана вэ? Баримт байгаад чи үнэхээр харсан бол ингэж хэлэх нь зөв л дөө хө. Хэрэв чи энэ хүмүүсийн хэлсэн үгийг үнэмшээд ингэж хүн гүтгэж,бодож,бичиж байгаа бол та бол зүгээр л хоосон толгой! Чи энэ Элбэгдоржийн анхнаасаа Монголын нийгэмд авчирч ирсэн энэ чөлөөтэй ярьдаг, бичдэг хүний эрхийг ашиглаад ингэж хүнийг муу,муухай хэлж байна аа. Энэ чинь чиний муулаад байгаа Элбэгдоржийн гавьяа биш гэж үү? Т1 ээ! Аливаа юмыг ойлгож, ухаарч,бодож,зөв талаас нь харж сураач! Т1ээ.
1д элбэгштейний дэвсгэр болж байхдаа хамт хүн байлгаж байгаад кексдэхиймүү бүү тэнэгт 2т шууд утгаар нь биш хамтран ажиллаж гадны мөнгөөр улсаа хохироож байгааг нь бас хэлж бна 3т хүүк сүнээг юуны төлөө 300 саяар шагнасан юм тэгээд,хамт кексдээд л төлсөн мөнгө гэдгийг логикоор бүгд мэдээд байгаа болохоос чиний хэлдгээр кексдсэн баримт бол яг байхгүй л байгаа ш дээ??? баримт байлаа гээд хэргээ хүлээж байгаа нь хаана байгаам,охиныг алж чемоданд чихээд бичлэг хийсэн хүмүүс яасныг нь дуулаа байлгүй???Трамп USAIDын санхүүжилтыг зогсоож,харвардыг мөнгөөр тэтгэхгүй болсны дараа анусаас цалинжиж байснаа муу п... трампаас болж мөнгөгүй боллоо гэж сошлиар нэг орилж өөрийгөө барьж өгсөн яшка чинь наад уянга гэдгийг чи л мэдэхгүй л байв гэж???
Гадаадын нөлөөллийн агент тавиул эм манипуляци хийж байна
Гадаадын нөлөөллийн агент тавиул эм манипуляци хийж байна
Монгол дахь хятад цагаач хуацяо буюу хужаа нарын төлөөлөл эм
Баярлалаа Уянга. Энэ нийгмийг бага ч гэсэн гэгээрүүлэхийг хичээж байгаад чинь. Амжилт хүсье.
Баярлалаа Уянга. Энэ нийгмийг бага ч гэсэн гэгээрүүлэхийг хичээж байгаад чинь. Амжилт хүсье.
Тун чухал нэвтрүүлэг байх нь. Жич: Гочоогийн дөрвөн тавилан билүү, иймэрхүү асуудлыг нэг нэр дэвшигч хөндөж байсан. Даанч монголчууд хайхраагүй байх
овоо доо сайхан санаа, зөв зүйл бичжээ.
Товчоор бол нийгмийн хувьд социалист аж төрөх ёс гэж хэлнэ
Элбэгдоржийн гар хөлүүд ухаантай хүний дүрд тоглох санаатай юм биз дээ. Элбэгдорж бол гадаадад урвасан гээд хүмүүс ярихаар эхэндээ их гайхдаг байлаа. Одоо бол үнэн гэдэг нь мэдэгддэг болчихоод бн даа
Өрх гэр бүлийн гишүүн бүрд !!!хамааралтай ...манай оронд ...бидний эргэн тойрон ажиглагдаж харагдаж байгаа асуудал ???? Болдогсон бол тэр бичлэг нэвтрүүлгийг орчуулж үзүүлэх ...сэдэв болгож хэлэлцүүлэг өрнүүлж яриад... " АМЬДРАХ УХААНЫ " анхан шатны мэдлэгт нь хөрөнгө оруулалт болгож гэгээрүүлэх хандлага сэтгэлгээний өөрчилөлт хийх юмсан.
Би л лав санал нэг бна,ядуу айлын эхнэр шиг амьдардаг хүмүүс моншолоор дүүрэн бгаа
Сэтгэгдлээ бичсэн хүмүүс " Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана " гэгч болж байх шив. Ухаар, ойлго, өөртөө тусгаж ав гэж байхад яасан их хараал урсгана вэ! Та нар ядуу айлын / үнэндээ арчаагүй айлын/ бүдүүн авгай юм байна. Хэрэв иймхэн юм ойгохгүй байгаа бол "Улам их ядуурах болтугай! гэж ерөөе дөө
Дээд давхарын хөршүүд том жижиггүй эсвэл хөл нүцгэн эсвэл гуталтай гэртээ гүйлдээд бхых юм.Ихэнхи нь хөдөөнөөс ирсэн хүмүүс байдаг юм байх даа. Хүний нүцгэн хөл чулуунаас хатуу байдаг гэдгийг жолооч аав маань аль 1988 онд бидэнд сургаж байсан юм. Гэтэл одоогийн залуус дээд сургууль төгссөн нэртэй ч өөрсдөө хүмүүжээгүы учир хүүхдүүдээ хүмүүжүүлэхгүй юм.Хэдхэн хүнтэй. Монголчууд айл хөршөө үзэн ядаад дайсагнаад, гэмгүй хөршийнх нь орон зайг хятад, цагаач хүмүүс эзлээд дуусах болов уу?. Тэтгэвэрт байдаг ч амьдрахын эрхэнд биеийн хүчний ажил хийх шаардлагатай болох пм. Гэтэл дээд давхарын айлууд шөнийн хоёр цаг хүртэл гүйгээд дэвслээд марш алхаад хүнд юм шидээд нойр хулжаагаад байх юм,Нойр нь хульжсан хөгшин хүн өглөө 7-8 цаг хүртэл нойр нь хүрэхгүй. Ажил дээр биений хүчний ажил хийдэг хүн арай чүү 10-12 цагийг барах юм.
Монголын нийгэм мөнгийг хялбар олдог, улсаа баялагаа зардаг, боолын хөдөлмөр эрхэлдэг гэсэн шудрага бус гэсэн хоёр хэсэгт хуваагдаад байна.