
Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын чуулган, Хятадын Ардын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны хуралдаан буюу жил бүр зохион байгуулагддаг Хятадын "хоёр чуулган" удахгүй болох гэж байна.
Үүнтэй холбоотойгоор Сингапурын үндэсний их сургуулийн зүүн Ази судалгааны хүрээлэнгийн судлаач Кан Дуаньян: "Хятад маягийн орчин үеийн шинэчлэл бол Хятадын түүх, соёл, нийгмийн онцлогт гүнзгий шингэсэн, өндөр чанартай хөгжлийг эрэлхийлсэн өвөрмөц үйл явц юм. Тэр нь дотоодынхоо шинэчлэлийг гүнзгийрүүлэх, гадаадад нээлттэй байдлыг өргөжүүлэхэд оршино. Энэхүү арга нь дэлхийн хөгжлийн туршлагад тулгуурлахын зэрэгцээ хэт их хэрэглээ, байгаль орчны хохирол, нийгмийн шударга бус байдал зэрэг асуудлуудаас зайлсхийж чаддаг. Иймэрхүү үзэл санаа нь Хятадын хөгжлийн өмнө тулгарч буй сорилтуудыг даван туулах төдийгүй зүүн өмнөд Азийн орнуудын энх тайван хөгжлийн замаар замнах, ногоон хөгжлөөр цаг уурын өөрчлөлтийг зохицуулах, хамтдаа хөгжил цэцэглэлт, нийгмийн дэвшилд хүрэхэд ашигтай үзэл санааг бий болгож чадна" гэжээ.
Мөн Германы Harting цахилгаан эрчим хүчний компанийн гүйцэтгэх захирал Норберт Жемек хэлэхдээ, "Хоёр чуулганаас өгөх мессеж нь маш чухал юм. Энэ онд машин механикийн үйлдвэрлэл болон нарны зайн технологийг нэвтрүүлсэн дэлхийн тэргүүлэх байр суурийг хадгалах талаар олон бодлого, санал санаачилга гаргана гэдэгт бид итгэж байна" гэв.
Г.Бямба
Сэтгэгдэл0