“Евразийг бүхэлд нь доорд үзэх, басамжлах, тэр дундаас оросуудыг үзэн ядах нь Хойд Америк, Баруун Европын элит давхрааныхны зуршил, өвчин шахуу болчихож” гэж нэг судлаач нөхөр маань ярилаа. Саяхан тэр хүн уг бүс нутгуудаар аялж яваад ирсэн юм. Энэ үгнээс улбаалан бид хоёр америкчуудын талаар нэлээд ярилцлаа. Товчхон сонирхуулъя.
Америкчууд гэж хэн бэ? АНУ ямар онцлогтой улс орон бэ? Өнөөдрийн америкчууд бол 500 орчим жилийн өмнөөс шинэ тивд нүүдэллэн очсоор байсан Европын цагаачдын үр сад, олон угсааны эрээвэр хураавар хүмүүс, үхрийн бөөр мэт алаг ард түмэн. Тэдэнд төр засаг, ёс суртахууны нэгдсэн, түүхэн том уламжлал байхгүй, олон зууныг дамнан, туулан эцэслэн, зүгширч чадаагүй шахам байгаа нийгмийн өвөрмөц нийтлэг. Харьцангуй биеэ даасан засаг захиргаа бүхий 50 штат 200 гаруй жилийн өмнө нэгдэж орчин цагийн Европын Холбоотой адилтгам улсыг анх үүсгэжээ. Үнэндээ бол бат бэх биш, хэврэг талдаа л төр улс. Нөхцөл нь бүрдвэл хэдэн ч хэсэг болж хагарах магадлалтай...
Америк тивийн уугуул хүн зоны хувьд “түрэмгий цагаачид, булаан эзлэгчид, алан хядагчид” хэмээгдэн жигшигдэж байсан тэр хүмүүс өнөөгийн америкчуудын өвөг дээдэс нь. Европоос ирсэн цагаач нарын дундаас тодорсон гэгдэх элит давхраа нь индианчуудын цус, негрүүдийн хөлс, хүчээр анх баяжсан хүмүүс. Тэдний олонхи нь хөдөлмөрлөж олсон хөрөнгөөр бус тонож, дээрэмдэж авсан хөрөнгөөр, булааж өмчилсөн газар, баялагаар л боолын эзэд болцгоосон нь үнэн. Боолчлох, боолын эзэд байх эрхээ тэд хамгаалж, иргэний дайн дэгдээж, олон мянган хүний амь насыг ч хохироож байв.
Нэгдсэн штатуудын төв төр нь дөнгөж л 250 жилийн түүхтэй, тэр охорхон түүхэнд нь эзэн улс нь байсан англичууд ч тохуурхалтай ханддаг, элдвээр ашиглахыг боддог нь ч баримттай зүйл.
Саяхны жишээ гэхэд л Трампын Их Британид хийсэн айлчлалын үеэрх Английн зарим хэвлэлийн тоглоом, шоглоом. Дипломат ёс, протокол зөрчсөн түүний үйл хөдлөл нэг бүрийг элэглэн үзүүлж, хошигнон мэдээлж байлаа.
Улстөрийн хоёр том нам нь төрийн эрхэнд ээлжлэн ордог хэдий ч тэдний үйл ажиллагааг далдуур, нууцаар гүний төр засаг нь л чиглүүлдэг, залдаг. Голлох салбарын олигархиуд, банк-санхүүгийн томчууд л гүнийн төр засгийн эзэд байдаг. Төр, засгийн сонгуулийн үеэр тэд хоёр намыг хоёуланг нь ил далд дэмждэг, хандив өгдөг. Ингэхлээр ялсан нам бүхэн л гүнийн төр засгийн гар хөл болдог. Ийм технологийг гаргууд эзэмшсэн олигархиуд, сионистуудын хаанчлал л АНУ-д ноёрхдог. Энэ технологийг манай олигархиуд ч хуулбарлан хэрэглэж ирсэн нь үнэн. АНУ дахь ардчилал, ардчилсан төр засгийн үлгэрлэл гэж энэ дээ! Энэ жишгээр ажиллаж, амьдраад бид хаана хүрэх бол?
Ер нь энэ жишээ бидэнд зохих уу? Ингэж бодох, тооцох ухаан “Ардчиллын алтан хараацайнууд” гэгдэж нэрлэгдэх дуртай манай ангаахайнуудад өнөөдөр ч гэсэн алга хэвээрээ л байгаа нь бас нэгэн үнэн. Тэд маань гэнэхэн, тэнэгхэн, хөөрхийлөлтэй хэвээрээ л байгаа... Хэзээ хөрвөжих юм бол, хэрхэн төлөвших юм бол?
Тив хоорондын түрэмгий эвсэл – НАТО-гийн баруун жигүүр нь америкийн нэгдсэн штатууд, зүүн жигүүр нь Европын улсууд, нийлээд “махчин шувуу (харцага)” болж төлөвшлөө, бас алдаршлаа. Тэд бол баруун талаасаа сионистууд, зүүн талаасаа нацистууд, нийлэхээрээ ультра глобалистууд, фашистууд, неофашистууд гэж үнэлэгдэхэд хүрээд байна.
АНУ-ын дайны яам, мөн НАТО гэгдэгч дайны яам нийлж нэгдээд 5, бас 10 жилийн дайны төлөвлөгөө боловсруулж байгаа гэж цуурхах ч болов. Үнэн ч байж мэдэх юм. Итгэл даахааргүй л хүмүүс, хүч...
Зарим үед АНУ-ын төр засаг нь цөөн хэдэн (тив дамнасан) том корпорациудын мэдэлд байгаа, тэдний төлөөлөгчдийн байгууллага юмуу даа гэж бодогдохоор болчихдог. Яг тийм болох нь ч батлагдсаар л байдаг. Тэр шинжээсээ болоод улсынхаа ерөнхийлөгчийг ч хөнөөж байсан удаатай, хүчээр шахам, заримдаа булхайгаар улируулан сонгож ч байсан тохиолдол бас буй. Зөнөчихсөн нэгнийг ч улируулан сонгох гэж оролдож байлаа. Булхай, луйварт ч олон хувилбар, цөөнгүй арга, мэх байдаг л даа... Зальхай элитүүд нь Европод ч, Ойрхи Дорнотод ч арга бүхнийг хослон, угсруулан хэрэглэсээр олон ч төр улсаар тоглочихлоо. Хуурч ч ханахгүй юм, хууртаж ч бас ханахгүй юм.
х х х
Америкийн бүх штат, дээр нь Баруун Европын бүх орон, бас Канад нэмэгдээд, Азиас Япон, Өмнөд Солонгос оролцоод, цаана нь бас Австрали хамжилцаад нийлсэн, нэгдсэн хүчээрээ Оросын эсрэг тэмцэх, дайтах нь үнэхээрийн сонин үзэгдэл. Баруун Европын орнууд дээр Канад нэмэгдэхэд л тэд ердийн зэвсгээр Оросоос 2-3 дахин давуу байлаа. 2025 оны мэдээгээр тэд цэргийн зардалдаа Оросоос 3.3 дахин их доллар (626 трб: 190 трб) төсөвлөсөн байв. Байлдааны нисэх онгоцны тоогоор 2 гаруй дахин их, цэргийн хөлөг онгоцоор 4 дахин их, их бууны тоогоор 2.8 дахин олон байсан нь ч үнэн. Энэхүү давуу байдалдаа эрдээд тэд Оросод стратегийн цохилт өгч чадна гэж тооцсон байна. Бидний ард, дээр АНУ байгаа хэмээж омойтсон ч болов уу. Гэвч дайчин уламжлал, дайтах урлаг, эх орноо хамгаалах сэтгэл, үнэний хүч аль талд байгаагаас л ялалт, амжилт хамаардаг нь түүхээр нотлогдсон үнэн билээ. Энэ бол түүх хэмээгдэгч ухаантны хийсэн дүгнэлт юм. Хүн төрөлхтний түүхийн нийт урт дагууд дандаа л тийм байжээ. Ойрх Дорнотод Израйль, АНУ-ын хийж байгаа дайнд ч гэсэн бас л мөнхүү дүгнэлт давтан нотлогдох байх... Худал, хуурмагийн хүч яван сулардаг, харин үнэн, мөнийн хүч яван чангардаг нь тоон талаасаа ч, бас чанарын талаасаа ч хууль, зүй тогтлын эрэмбийн үнэн билээ. Хүний нийгэм үнэнд л элэгтэй гэх зүйр цэцэн үг ч буй.
2022 онд Их Британи тэргүүтэй барууныхан Оросод стратегийн цохилт өгч, хэсэгчлэн задалж, бүр хувааж авна гэж тооцоолж болж байсан бол 2026 оны дунд үе гэхэд л цөмийн зэвсгийн хүч, нөөцөөр, дундын болон алсын зайны пуужингуудаар (нисэх хурд, дэлбэрэх хүч), зэвсэгт хүчний тоо, чанар, байлдах чадвараар Оросын арми дэлхийд тэргүүлэх болчихлоо.
Ар тал нь ч хүчирхэгжлээ, ард түмэн нь ч нягтарлаа. Гадаад харилцаа нь ч бүх талаар бэхэжлээ. Орос улсад стратегийн цохилт өгөх боломж замхарчээ. Судлаачид, экспертүүд ингэж дүгнэх болов. Одоо тэд сүйрч мэдэх замынхаа яг эхэнд тулж ирцгээгээд байна. 200 гаруй жилийн өмнө Напалеон Москваг эзлээд дараа нь яалаа? Яг л тиймэрхүү үзэгдэл Европын өнөөдрийн элит давхрааны хэрээ үл мэдэх, гэнэхэн, ойворгон улстөрчдийг хүлээж байна даа. Тэд ч алдаагаа ойлгож эхлэв бололтой...
Дэлхий дээр маань байгаа улс орон нэг бүрийн амьдрал нь улс орон нэг бүрд байгаа гэр бүлүүд нэг бүрийн амьдралтай төсөөтэй. Айл өрхийн тэргүүн нь ухаалаг, ажилсаг, хүмүүжилтэй бол тэр гэр бүл зөв сайхан амьдардаг. Хүүхдүүд нь ч сайн сурч, зөвөөр хүмүүждэг. Яг л энэ шиг улс орны төр, засаг хэний удирдлагад байна вэ гэдгээс тухайн орны амьдрал, хөгжил 100 хувь шалтгаалдаг. Энэ үзэл санаа, дүгнэлтийг нотлох хамгийн ойрхны жишээ гэхэд л Монгол орны маань өнгөрсөн 36 жилийн амьдрал, алдаа, оноо. “Хэвийн, тайван байсан нийгэм донсолж доргих үед (ямар нэгэн хувьсгал гарах цагт) олон түмний дарвисан хөдөлгөөнийг ашиглан гол төлөв л нийгмийн хог шаар, нолийн цаас мэт бохир, бурангуй этгээдүүд, заль мэхний эзэд л ихэд тодорч, санаачилгыг гартаа авч, манлайлагч болдог. Тэгээд л тэд улс эх орноо баллаж хаядаг” гэх үгийг, утгыг олон олон эх орончид хэлж, анхааруулсаар ирсэн байх юм. Хүмүүс даан ч хожуу л энэ бүхнийг ойлгодог, ухаардаг байна. Өнөөдөр, өнгөрснөө эргэж хараад хэн ч гэсэн мөн л ингэж хэлэх, дүгнэхээр байгаа биз дээ? Бусад орны сүүлийн 30 жилийн амьдрал, байдал ч дээрх үгний үнэнийг бас л нотлолцож байна шүү дээ!
Европын олон орны элит давхраа улс орноо өнгөрсөн 5 жилд байсан түвшнээс нь ихэд доройтууллаа. Одоо буй болчихоод байгаа нөхцөл, байдал юунд хүргэхийг ч тааварлашгүй болчихлоо.
Зөв тийшээ, сайжрах тийшээ гарч байгаа өөрчлөлт бага байна, удаан байна. Европын Холбоо гишүүн орнуудаа буру тийшээ, алдаатай замруу л хөтөлсөөр, тэрнийг нь Их Британи гаднаас нь дэмжсээр, АНУ-төр засаг ч гэсэн ил далд өөгшүүлсээр, бас ашиглаж завшсаар байна. АНУ зэвсгийн наймаанаасаа өндөр ашиг олж, хожсоор, Украйн зэвсэг турших талбар болсоор бүх талаар хохирч дуусахнээ. Хичнээн олон хүн, хичнээн их баялаг тэнд сүйдэж, үрэгдэж байна вэ! НҮБ энэ бүхнийг харж л байгаа, нөлөө бүхий том улс орнууд энэнийг мэдэж л байгаа, гэвч дайн үргэлжилсээр...
Европын холбооны гишүүн 30 шахам улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нарын ихэнх нь улстөрчийн хувьд даан ч дээ гэхээр сул дорой, гэнэхэн, ойворгон хүмүүс байгаа нь байдлыг бүүр ч ихээр хүндрүүлэх болов. Тэдний дунд дахин, улиран сонгогдохоор хүн бараг байхгүй байгаа нь л харин ганц олзуурхууштай нөхцөл юм.
XXI зуун дахь дэлхий дахины нүүр царай, мөн монголчууд бидний байгаа байдал, нүүр царай иймэрхүү л, бүр голмоор, өрөвдмөөр байна даа. Хичнээн сайн ойлгож байсан ч гэсэн, тус болъё гэж чадлаараа л чармайсан ч гэсэн хувь хүн юу ч хийж, яаж ч тусалж чаддаггүй юм байна. Бүх нийтийн хэрэгт бүх нийтээрээ л эс хөдөлбөөс өөрчлөлт оруулж болдоггүй юм байна. Харамсаж, бас зовнисоор 36 жилийн үдэцгээлээ. Цаг хугацаа харвасан сум шиг хурдан өнгөрдөг нь үнэн ажээ.
х х х
Идеалист философи болон шашны түүхэнд байн байн гарч ирдэг, нэг хэсэгдээ идэвхийждэг олон хуурамчлал, хуурамч урсгал байдаг. Тэдгээрийг ерөнхийд нь постпозитивизмд хамааруулан үзэж, судалж ирсэн юм. “Хүмүүст сайн итгүүлж чадсан зүйл л үнэн. Огт баймгүй зүйлийг ч олон түмэнд бүтэн зууны туршид сурталчилж, итгүүлж чадсан бол тэр зуундаа тэр л үнэн. Хэвлэл, мэдээллийн бүх сувгаар дахин давтан үзүүлж, сонсгож байгаа бол хэн түүнд итгэхгүй байх юм бэ? Иймээс надад 1000 хүн, худлыг үнэн болгож ярьдаг, бичдэг 1000 сэтгүүлч, сурвалжлагч хэрэгтэй” гэх үг, бүр тушаал ч байжээ. Ийм үзэл, баримтлал ХХ зууны дундуур хэргээ ч сайн хийсэн юм. Гэтэл XXI зууны эхээр мөнхүү үзэл, баримтлал Барууны гэгдэх ертөнцөд дахин сэргэлээ. Хэргээ ч хийж эхэллээ.
Хүмүүсийг төөрөлдүүлэх аргаар төрөл арилжуулж болдгийг неополиттехнологи гэж нэрлээд чадварлагаар ашиглах гэж оролдож буй улстөрийн нам, хүчний тоо олширсоор л байна.
Энэний улмаас улстөрийн донтолтын элдэв илрэлүүд ч гарч ирлээ. Улстөрийн донтолтууд ихэвчлэн л сөрөг үр дагавар, хүчирхийлэл, харгислалыг дагуулдаг. Ихэрхэх солиорол нь гажиг донтолттой найрсах аваас том аюул үүслээ гэсэн үг. Ийм аюул хаяанд ирчихсэн байж ч мэдэхээр байна шүү!
Барууныхны нэгдмэл хүч (гуч гаруй улс орны элит давхраа, дэлхийн I, II дайны хонзогногчид, Оросын баялагт шунахайрагчид, неонацистууд, неофашистууд) болон Оросын хоорондох зөрчил, тэмцэл дэлхийн шинэ дайн, цөмийн сүйрэлд ч хүргэж болох юм. Энэхүү том аюулын хэмжээ, далайц, хор нөлөөг өнөөдөр НҮБ, АНУ, Хятад, Энэтхэг, Орос, Япон бүгд л ойлгож байгаа шүү дээ. Дэлхийн хэмжээний шинэ дайны хохирол, хор нөлөөг бүх улс орон, ард түмэн амсах болно. Гэтэл дайн ужгирсаар хэрэглэж буй зэвсэг нь улам л хүчтэй, хөнөөлтэй болсоор, фронтын урт шугаман дээр ч, бүр гүн ар талд ч хот тосгон сүйдэж, хүмүүс амь хохирсоор...
“Хүмүүсийн гар дээрх эд баялаг, мөнгө төгрөг өнөөдөр юунд зарцуулагдаж байна вэ?” гэх асуултанд “хүмүүс хүмүүсээ алах, устгах зэвсэг бэлдэхэд зарцуулагдаж байгаа” гэж хариулж ч болохоор байна.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Ням - 07 сарын 26,
2026
Сэтгэгдэл42
Амидаа ах! Путин ялдаг хөг нь өнгөрсөн. Та боож үхмээр байна уу? Бичих сэдэв дууссан уу? Гуч гаруй улс орны элит давхраа, дэлхийн I, II дайны хонзогногчид, Оросын баялагт шунахайрагчид, неонацистууд, неофашистууд гээд ах хүү хадуурч өгчээ. Эсрэг талд нь энхийн цагаан тагтаа Путин уу?
Harin yg vneniig bchejee. Cham metiin tenegvvd yum ogt oilgohgui yumaa. Baruunii tur zasagt dandaa vl bvteh noliverial vzelt fashistuudiin ach guch nar garsan vnen shuu. Ted nar uursdiin hubid barag daisan boloh tsagaach musilmanuudiig eh orondoo cholootoi oruulij ted nar hvn amiin 10-20 hubi boltoloo osoj vrjij bainaa. Udahgui baruuunii oronuudiin hvn amiin 50 hubi ni tsagaach musilmanuud boloh todorhoi doo. Getel udirdagch nar ard tvmenee orosiin ayul geh zvilseer ailgaj zevseglej baildah tuhai bainga yrij bainaa. Uguuli ard tvmen horogdoj tsuurch baruunii udirdagch nar eh oronoo hari musilmanuudad nair tavij uguud bainaa. Ene ni udahgui oorsdoo eh orondoo vndestenii tsuunh boloh gunigt tavilang hvleej bnaa. Baruunii aj vildvervvd hagdaj amidaral ulam hetsvv bolij bnaa..
Sonin.mn - Энэ нэг өвгөн коммунистын бичлэгийг уйгагүй нийтлэх ямар шаардлгатай юм бэ?? Залуу үеийн тархи толгойг хорлоод дууслаа!!
Монголын өнөөгийн дарга сайд баячуул бол Манж Хятадаас цагаачилж орж ирсэн улсын үр удам. Тэд нар алтан ургийнхныг хоморголон алж хядаад тэдний орыг эзлэн баасаа цувуулж гоожуулан сууцгаах болсон. Хүрэлсүхийн дээд өвөө бол Хятадын Минг улсаас орж ирсэн сяо минг дао овогт ногоочин хятад хүн байсан.
хөлсний бичээч шүүдээ энэ нөхөр бүр үндэсний аюулгүй байдалд хортой юм бичнэ
алтан ургийг хүйс тэмтэрсэн үечинь 37 он өвөр монголд бол соёлынхувьсгал шүү
алтан ургийг хүйс тэмтэрсэн үечинь 37 он өвөр монголд бол соёлынхувьсгал шүү
алтан ургийг хүйс тэмтэрсэн үечинь 37 он өвөр монголд бол соёлынхувьсгал шүү
Энэ тэнэг өвгөнийг Монгол Соловьев гэх үү ? Зүгээр л гүжир гүтгэлэг, гөрдөлт... , Эрдэмтэн гуай. Ийм галзуучуудыг Орос ах нар нь, Путин маш их үнэлдэг. Ийм юм бичсэний төлөө Ядуу Орос хэдэн төгрөг төлөх үү ???
ганц бичвэрт тархиа угаалаж байгаа бол таны толгой муугийх
монголыг хамгаалсаар орос унахыг хараад хужаа нар баярлаж байгаа юм гэхдээ орос белорус домбаас запорож сумск запорож мөн ХЕРСОН БАС ДНЕПРОПЕТРОВСК МУЖ ЛУГАНСК НИКОЛАЕВ ОДЕСС ПРИДНЕСТР ХАРКЛВ КИЕВ МУЖИЙН ЧӨЛӨЛӨГДСӨН ОРСУУД НУТГИЙН ИРГЭД ПАТИЗАНЫ ДАЙНД ОРНОО ХОЁРДУГААР ДАЙНД 27 САЯ ОРОС ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ӨГСӨН ОДОО ТҮҮНЭЭСЧ ИЛҮҮ АМЬ НАСАА ЗОРИУЛАХ БАЙХАА АРВАН МЯНГА ГАРУЙ ПОЛЬШИЙГ АЛСАН УКРАЙНЫ БААТАР БАНДЕРИЙН ОДОНГ ХЭНЧ АВАХЫГ ХҮСЭХГҮЙ УКРАЙНЫ БАРУУН НУТГИЙГ ОРОС ЧӨЛӨӨЛБӨЛ ПОЛЬШ АВАХ НЬ ДАМЖИГГҮЙ ТЭНГЭР БУРХАН ЁВРОП АМЩРИКИЙГ АТОМ ЦАХИЛГААН СТАНЦУУД НЬ ДЭЛБЭРТЭЛ ШАТААЖ БАЙНА ИРЭХ ЖИЛ УЛАМЧ ШАТААНА ТҮЙМЭР ТОРНАДА САЛАХГҮЙ ОРОС СИБИР ЯЛНАА ОДОО ДРУЖКОВ СЛАВЯНСК КРАМАТОРСК ДОМБААССЫН ХОТУУД РУУ ДАВШСААР ОРСУУД УХРААГҮЙ КОНСТАНТИНОВКТ ОРСЫН ТРИКОЛОР МАНДЛАА МОНГОЛ УЛС АВРАГДАНАА ЁВРОП ГЭСЭН ОНГИРСОН ЮМНУУДЫН ХӨГНӨ ХӨГИЙГ ОРОС ЧИРҮҮЛНЭЭ
Америкийн баруун эрэг беренгийн хоолойгоор анх хүмүүс америкт очсон. Энэ замаар америкт их цэрэг илгээж тэднийг ахин бяц дарах чадалтай улс бол Монгол юм. Оросын хүчийг шавхаж байгаа европ бол алуурчид мөн. Орос украйнд ялна. Одооноос Монголд байгаа европын холбооны байр савыг чөлөөлж, харилцаагаа оростой сайжруулах хэрэгтэй. Слава украйнчуудын нүдэн дээр Европын холбооны байрыг шатааж, Монголын ард түмэн өөрийн холбоотонгуудынхаа өмнөөс европын алан хядагчдыг цээрлүүлэх хэрэгтэй.
Дэлхийн аль ч улсад ард түмэн төр барина гэдэг худлаа
Дэлхийн хамгийн ухаантай хүчирхэг удирдагч Тараампа дэлхийн хамгийн агуу хүчтэй чадалтай их гүрэн амэрик гэдгийг дэлхийн 8 тэрбум хүн ард хүлээн зөвшөөрч шүтэн биширч байна.
Amerikiin ner nuluu delhii dayar buurch unasan shuu.odoo iraniig daind ylij chadahgui baigaa ni har daa. Hervee oros hyatadtai baildah bol yu boloh bol doo. Amerikiin dollariin noerhol delhiid buurch uls oronuud vndestenii munguur hudaldaa hiij eheled bnaa..
Судлаач минь, зенене гэхэд хэтэрлээ. Туухийг философч бус туух судлаачид бичдэг гэж бодох юм. Хэтэрхий универсал болох гэж еерийгее доошоо чихээд яахав гэж зевлее дее.
ene horvoo delhiid yu bolij buig ogt oilgohgui baruunii surtal uhuulagad tarhia svvliin 30 jild ugaalgasan ireedvi zaluustai bolson mongolchuud odoo yaj amidaran daa. Baruunii huuramch ardchilal hvnii erh choloo met ni nuran unaj buig ogt harahgui bn uu daa. Nuguu irakd livid afganstand dain hiij ardchilaliig yluulj haysan odoo yamar bgaag ni har daa. Ta nariin nvdeer baruun amerik izrailuud yu hiij bnaa. ted nar ene delhiid oorsdiin noerholoo hamgaalah gej temtsej bnaa..Gehdee horvoo delhii ogt oor bolsoniig oilgohgui ybnaa.. Delhiid ted nariin nuluu hvch jil bvr buurch bainaa..Chi bol yum oilgohgui amerik aguu ardchilal aguu gej oilgoson tarhia ugaalgasan hvn l bnaa..
Одоогийн муусайн янз бүрийн субьяктив идeалистууд цаашилбал обьяктив идeалистуудыг бут ниргэх хэрэгтэй Чуукаа өвгөөн ! Та бол Маркс Лeнин хоёрын ганц үлдсэн шавь нь ! сүүлчийн диалeктик матeриалист хүн шүү ! Одоо Путиныг үхүүлээд Оросыг задлаж их үзэсгэлэнтэй баялаг газар нутгийг нь хувааж авахыг барууныхан болон эргэн тойрны улсууд нь их хичээч мөрөөдөж байна ! Монгол ч хүртэл ядаж Туваг авчих юмсан гэж мөрөөдөж байна ! Япон Сахалин Курил хоёрыг ! Хятад Алс дорнод дээр Ар Монголыг Туватай нь хамт нэмээд ! Амёрик Чукотк Камчатк хоёрыг ! ингээд цааш нь бичвэл жагсаалт мөрөөдөл их урт болно ! бүгд л Оросыг задлаж авахыг хүсэж байна ! Гэвч нэг зүйл бий ! Орос нь дэлхий дээр хамгийн олон цөмийн зэвсэгтэй улс ! Тэр устөрөгчийн Царь бомба бөмбөг гэхэд Путинд 10 бий ! Түүнээс барууныхан үхтлээ айж байгаа юм ! Путинг амьд байхад нь хамаагүй уурлуулж болохгүй шүү гээд л биё биeэндээ хэлж зөвлөж байна !! Үхэхээсээ өмнө Путин минь муусайн амьтадад үзүүлээд өгөөрэй !
Маргааш нөгөөдөр Анкарад Нато гийн дээд уулзалт болно Тэнд Оросыг урт хугацааны заналрхиылэл гэж зарлаж 2030 онд эсвэр германы эрхх баригчдын хэлснээр бүр наана ч магадгүй Оростой хийх дэлхийн дайн гарцаагүй гэж бичээд байнаа Ийм нөхцөлд монголчууд дотроо өие биеэ ойлголцож бүрэнх эрхт байдал төвийг сахих бодлогоо хадгалж үлдэж чадах болов уу яадаг бол Сорилтын үе болноо
Muhuj bui baruuniihan orostoi baildaj chadah uu daa. Uguuli hvn am ni ers hugshirood tsoorch baihad hen orostoi baldahaar ybah be dee. Tsagaach musilmanuud olshirood hvchtei bolij hvn amiin 20 hubi hvrtelh bolood nuluutui bolij bnaa. Ter musilmanuud orosiin esereg dain yban gej uu de.. Baruuniihan oorsdoo eh orondoo tsuunh boloh gunigt tavilangaa hvleej bui ard tvmenvvd bolson doo..
За да, манайхан шиг мээнэг хүмүүс ховор шүү
Орос ялна Чулуунжав Путлерийн орос улс ялагдаж яваа талаар ерөөсөө бичихгүй юм Өчигдөр баруун аймагийг хангадаг оросын цахилгаан тасарсан Орос орон даяар шатахууны хомсдол үүсчихлээ Орос хийгүй орос бензингүй Европын ард түмэн морь унах болно доромжилж байсан оросууд морь унаж эхэллээ
Хэдэн бензиний сав яадгын. Газар нутгаа алдаж байж.
Украин, Орос улс байлдааны бүсийг Донбасс, Херсон, Запорожье мужуудаар хязгаарлахыг санал болгосон гэсэн Путины мэдэгдлийг шинжлээгүй. Гэсэн хэдий ч энэ нь Путин, Лукашенко нарын уулзалтын дараа хийгдсэн бөгөөд тэднээр дамжуулан эдгээр саналуудыг дамжуулсан бололтой. Минскийг дахин яриа хэлэлцээний талбар гэж дурдсан. Үүнтэй холбогдуулан Беларусийн ерөнхийлөгчийн Хятадад айлчилж, Ши Жиньтэй уулзсан нь Хятадыг хамарсан ийм яриа хэлэлцээний бэлтгэл гэж үзэж болно. Хэрэв Европчууд болон АНУ Украинд аюулгүй байдлын баталгаа өгөхөөр төлөвлөж байгаа бол Хятад улс Беларусь, Оросын өмнөөс батлан даагч болж чадна, ялангуяа Хятадууд Беларусь улсыг Европын Холбооны ложистикийн коридор болгон ашиглах сонирхолтой байгаа тул. Үүний цаана ямар нэгэн зүйл болж байгаа нь тодорхой бөгөөд энэ нь "том" зүйл юм.
шар хаднаас нэг галзуу өвгөн оргочихлоо гэсэн энд элдэвийн юум сараачаад яваан бишүү энэ нэг балай юумаа аваачиж хэвтүүлээч шар хадныхаан хахахахаха
Украин улс Костянтиновкагаас цэргийн албан хаагчдынхаа цогцсыг авахаас татгалзсан гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэв. "Киевийн дэглэм амь үрэгдсэн Украины цэргийн албан хаагчдын цогцсыг төрөл төрөгсөд нь хүндэтгэлтэйгээр оршуулахын тулд огт юу ч хийгээгүй." Украины эрх баригчид амь үрэгдсэн цэргийн албан хаагчдад хандах хандлагаа дахин нэг удаа харууллаа гэж яам нэмж хэлэв.
Монгол банк л гэх юмаа ккк долларын хүүгээ барь л гэх юм, бодлогын хүүгээ өсгөлөө л гэх юм цэвэр Америкийн удирдлагатай, долларын бодлоготой байгууллага шүү дээ, зөвхөн нэр нь л Монгол банк гэдгийг хэзээ ойлгох юм, 92 оны байхаа шинэ ҮХ-ийн дараа л Америкт өгчихсөн Монгол улсад огт хамаагүй гаднын байгууллага. Нэрээр нь тоглодог дэлхийг хэрсэн либераль санхүүгийн залилан шүү дээ. ОУВС гэж Америкийн хувийн хадгаламж зээлийн хоршооны салбар. Ардчилагчид лоббидоод тэдэнд зарчихсан. Иймээс хэзээ ч Монголд долларын ханш унахгүй. Мөнхийн ядуурал. ОУВС-аас Монгол банкаа булааж авсан цагт сая эдийн засгийн тусгаар тогтнолоо олж авна. Тэгж байж долларын ноёрхлыг зогсоох боломжтой. Тэгж байж бүх төрлийн мөлжлөг, ядуурлаас гарах тухай ярина. Монгол банк төгрөгөө хэвлүүлэх ч эрхгүй зөвхөн америкт алтны нөөцөө хямдхан тушааж байж доллар худалдан авч төгрөгөө Герман улсад хэвлүүлэх эрхтэй. Төгрөг зөвхөн Монгол улс дотроо хоорондоо ашигладаг өрийн бичиг буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй цаас.
Зэвсэгт тэмцэлээр Монголоо буцааж авна.
Дамдины Сүхбаатараас Монголын ард түмэнд хандан хэлсэн үг: "Бидний улс эв саналыг нэгтгэн, Нийт нэгэн хүчнийг нийлүүлэн Нэгэн зэргээр зориглон хөдөлбөл, Үл хүрэх газаргүй бөгөөд Мэдэхгүй ба чадахгүй гэх явдал огт үгүй болж, Гадаад дотоодын эзэрхэгийн савраас гарч, Учрах зовлонгүй болж, цэнгэлийн манлайг олж болохыг Дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ. Ташаагүй үнэн болохыг би батлан өгүүлнэ."
Жүүдүүдийг тахин шүтэж, Азийнхныг тэрэн дундаа газар нутгийг нь өөрийнхөө гэдэг багуудаа боолчилдог Орос Америкаас дээрдэх юм байгаа гэж үү? Цагтаа хулхи Европ Оросууд Жүүдүүдийн давралтын эсрэг боссон Германтай хүртэл байлдаж Америкийн тусламж, Ази багуудынхаа махан овоогоор ялсан.Германыг гэнэдүүлсэн гэдэг Оросууд өөрсдөө баруун хил дээрээ бүх армиа авчирч дайнд бэлдэж байснаа мартдаг.
Азийн дайсан орос буриад гэсэн тархи угаах тактик чинь хоцрогдсон шүү хужаагийн эрлийзээ. Хужаа руугаа зайлаач.
Оросод яс үндсээсээ ичиж Монголд харин гайхуулдаг, Орос хэлтэй Буриадуудыг энхрийлдэг Оросууд манай жинхэнэ мөнхийн хөрш Эвенк Якут Тува Хакас бүгдийг устгаж оросжуулж ирсэн. Оросын 300 гаран дайнд дайны мах болон орж сүйрсэн Халимаг Ойрдуудыг бол харин бүүр 3 удаа аймаглан устгасан.
ХУЖААГ ЭНЭ ДЭЛХИЙД ҮЗДЭГГҮЙ ЯВСАН ГАЗРАА ИХ ХЯТАДЫН АРД ТМНИЙ НЭРИЙГ БУЗАРЛАЖ ЯВЛАГ МОНГОЛЫН ОРОН НУТГИЙН СУУРЬШСАН ЦАГААЧИД ИХ БАЙНАА
Их Сатан" болон "Бага Сатан" нь Ойрхи Дорнодын геополитикт Ираны исламын хувьсгалын удирдагчдын зүгээс Америк болон Израилын эсрэг хэрэглэдэг улс төрийн доромж утгатай үзэл суртлын нэр томьёо юм. Эдгээр нэршлийг анх 1979 оны Ираны исламын хувьсгалын дараа тус улсын Дээд удирдагч Аятолла Рухолла Хомейни үзэл сурталд ашиглаж эхэлсэн. Их Сатан гэж АНУ-ыг хэлдэг. Ираны шашны удирдагчдын үзэж буйгаар АНУ бол дэлхий даяар авлига, империализм, ёс суртахуунгүй байдлыг тараагч, бусад улс орнуудын дотоод үйл хэрэгт оролцогч, исламын ертөнцийн хамгийн том дайсан Сатан юм. Түүнчлэн 1953 онд Ираны хууль ёсны Засгийн газрыг унагахад АНУ оролцсон түүхэн өс үүнтэй холбогддог. Ираны шашны зүтгэлтнүүд АНУ-ыг дэлхийн бусад үндэстнүүдийг үл тоомсорлодог, өөрийгөө бусдаас дээгүүр тавьдаг, олон улсын хуулийг зөрчдөг "омоглон дээрэнгүй гүрэн" гэж тодорхойлдог нь Шейтан-э Бозорг зантай шууд адилссан хэрэг юм. Харин Бага Сатан нь Израил улс-ыг хэлдэг зарим тохиолдолд Их Британийг ч ингэж нэрлэх нь бий.
Ираны дэглэм Израилыг бие даасан улс гэж хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд түүнийг "Их Сатан" буюу АНУ-ын Ойрхи Дорнод дахь гар хөл, исламын ариун газар нутгийг Иерусалимыг эзлэгч, бүс нутгийн тогтворгүй байдлын гол аюул гэж үздэг. 1967 оны дайнаар Израилчууд Баруун хана буюу Мориа уулыг хяналтандаа авсан нь Иран болон Исламын бүлэглэлүүдийн зүгээс Израилыг "Бага Сатан" гэж улам бүр үзэн ядах, шашин-улс төрийн тэмцэл хурцдах нэгэн том шалтгаан болсон юм.
Dear Mongols: Trump's foreign policies are correct.Next two hundred fifty years is important for America.America always looks forward.Europe is out.Russia and China are out from global economic power. America as the Leader and two vacant seats in assistant drivers' seat. Competition will determine. Sincerely Iron Leader the Great
7-р сарын 1-ний өдрөөс эхлэн Польшийн эрх баригчид Украины ихэнхи иргэдийн нийтийн байрны төвүүдэд байрлах төлбөрийг төлөхөө больсон. Зөвхөн тодорхой ангиллууд л үнэгүй байрлах боломжтой: хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эмэгтэйчүүд, зарим тэтгэвэр авагчид болон бусад эмзэг бүлгийн хүмүүс. Жил хагасын өмнө Польш улс Украинчуудад үзүүлэх нийгмийн дэмжлэгийг аажмаар бууруулна гэж зарласан. Өнөөдөр энэ нь зөвхөн Польшийн үзэгдэл биш, үүнтэй төстэй үйл явц Европын бусад орнуудад явагдаж байна. Энэ бол яг "зөөлөн шахалт" бодлого юм. Хэн ч "ГAP" гэж хэлээгүй. Үүний оронд тэтгэмж, нийгмийн хөтөлбөр, дэмжлэгийн нөхцөл аажмаар буурч байгаа тул улам олон хүн сайн дураараа улс орнуудаас нь явахаар шийдэж байна. Тийм ч учраас Европт удаан хугацаагаар үлдэхийг хүсч буй хүмүүс одооноос, өөрсдийн санхүүгийн бие даасан байдал, ажил эрхлэлт, хууль ёсны оршин суух эрхийн талаар бодож эхлэх хэрэгтэй.
Хэхэ, тэгээд яг төгс шийдэл нь хаана вэ дээ? Юм үзсэн, давшиж урагшилж явдаг нь нусгай нараа замаасаа зайлуулдаг нь хүний зан. Шууд хэлэхэд үлгэрлээд байгаа ОХУ гэдэг улс бас л хэдхэн нударган нэр бүлийн гарт шүү дээ. Бүх цаашаа ярьвал агуу их монголын эзэнт гүрэн гээд байх үе чинь Чингис гэдэг хүний 4 хүүгийн үе залгамжилсан асар том гэр бүлийн мафи сүлжээн дор л зангидуулж явж байсан шүү дээ. Чадахгүй хүнд зовлон мундахгүй юм даа. Яг юугаа ч хүсээп байгаа юм, яг хэн шиг амьдрах гээд байгаа юм? хөндлөнгөөс, хорвоогийн мухарт өмхийрч ажиглаж суугаад учиргүй үнэлж дүгнэж байнаа олон арван ихийг мэдэгч, шинжээч, үнэлээчид тэгээд яг яах юм? Яа гээд байгаа юм? Хүн далайхаар айлаа ахаа гээд зодуулж суу, үр хүүхдийнхээ хоолны аягыг томруулахын тулд оготны хамраас цус гаргах хэрэг гарвал боль гээд байгаа юм уу? Монгол ухаан, өөрийн үзэл баримтлал хүсээд байгаа юм уу? Тийм бол тэр супер үзэл баримтлал, агуу монгол чинь өөрөө яг өнөөгийнх шиг ийм л бяр чадал, чадахын төлөө байсан байх шүү.
чингэс өөхөө баяжихын тулд монгол хүмүүсийг гэр бүлээр нь малтайнь дагуулж улс орны иргээийг алж хөрөнгө мөнгийг авч баяжаад зарим үр хүүхэд нь сайан хотуудад хөл амар хаанчлан амьдарсан монголд өөрөө бүү хэл цэргүүд нь ууланд хэрэн хэсч нутгийн индиануудад алагдан буцаж явж чадахгүй төөрөн солиорч морио алж идээд дууссан үүнийг мэдсэн манж хятадууд монголыг эзлэн авч 400 жил боолчилсон опоо ашигт малтмалаа ухуулан боолёчилж байна шашин бүр салахгүй боолчилсон хятад төвд богд ламууд боолчилсоор
Киевийн захын Вишнево дүүрэгт Түлш, шатах тослох материалын асар том агуулах цохилтод өртжээ. Утаа маш их байгаа тул гадаа гарах боломжгүй байна. Хотыг нүүлгэн шилжүүлж байна. Украины агаарын довтолгооноос хамгаалах систем НЭГ ч баллистик пуужинг унагааж чадаагүй. 29 пуужин яг байндаа оносон байна. Цагаан ордонд Украины нэгэн маш худалч дээрэмчин өөрийн эрхээ хамгаалж байсныг санаж байна. Түүний айлчлалын дараа АНУ Патриот пуужин нийлүүлэхээ больсон.
ЕХ яаж баларч байна. АНУ-ийн шахалтаар эрчим хүчний үнэ нь 5 дахин нэмэгдээд эдийн засаг нь сүйрээд Трамп гэж нэг хагас солиотой ониогооны эзэн бөөн будилиан тариад дэлхийн шившиг болоод явж байгаад зөв дүгнэлт өгөх хүмүүс хир олон байна вэ? Гадагшаагаа харалдаа одоо манайд бензин чинь ховордоод дугаарлаад эхэлж байгааг эрүүл бодлого гэхүү??? Энэ тэгээд ариун явдалуу???
ЕХ яаж баларч байна. АНУ-ийн шахалтаар эрчим хүчний үнэ нь 5 дахин нэмэгдээд эдийн засаг нь сүйрээд Трамп гэж нэг хагас солиотой ониогооны эзэн бөөн будилиан тариад дэлхийн шившиг болоод явж байгаад зөв дүгнэлт өгөх хүмүүс хир олон байна вэ? Гадагшаагаа харалдаа одоо манайд бензин чинь ховордоод дугаарлаад эхэлж байгааг эрүүл бодлого гэхүү??? Энэ тэгээд ариун явдалуу???
DIGITAL LIGHT SOLUTION offers solutions to help regain control of lost digital assets. Whether your bitcoins were stolen through hacking, lost due to forgotten keys, or inaccessible for any other reason, DIGITAL LIGHT SOLUTION has the experience to help you. Their team uses advanced blockchain technology with sophisticated cybersecurity techniques to navigate the complexities of cryptocurrency recovery. I truly appreciate their professionalism, communication, and dedication. Based on my personal experience, I would recommend DIGITAL LIGHT SOLUTION to anyone seeking cryptocurrency investigation and blockchain tracing services. Web-- https://digitallightsolution.com/ Email:support@digitallightsolution.com/ What'sApp +1 954-856-8045 -- https://wa.link/989vlf//