УИХ-ын гишүүн С.Цэнгүүн сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
Тэрээр: "Хоёр жилийн хугацаанд маш олон хүнийг шинээр сайдаар томилсон ч засаглаж чадахгүй байгаа хүмүүсээ дахин дахин сольж байгаа нь засаглалын гүн доройтлын нэг илрэл гэж харж байна.
Манай улсын хувьд төсвийн урсгал зардал жил бүр нэмэгдэж байна. Урсгал зардалд зөвхөн цалин, тэтгэвэр төдийгүй маш их хэмжээний захиргааны зардал багтдаг. Гэтэл төсвийн тодотголыг хэлэлцэх үед эдгээр зардлын нарийвчилсан задаргааг харах боломжгүйгээр УИХ-д өргөн барьдаг асуудал байна.
Үүний нэг жишээ нь Ерөнхий сайд Н.Учралтай хамаарал бүхий сургуульд 3.5 тэрбум төгрөг төсөвлөсөн гэх асуудал юм. Тухайн хөрөнгийн задаргааны файл Байнгын хорооны хуралдаанаар танилцуулагдаж байгаа. Гэтэл Ерөнхий сайд уг файлыг хуурамч гэж тайлбарлаж байна. Ийм нөхцөл байдал нь олон нийтийн дунд эргэлзээ, хардлага төрүүлэхээс өөр аргагүй. Ер нь төсвийн олон зүйлийн задаргааг нэгтгэн оруулж ирдэг. Харин бүх задаргааг нь цахимаар ил тод байршуулдаг болчихвол иргэд болон парламентын гишүүд хардлага, сэрдлэгт тулгуурлан асуудлыг ярих шаардлагагүй болно. Бодит мэдээлэл нь өөрөө ил тод байх ёстой. Төсөв гэдэг бол нийтийн төсөв. Тиймээс зөвхөн УИХ-ын гишүүд бус, иргэд нийтээрээ харж, хянаж чаддаг байх ёстой.
Төсөв хэлэлцэж байгаа энэ үед Байнгын хороо хуралдаж чадахгүй байна. Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ч хуралдаж чадсангүй. Иргэд ард түмний амьдралд шууд хамаарах олон шийдвэрийг хүлээж байгаа. Гэтэл танай нам зохион байгуулалттайгаар хуралдаанд суухгүй байна гэсэн хардлага олон нийтийн дунд үүсэж байна. Хувь гишүүний хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
Өнөөдөр засаглаж байгаа МАН 68 гишүүнтэй. Бусад гишүүдтэйгээ нийлээд нийт 80 хүн Засгийн газарт хамтарч ажиллаж байна. Гэтэл энэ Засгийн газрын бүрэлдэхүүнээс сайд нарыг сарын дотор хэд хэдээр нь сольж байна. Бүр энэ 80 хүний дунд сайд болж үзээгүй хүн бараг үлдээгүй гэхээр хэмжээнд хүрч байна. Тэгэхээр энд хүнийг нь сольсноор асуудал шийдэгдэх үү, эсвэл засаглалын тогтолцоо, бодлого, хариуцлагын тогтолцоондоо өөрчлөлт хийх шаардлагатай юу гэдэг асуудлыг ярих ёстой гэж үзэж байна." гэсэн юм.
Н.Отгончимэг
Пүрэв - 10 сарын 08,
2026
Сэтгэгдэл17
МАН ялзралынхаа бүр өмхийрөх - илжрэх шатандаа орсон . Одоо саваа хими цэвэрлэгээнд өгч - ариутгаж авахаас өөр гарц үлдээгүй . АН болон бусад гэр жорлонгууд ч өтсөн байна . Монголчууд жорлонгийнхаа асуудлыг шийдэхээс нааш амар заяагаа үзэхгүй . Энэ бүсгүйг ч бүр ялзмагт хутгалдсан л гэцгээх юм , үгүй л байгаасай ...
Арга байж уу, зайлуул, өчнөөн олон жил тасралтгүй төрийн эрх баоьсан юм чинь!!! Мах ч гэсэн удахаараа өмхийрдөг биз дээ??? Хөлөө угаахгүй удвал шивэр үнэртээд "янзын" болдог биз дээ???
Ямар ч гэсэн барууны тавиул ,АН мэт нь төрын эрхэнд огт тохирохгүй,Анхнаасаа л бүүр ялзарсан үмхий ханхлуулсан этгээдүүд байсан, Яаж ч ариутгаад нэмэргүй, Ариутгалын бодис нөлөөлөхгүй
Тараад зайлцгаа
Сонгуулийг 1 тойрог болгох Гишүүдийг цөөлөх Давхар дээлийг болих Бүх албан тушаалыг сонгон шалгаруулах зэрэг өөрчлөлт хийх цаг нь болсон
Уул уурхайд найдаж төсөв боловсруулах нь асар их эрсдэл дагуулна
Сахил хүртэвч шал дордов
Хятад улс шиг ганцхан коммунист намаар удирдуулвал Монгол улс үсрэнгүй хөгжинө. Учир нь Хятад улс 100 жил коммунист намаар удирдуулаад дэлхийн хамгийн хүчирхэг улс болж хөгжсөн. Монгол улс 1921-1990 онуудад коммунист МАХН-аар удирдуулаад үсрэнгүй хөгжсөн.
Хятад гэр бүлийн соёлд коммунист дэглэм тохирно. Аав нь нас барахаар ах дүү нар хөрөнгийн энэ тэнцүү хувааж авдаг хятад айлын соёл өөрөө энэ тэнцүү хөрөнгөтэй байх коммунист дэглэмд таарна. Монгол өөр байхаа. Монголчууд аавыгаа үхэхээр хамаг хөрөнгийн айлын бага нь авдаг. Иймд монгол улс шударга бусааар хөрөнгөө авдаг тул коммунист дэглэм тохирч өгөхгүй.
Одоогийн МАН бол улс төрийн нам биш хөрөнгөлөг хүмүүсийн эрх ашгийг хамшгаалсан мафийн бүлэглэл. Харин АН бол улс төрийн нам биш шинэ төрлийн фашист бүлэглэл. Монголд өнөөдөр улс төрийн ямар ч нам байхгүй.
chi uuruu fashist bna
Сайхан хүүхэн шүү.
хар залуугаараа ямбийх маягтай болжээ хөөрхий.
Цэнгүүн чи чинь бараг даргад үйлчилгээ үзүүлж томорсон бус уу.
Xятaд Capлaг
Тогтолцоогоо сольсон ч МАН АН-ын хуучин хэдэн мангар нь л гарч ирнэ шүү дээ, тэхээр нэмэргүй ! Харин намууд дотроосоо шинэ лидерүүд, боловсролтой залуучуу чууд гаргаж ирж байж л улс төр эрүүлжинэ, тэр болтол нилээн зай бий…..
Энэ мэтийн пацаанууд цэцэрхээд л байхын, хэлж бгаа үгнийхээ учр ыг ч өөрөө ойлгоогүй бна доо… Тогтолцоо өөрчлөнө гээ л донго сохын. Соц-доо эргэж орох гээ юү, эсвэл Ерөнхийлөгчийн засаг лал тогтоох гээ юү….. ? Гэнэнхэн хонгорууд та нар бол овсролоо жаа-хан ч гэсэн дээш лүүлээ ч дээ !!!