Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо зохион байгуулагдаж буй “Зуны Давос” чуулга уулзалтад оролцох үеэрээ /2026.06.23/ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хоёр талын уулзалт хийлээ.
БНХАУ нь Монгол Улстай хөгжүүлж буй харилцаагаа чухалчлан үзэж, хөрш орнуудтайгаа “Найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй” байх бодлого баримталж ирснийг Монголын тал сайшаав.
Уулзалтаар хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, эрдэс баялаг, эрчим хүч, ногоон хөгжил, шинэ технологи, инновацын хамтын ажиллагааг бодит төслүүдээр урагшлуулах асуудлыг хэлэлцэв.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газар бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг эрхэмлэж, хоёр улсын дээд, өндөр түвшинд хүрсэн нэгдсэн ойлголцлыг бодит ажил хэрэг болгохын төлөө байгааг тэмдэглэлээ. Монгол Улс цаашид түүхий эдийг зөвхөн түүхийгээр нь экспортолдог загвараас татгалзаж, нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавьж буйг онцлов.
Энэ хүрээнд зэс, хөнгөн цагаан, ган зэрэг боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн явц, тулгамдаж буй асуудал, хэрэгжилтийг түргэсгэх арга замын талаар санал солилцлоо. Ерөнхий сайд Н.Учрал эдгээр төслийг зөвхөн худалдааны асуудал бус, Монгол Улсын эдийн засгийн бүтцийг өөрчлөх, ажлын байр нэмэгдүүлэх, технологи нутагшуулах, экспортын орлогыг өсгөх стратегийн ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Монгол Улс түүхий эдийн нийлүүлэгчээс нэмүү өртөг бүтээгч улс болох ёстой. Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг халж, боловсруулах үйлдвэр, технологи, үйлдвэрлэлийн шинэ суурийг хамтдаа байгуулах цаг болсон гэдгийг онцолсон юм.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай дахин уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, “Зуны Давос” чуулга уулзалтад оролцож буйд талархал илэрхийллээ.
Уул усаар холбогдсон мөнхийн хөрш Монгол Улстай хөгжүүлж буй харилцаандаа Хятад улс өндөр ач холбогдол өгч, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тулгуур баримт бичгийн үзэл санааны дагуу талууд тус тусын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, өөрсдийн сонгосон хөгжлийн зам, язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэх үндсэн зарчмыг баримтлан харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Тайвань, Хонконг, Шинжаан, Төвөдийн талаарх Хятадын байр суурийг дэмжиж ирсэнд талархалтай байдгаа тэмдэглэв.
Олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, таамаглашгүй байгаа энэ цаг үед НҮБ-ын дүрмийг сахин хамгаалж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдлыг хамтдаа сахин хамгаалж, найрсаг хөршийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь хоёр улсын эрх ашигт нийцэхийг Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян онцлон тэмдэглэв.
Талууд хоёр улсын худалдааны бүтцийг төрөлжүүлэх, экспортын нэр төрлийг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтэц, тээвэр логистик, эрчим хүчний хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд аж ахуйн нэгж хоорондын шударга хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих эрх зүйн үндсийг бий болгохыг зорьж ажиллахаар санал нэгдэв.
Ерөнхий сайд Н.Учралын хувьд шинэ цагийн залуу удирдагчийн хувиар Монгол Улсын эдийн засгийн сэргэлтийг бодит төсөл, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, технологийн хамтын ажиллагаагаар түргэсгэхийг зорьж байна. Энэ удаагийн уулзалт нь Монгол Улс түүхий эдийн экспортод тулгуурласан уламжлалт загвараас үйлдвэрлэл, боловсруулалт, нэмүү өртөг, технологид суурилсан эдийн засаг руу шилжих зорилтыг урагшлуулах чухал алхам боллоо.
Лхагва - 07 сарын 22,
2026
Сэтгэгдэл8
Хүн шоолсоор бгаад элсээд орчдог тагнуул гэж дэлхийд бхгүз шүү Хүмүүсийг сайхан чулуу хөөлгөж бна дөө мангар хүмүүс яахавдээ тээ
Монголын хөгжлийн саад хорлогч нар бол авилгач шүүх прокурорууд шүү эднийг л хамгийн түрүүнд сольж яллах хэрэгтэй.
Монголын жинэхэн дарлагч нар нь санхүүгийн улсын байцаагч нар болно. Санхүүгийн улсын байцаагч нар Монголын бүх компанийг шалгаж байгаа нэрээр хэрээсээ хэтэрсэн хатуу шийтгэдэг эрхийг эдэлж байна. Аль ч улсад санхүүгийнхэн хамгийн том эрх мэдэлтэй байдаг. Торгох шийтгэх бол тэдний хувьд шүүх цагдаагаас ангид явуулдаг даварсан эрхийг эдэлдэг. Тэд монголын улс төрийг мөнгөөр удирддаг. Санхүүгийнхэн Монголыг сүйрүүлж, нийгэмд ялзрал явуулж ирсэн болно. Банк санхүүгийнхэнд маш хатуу шийтгэл өгч байхгүй бол Монгол улс сүйрнэ. Хүний бүх санхүүгийн мэдээллийг ашиглаж дарамтлах ажлыг санхүүгийн улсын байцаагч яахаараа ганцаараа эдэлдэг вэ, энэ бол цэвэр улсыг дарамтлаж байгаа бодит жишээ болно.
Монголын хөгжлийн саад хорлогч нар бол авилгач шүүх прокурорууд шүү эднийг л хамгийн түрүүнд сольж яллах хэрэгтэй.
Монголын хөгжлийн саад хорлогч нар бол авилгач шүүх прокурорууд шүү эднийг л хамгийн түрүүнд сольж яллах хэрэгтэй.
Ням Бао Тао данжаад Швейцарь руу оргон зайлжээ . Түүнийг Хүрэлсүх Батцэцэг нар нууцаар үдэн гаргаж өгсөн байна.
tuukhi ediin unegiudel bol mal emneleg dampuursaniig eltgej baina
底薪困境讓中國人看不到希望,北上廣深大批流浪漢湧入街頭 睡滿公園,花20年讀一堆沒用的書 30年後不還是割送外賣的,窮人5人一起吃飯湊不到一塊肉 ,經濟奇蹟 時薪6元重現江湖?這盛世是假的!Цалин бага байгаа нь Хятадын ард түмнийг найдваргүй болгож байна; олон тооны орон гэргүй хүмүүс Бээжин, Шанхай, Гуанжоу, Шэньжэний гудамжинд цугларч, цэцэрлэгт хүрээлэнг дүүргэж байна; 20 жил хэрэггүй ном уншиж өнгөрөөсөн ч 30 жилийн дараа хоол хүнс хүргэж өгчээ; хооллож буй таван ядуу хүн мах ч хусаж чадахгүй байна; эдийн засгийн гайхамшиг - цагийн зургаан юанийн цалин - эргэн ирж байна уу? Энэ цэцэглэн хөгжсөн эрин үе бол худлаа!