МАН-ын Удирдах зөвлөлөөс аймаг, сумын ИТХ-ын нөхөн сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр МАН-ын ЕНБДарга Я.Содбаатар : "Аймаг сумдын ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль өчигдөр улс орон даяар зохион байгуулагдлаа. Энэ жилийн нөхөн сонгуулиар таван аймгийн есөн суманд аймгийн ИТХ-ын 9 мандат, 15 аймгийн 37 мандат дээр сумын иргэдийн хурлын нөхөн сонгууль зарлагдсан. Сонгуульд МАН-аас 42, АН-аас 41, ХҮН намаас гурав, ИЗНН, Иргэдийн оролцооны нэгдэл, Их нам зэргээс тус бүр нэг, бие даагч тав нийт 93 нэр дэвшигч сонгуулийн санал хураалтад оролцож өрсөлдлөө.
Эцсийн дүнгээр, 46 мандатаас 26 мандат буюу МАН 56.5 хувиар ялалт байгууллаа. АН 17 мандат буюу 36.9 хувь, ХҮН нам 1 мандат, бие даагч хоёр хүн сонгогдлоо.
Онцлоход, Аймгийн ИТХ-ын 9 мандатын 9-д МАН ялалт байгууллаа. Энэ удаагийн сонгуульд Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд бид ач холбогдол өгсөн. Увс, Өвөрхангай, Дундговь, Төв, Дархан-Уул аймагт сонгууль явагдсан учир энэ удаагийн сонгууль бол ард иргэдийн ерөнхий нөхцөл байдал, уур амьсгалыг мэдрэх, дараа дараагийн улс төрийн үйл явцын өнгө тодорхойлно гэж үзэж, ажиллалаа. МАН-д итгэж сонголтоо хийсэн ард иргэддээ баярлалаа. Итгэлийг зүтгэлээр хариулна. 2024 оны мөрийн хөтөлбөрт туссан ажил, нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх ажлыг эрчимжүүлнэ. Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр хэнийг сонгох вэ гэдгийг МАН-ын удирдлагын түвшинд яригдаж байна. Ард түмэн ямар ерөнхийлөгчийг хүсэж байна, хэнийг нэр дэвшүүлэхийг хүсэж байгаа вэ гэдэгт төвлөрч ажиллах нь зөв гэж үзэж байгаа. Намын анхан шатны байгууллага, ард иргэдээсээ асууж байж нэр дэвшигчээ тодруулах арга, аргачлалыг сонгож байна.
Өнгөрсөн жилээс хойш МАН парламент дахь бүлэг дотроо хагарсан. Үзэл бодол, үйл ажиллагааны хувьд зөрчилдсөн талууд бий. Энэ үйл явц МАН-ын 31-р хурал дээр цэглэгдсэн.
Шинэ намын даргаа өндөр хувьтай сонгож гаргасан. Ардчилсан намын удирдлагаас 12 насаар дүү удирдлага сонгосон. Энэ үеэс МАН ойлголцсон, асуудал шийдэгдсэн. 30|38 гэсэн хуваагдал байхгүй. Хувь хүмүүс парламентын гишүүний хувиар байр сууриа илэрхийлэх хандлага бол байна. Энэ бол бүрэн эрхийн асуудал. Үүнээс улбаалж хагарал, бутралтай харагдах байдал үүсэж байгаа байх. Гэхдээ алив хууль дээр 68-ын бүлгээр асуудалд хандаж байгааг харж буй биз ээ.
Зарим судалгааны байгууллагууд зохион байгуулалттайгаар захиалгат судалгаа гаргаж, тархи угаалт хийж байна. МАН саяхан томоохон судалгаа авсан. Өнөөдөр МАН 19.6, АН 16.7 хувийн рейтингтэй байна. Судалгаанаас анхаарах зүйл нь, аль ч улс төрийн намыг дэмжихгүй гэх массын хувь өндөр байна" гэв.
Н.Отгончимэг
Даваа - 06 сарын 22,
2026

Сэтгэгдэл2
Нийгэмд улайм цайм бодитой байгаа үзэгдлийг "байхгүй" гэж тас гүрийдэг хуучин коммунистуудын араншин эдүгээ МАН-д урхагшаад байж л байгаа юм байна!!! "Баас хатсан ч өмхийгээ тавихгүй" гэгч!!
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Монгол улсыг бар болгоно гэж байгуулагдсан Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!