Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Төв аймгийн Сүмбэр суманд ажиллалаа.
Уулзалтын үеэр тэрбээр намын гишүүд зөвхөн дэмжигч, дагагч байх бус бодлого боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, нийгэмд эерэг өөрчлөлт авчрахад оролцдог идэвхтэй оролцогч, нөлөөлөгч байх ёстойг онцлон тэмдэглэв. Мөн намын гишүүд, дэмжигчид намын удирдлагуудад эв нэгдлээ эрхэмлэн сахиж, орон нутгийн хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллахыг уриаллаа.
Сүмбэр сумын иргэд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулах цогц бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн бодит хөшүүргийг бий болгох шаардлагатай байгааг хэлж байв. Тэд халамжид найдах бус хөдөлмөрлөж, бүтээж, орлогоо нэмэгдүүлэх боломжийг төрийн бодлогоор дэмжих ёстой гэсэн байр сууриа илэрхийллээ. Түүнчлэн хөдөлмөрлөсөн нь хөлөө олж, ажилласан нь ашгаа хүртдэг тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн Засгийн газрын “Чөлөөлье” бодлогыг иргэд дэмжиж байгаагаа илэрхийлж, ажил хөдөлмөр эрхлэх, бизнесээ өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх бодит шийдлүүдийг хэрэгжүүлэхийг хүсэж байгаагаа уламжилсан юм.
Баасан - 06 сарын 19,
2026

Сэтгэгдэл0