sonin.mn

Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ) “Богд Банк” ХК-тай 2026-2027 оны “TOP PARTNER” түншлэлийн гэрээг Олимпик хауст байгууллаа. Үйл ажиллагаанд МҮОХ-ны ерөнхий нарын бичгийн дарга Э.Бадар-Ууган, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар болон бусад албаны төлөөлөл оролцлоо. Хамтран ажиллах гэрээнд МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч Ц.Гантулга, “Богд Банк” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Саруул нар үзэглэв.


Энэ хүрээнд “Богд Банк” ХК нь МҮОХ-ны албан ёсны “TOP PARTNER” байгууллага болж, МҮОХ-ны таван цагариг бүхий логог ашиглах эрхтэйгээс гадна МҮОХ-ноос зохион байгуулж буй спортын болон олон нийтийн арга хэмжээ, тив, дэлхийн хэмжээний спортын наадмын үеэр хамтран ажиллах боломж бүрдэж байна.


Энэ үеэр МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч Ц.Гантулга: "Монголын спорт, олимпын хөдөлгөөнийг тууштай дэмжиж, тамирчдын бэлтгэл сургуулилтын орчныг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн “Богд Банк” ХК-ийн хамт олонд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.


бичвэр нарын зураг байж магад