ОХУ, Буриадын Бүгд Найрамдах Улсад зохион байгуулагдах Олон улсын "Алтаргана наадам"-ын Бөхийн барилдаанд эр бяр, эрч хүч, уран мэх уралдуулан уламжлалт Монгол бөхийн барилдааны төрөлд барилдах Улс, аймаг, сумын цолтой болон шинэ бөхчүүдийг бүртгэж байна.
Бүртгэлийн хугацаа: 2026.06.13-26
Олон улсын 16 дахь удаагийн "Алтаргана наадам" 2026.07.01-05-ны өдрүүдэд Буриад Улсын Улан -Үдэ хотноо зохион байгуулагдана.
Бүрдүүлэх материал: Гадаад паспортын хуулбар, 2 хувь зураг, цол зэргийн үнэмлэх хуулбар, бүртгэлийн хураамж.
Түрүү бөхийг ОХУ-д үйлдвэрлэсэн автомашинаар байлна.
Холбогдох утас: 72020278; 80892002; 99778954
Зохион байгуулагч: Олон улсын Алтаргана наадмыг зохион байгуулах Монгол улсын үндэсний хороо, Бөхийн барилдааны салбар хороо.
Баасан - 07 сарын 10,
2026

Сэтгэгдэл5
Наадмын бэлтгэлд гараад тийшээ Буриад ру тоож очих ганц ч бөх байхгүй ! Наанаа дэвээд байгаа Доржоо мэтийн нөхдүүдийг барилдуул !
Зүгээр байхаар барилдаад шагнал авах боломж гэж харсан залуус очно. Гэхдээ оросын нутагт аюулгүй байдал хэр бол.
Novsh Buriad urvagchid, HAIRAN SAIHAN BAIGAL NUURIIG MINI OROSUUDAD deeremduulsen. Хэрвээ ухаан гаргаад энэ нуур чинь Монголчуудын язгуур газар нутгаа , адаглаад хил гаргая, хойд талаар нь танай орос хил тогтоо гэж тэр үед шаардаж газар нутгаа Монголчуудад үлдээсэн бол үеийн үед талархах байлаа. Одоо хуцаад Оросын төлөө үхсээр..,
Хамгийн гол нь Оростой Манж нууцаар холбоогдсон, халхын нутагт ойрдыг цэрэглэн орсон зэргээс харвал байгаль нуурыг оросд алдсан явдлын ард Буриадын буруу гэж байхгүй. Геополитик мэдэхгүй, оросууд хойд мөсөн далайгаар тээвэр ложистикийн давуу байдал ашиглаж байгааг үл анзаарсан Халх, Ойрдын буруу их бий. Оросууд их хэмжээний буу, сум оруулж ирсэн учраас байгаль нуурыг алдсан.
Барилдах гэж очоод дайнд дайнд дайчлагдчихав залуусаа