sonin.mn

БНХАУ-ын Хөх хотод зохион байгуулагдсан гар дээр суниалтын Азийн аваргын сонгон шалгаруулах олон улсын тэмцээнд Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн дэд ахлагч Г.Хишигбаяр амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө.

Тэмцээний эхний өдөр болсон эмэгтэйчүүдийн 18-24 насны ангиллын 3 минутын төрөлд 2025 оны Монгол Улсын аварга Г.Хишигбаяр өрсөлдөгчдөө тэргүүлэн аваргын алтан медаль хүртсэн бахдам амжилт үзүүлэв.



Мөн тэмцээний хоёр дахь өдөр зохион байгуулагдсан 1 цагийн төрөлд 310 удаа гар дээр суниаж, хүрэл медалийн эзэн болсон байна.


Ийнхүү дэд ахлагч Г.Хишигбаяр олон улсын тавцанд өндөр амжилт гаргаж, Монгол Улс болон Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өргөсөн бахархам амжилтын эзэн боллоо.