sonin.mn

Биеийн тамир, спортын улсын хорооны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсээс “Жавзандамба хутагт төв”-ийн багш, гавж Д.Нямсабуу, АТГ-ийн Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар М.Жамъянчойжил нартай хамтран Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд “Ёс зүй, эерэг хандлага” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.


бие хамгаалах урлаг ба хүмүүс нарын зураг байж магад

Сургалтад таеквондо, бокс, жүдо, чөлөөт бөх, хөнгөн атлетик, хүндийн өргөлт, буудлага, байт харваа, тэшүүр, пара жүдо, пара байт харваа, пара бочи, пара гүйлтийн цанын спортын нийт 112 тамирчин, дасгалжуулагч, эмч, массажист хамрагдлаа. Үндэсний шигшээ багийн хэлтсээс энэ онд дөрвөн сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн ба энэхүү сургалт нь энэ оны хоёр дахь удаагийн сургалт юм.