Монголд өнөөдөр бизнес эрхлэх нь зах зээлийн өрсөлдөөнтэй тэмцэхээс илүү төртэй өрсөлдөх гэсэн үг болжээ. Хувийн хэвшлийнхэн шинэ бүтээгдэхүүн гаргаж, хөрөнгө оруулалт татан, ажлын байр бий болгохын төлөө тэмцэж байхад төр өөрөө бизнесийн талбарт орж ирэн зах зээлийн тоглогч болсон нь олон салбарын хөгжлийг гацааж байна.
Төрийн үндсэн үүрэг бол хууль хэрэгжүүлэх, өмчийн эрхийг хамгаалах, шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх явдал. Гэвч Монгол төр энэ үүргээсээ хальж, томоохон компаниудын эзэн болж, уул уурхай, эрчим хүч, тээвэр, банк санхүү болон бусад олон салбарт шууд оролцох болсон. Үүний үр дүнд төр шүүгч биш, тоглогч болсон гэсэн үг.
Аливаа тоглоомын дүрмийг гаргаж байгаа хүн өөрөө талбай дээр тоглож эхэлбэл шударга өрсөлдөөн гэж байхгүй. Өнөөдөр яг ийм нөхцөл байдал Монголын эдийн засагт үүсээд байна.
Төрийн өмчит компаниуд алдагдал хүлээсэн ч татвар төлөгчдийн мөнгөөр аврагддаг. Харин хувийн компаниуд алдагдал хүлээвэл хаалгаа барьдаг. Төрийн компаниуд улс төрийн нөлөөгөөр санхүүжилт авч чаддаг бол хувийн хэвшил өндөр хүүтэй зээл хайж, хөрөнгө оруулагчийн үүд сахихаас өөр аргагүй. Энэ бол өрсөлдөөн биш, давуу эрхийн тогтолцоо юм.
Үр дүнд нь юу болж байна вэ?
Жижиг, дунд бизнесүүд хаалгаа барьж байна. Залуучууд шинэ бизнес эхлүүлэхээс эмээж байна. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын зах зээлийг эрсдэлтэй гэж харж байна. Хувийн хэвшлийн идэвх буурах тусам ажлын байр цөөрч, татварын бааз хумигдаж, эдийн засаг бүхэлдээ сул дорой болж байна.
Хамгийн харамсалтай нь төр бизнес хийх тусам бизнесийн орчин сайжирдаггүй.
Харин ч эсрэгээрээ хувийн хэвшлийн орон зай хумигдаж, бүтээмж буурч, авлигын эрсдэл нэмэгддэг. Учир нь төрийн өмчит компаниудын амжилт зах зээлийн үр ашиг дээр бус улс төрийн шийдвэр дээр тогтож байдаг.
Дэлхийн хөгжилтэй орнуудын туршлагаас харахад баялаг бүтээдэг нь төр биш, иргэд болон хувийн хэвшил байдаг. Төр бол боломжийг нь нээж өгдөг зохицуулагч болохоос биш зах зээлийн хамгийн том өрсөлдөгч байх ёсгүй.
Монгол Улс эдийн засгаа тэлж, хөрөнгө оруулалт татаж, ажлын байр нэмэгдүүлэхийг хүсэж л байгаа бол төр бизнесээс аажмаар гарч, хувийн хэвшилд илүү их орон зай үлдээх шаардлагатай.
Эс бөгөөс бизнес эрхлэгчид улам цөөрч, төр улам томорсон хэр нь эдийн засаг улам жижигрэх аюул нүүрлэсээр байх болно.
Өнөөдөр Монголд бизнесүүд дампуурч байгаа нь бизнес эрхлэгчид чадваргүйдээ биш. Харин төр өөрөө зах зээлийн хамгийн том тоглогч болж хувирсан учраас юм.
Э.Солонго
Лхагва - 07 сарын 22,
2026
Сэтгэгдэл10
Бусдын бизнесийг булааж авахын тулд улс төрд ордог ажилгүй, залхуу, мөнгө шүтдэг шуналтай хүүрнүүд олон болжээ. Тэднээс хүний бизнесийг булааж аваад сайхан хөгжүүлж чадах авъяас чадал төрөхгүй. Зөвхөн идэж уухаас өөр ид шид байхгүй. Улс төрийг ийм хулгайч нарааас чөлөөлөхийн тулд хатуу тэмцэл хэрэгтэй. Улс төрчдийг шоронд суулгаж, газрын мухарт цөлж байх хэрэгтэй.
МОНГОЛ ТӨР ГЭЖ ОДОО МАН Ы ХУЛГАЙЧУУДЫН ОРОМЖ БОЛСОН .ТЭД ХУЛГАЙ ХИЙЖ БӨ ГС ДОЛООХООС ӨӨР ЧАДАХ ЮМ БАЙХГҮЙ
Монголын эрх мэдэлтнүүд засаг төрийн үйл ажиллагааг хулгайн бизнесс болгож дэлхий дахинд ад үзэгдлээ
төр хувийн хэвшлийн түншлэл гэж байхгүй. Хэрэв төртөй түншилвэл төсөвтөй түншлэх болно. төсөвтөй түншилвэл авилгатай түншлэх болно.
Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаагийн гол шалтгаан нь төрийн оролцоо их байгаагийнх юм. Түүнээс биш уул уурхайн хувьд АМНАТ өндөр байгаа асуудал биш, УУЭХ-ний саалд Дамдинням гэгч тиймэрхүү юм бураад байсан
Дамдинням өөрөө уул уурхайн бизнес булааж авах гээд улс төрд орсон гөлөг мөн.
дээдэх суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
dandaa iim hyyramch tertei baisan ychiraas mongoliin ard tymeneedlehgyi yadyy darjingaaraa l baina?...ter ni deerdbel Mongolchyyd bidnii amidral oboo ahih bailgyi dee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Компютерийн прорам шиг төхөөрөмжөөр монгол залуусийн сексийг өөрсдөд нь мэдэгдэлгүү хадгалж авч видео болгоод гадаадийн гаж донтой баячуудад зарж...
References: Legiano Casino Support freethesaurus.com