6-р сарын 2-нд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И, Их Британийн гадаад харилцааны сайд Иветт Купер нар Бээжин хотноо Хятад, Их Британийн 11 дэх стратегийн яриа хэлэлцээ хийв.
Ван И энэ үеэр хэлэхдээ, "оны эхэнд Их Британийн ерөнхий сайд К.Стармер Хятад улсад амжилттай айлчилж, хоёр улсын удирдагчид Хятад,Их Британийн урт хугацааны, тогтвортой иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх талаар чухал нийтлэг ойлголцолд хүрсэн юм. Энэхүү шинэ чиг баримжаа нь хоёр орны харилцааны түүхэн жам зүйд нийцэхийн зэрэгцээ өөр өөрийн хөгжлийн бодит хэрэгцээг хангаж, улмаар харилцан ашигтай хамтын хөгжлийн урт хугацааны төлөвийг тодорхойлсон юм. Одоогийн байдлаар хоёр талын бүх салбарын харилцаа, хамтын ажиллагаа бүрэн сэргэж, хэвийн хөгжлийн замд орсныг нандигнан үзэх ёстой. Цаашид талууд хоёр улсын удирдагчдын хүрсэн чухал нийтлэг ойлголтуудыг тууштай хэрэгжүүлж, урт хугацааны тогтвортой иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа бататган, дээд түвшний харилцаа, солилцоог идэвхжүүлж, бодит үр дүн бүхий хамтын ажиллагааг улам өргөжүүлэх нь зүйтэй. Хятад, Их Британи хоёр улс дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулан, өнөөгийн дэлхий нийтэд илүү их тогтвортой байдал нэмэрлэх болно" гэжээ.
Г.Бямба
Лхагва - 06 сарын 03,
2026
Сэтгэгдэл4
Америк шалдаа унаж, хамаатан хаан нь коммунистуудын ордонд зарц болох гээд гүйгээд байна.
Гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдэг шиг Хятад яг одоо өөрийнхөө тэр аварга том хөөсөн дотроо өөрөө живж эхэлж байгаа юм байна. Яагаад Хятад Ираны төлөө хөдлөхгүй байна вэ? гэдэг асуултын хамгийн том хариулт нь ерөөсөө л энэ. Хятад улс сүүлийн 20 жил зөвхөн барилга, цемент хоёроор эдийн засгаа хөөсрүүлсэн. Учрыг нь ухвал хэний ч амьдардаггүй сүнсэн хотууд барьж, түүнийгээ амжилт гэж нэрлэж бахдаж ирсэн. Гэтэл одоо нөгөө аварга том компаниуд нь болох Эвергранд, Кантри Гарден өрөө төлж чадахгүй дефолт зарлаж байна гэдэг чинь ерөөсөө л Пирамид схем нурж байгаа хэрэг. Хүмүүс насаараа хөдөлмөрлөж цуглуулсан мөнгөө байранд өгчихсөн, гэтэл байшин нь баригдахгүй, үнэ нь навс унаад ирэхээр ард түмэн нь тэсрэхэд бэлэн болчихсон байна. Хятадын мужууд, хотууд нь бүгдээрээ асар их өртэй. Тэр өрөө яаж дардаг байсан бэ гэвэл, газраа зараад л мөнгө олдог байж. Одоо барилгын салбар нь зогсчихоор газар авах хүн олдохгүй, тэгээд л орон нутгийн засаг захиргаа нь нь цалингаа ч тавьж чадахгүй дампуурч бна
Хятадын дампуурсан төр Иранд туслах нь байтугай, өөрийнхөө "хашаан" доторх үймээнээ ч зогсоож чадахгүй хэмжээнд хүрчээ. Хятадаас бизнесүүд зугтаж байна гэдэг чинь ерөөсөө л "Лууны амьсгал нь тасарч байгаагийн" шинж. Хөрөнгө оруулагчид бол яг л "нүүдлийн шувууд" шиг. Тэд аюултай, ашиггүй газраас хамгийн түрүүнд нисээд явчихдаг. Трампын тавьсан эдийн засгийн хориг дээрээс нь Хятадын дотоод хямрал нийлээд Хятад улсыг "Дэлхийн үйлдвэр" гэдэг титмээс нь салгаж байна. Мөнгө гадагшаа урсаж байна гэдэг нь эдийн засгийн хямралтай үе рүү орно гэсэн шүү дээ. Иран бөмбөгдүүлж байхад Ши Жиньпин яагаад таг дуугүй байна вэ? Учир нь тэр "Өөрийнхөө улсын дотоодод тулгамдсан эдийн засгийн хямралаа зохицуулах гэж чадахгүй суугаа болоод тэр.
Хятадын эдийн засаг удааширч, үл хөдлөх хөрөнгийн салбар нь хүнд байгаа энэ эгзэгтэй үед Бээжинд Ираны асуудлаас болж Барууны орнуудтай худалдааны дайн хийх "илүү мөнгө", "илүү нөөц" алга. Хятад улс зөвхөн Иран биш, Саудын Араб болон Оросын талтай ч тэнцвэртэй харилцахыг хичээж байгаа. Хэт нэг талыг барьж Иранд илт туслах нь бусад түншүүд болон Глобал Өмнөд дэх нэр хүндэд нь сөргөөр нөлөөлж магадгүй гэж үзэж байгаа бололтой. Орос Украины дайнд, Хятад эдийн засгийн хямралд "тушигдсан" энэ үед Трамп Ираныг ниргэх хамгийн тохиромжтой цаг гэж харсан нь ёстой л овжин холч ухаан" байна