
Улсын ерөнхий прокурорын газраас Боловсролын зээлийн сангийн асуудлыг өргөн хүрээнд шалгаж буй талаар нийтэд мэдээлсэн нь олны анхаарлыг татаж байна. Үүнтэй холбоотойгоор Боловсролын зээлийн сангийн мэдээлэл хаалттай байсныг нийтэд ил болгож шүгэл үлээсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан, МАН-ын Нарийн бичгийн дарга О.Батнайрамдалтай ярилцлаа.
-Прокурорын байгууллагаас зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээллээ. Шалгалтын үр дүнг юу гэж харж байна вэ?
-Хуулийн байгууллага маш нухацтай маш олон хүнийг хамруулж шалгасан байна. Боловсролын зээлийн сангаас өнгөрсөн 26 жилийн хугацаанд гадаадын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцах 3069 хүнд олгосон 230.1 тэрбум төгрөгийн зээл, 941 суралцагчийн 47.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлийг хуулийн байгууллага нэг бүрчлэн шалгасан байна. Би анх мэдээлэл хүргэсэн хүний хувьд шалгалт удаашралтай байна уу даа гэж бодож байсан. Гэтэл 2288 суралцагчийн хувийн хэрэг, материалтай танилцаж, 1600 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг авсан байна. Энэ үнэхээр түүхэн гэж хэлж болохоор олон хүнийг хамруулан шалгасан хэрэг гэж харж болохоор байгаа биз. Мөн 1494 суралцагчийн хувийн хэргээс 2500 орчим зөрчлийг илрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт хамааруулан шалгасан материалын 65 хувь нь зөрчилтэй, нэг хувийн хэрэг, материал гэхэд зээлийн бүртгэл, дүрмийн гээд 1.7 зөрчилтэй байна шүү дээ. Мөн улс төр, урлаг соёлын нөлөө бүхий хүмүүстэй хамааралтай 364, үүнээс зөрчилтэй 262 суралцагч байгааг тогтоочихлоо гэж ойлгож байна.
Зээлийн эргэн төлөлт муу байгаа. Боловсролын зээлийн сангийн асуудлыг гаргаж ирснээс хойш хагас жил гаруй өнгөрсөн байна. Өнгөрсөн оны эцсийг харвал 1.2 сая ам.доллар буюу дөрвөн тэрбум төгрөг төлөгдсөн байна. Энэ бол маш чамлалттай үзүүлэлт. Уг нь нийтдээ 100 сая ам.доллар буюу 363 тэрбум төгрөг эргэн төлөгдөх ёстойгоос ердөө дөрвөн тэрбум төгрөг л төвлөрсөн байх жишээтэй. Нийт зээлийн хоёр хувь хүрэхгүй байна шүү дээ.Иймд одоо эрх мэдлээ урвуулан ашиглаж, шийдвэр гаргасан хүмүүст хариуцлага тооцож, зээлийг эргэн төлүүлэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байгаа.
-УИХ нүүрс, Хөгжлийн банкны хэргээр сонсгол зохион байгуулсан шиг Боловсролын зээлийн сангийн зээл чөлөөлсөн асуудлаар нийтийн сонсгол хийе гэсэн санаачилгыг өрнүүлж байна. Сонсголын ач холбогдол нь юу байх вэ?
-Одоо УИХ олон нийтийн сонсгол хийх ёстой. Боловсролын зээлийн сангийн хөрөнгө бол татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Зээлээр сурсан бол заавал буцааж төлөх ёстой. Дараагийн оюутан, суралцагч зээлээ аваад сураад явна. Иймд хариуцлагатярих цаг нь болсон. УИХ Хөгжлийн банк, нүүрсний асуудлаар сонсгол зохион байгуулсан. Тэгвэл одоо Боловсролын зээлийн сангаар сонсгол хийж, олон нийтэд илүү ил тодорхой мэдээлэл өгөх ёстой гэж үзэж байна. Үнэхээр хаалттай, олон нийт мэддэггүй байсан асуудал учраас ил гаргаж, мэдээлэл хүргэсэн. Тэгвэл сонсгол зохион байгуулж, хэн гэж хүмүүс холбоотойг тогтоож, хариуцлага тооцмоор байна. 30 жил боловсролын салбарт ажилласан сайд, албан тушаалтнууд холбогдож таарна. Хэргийг шалгаад зөрчлийг илрүүлчихлээ.
Боловсролын зээлийн сангаас дотоод болон гадаад гэсэн зээл гарч байгаа. Монголынхоо их, дээд сургуульд суралцаж байгаа хүүхдүүдэд 500 мянган төгрөгөөс хамгийн дээд тал нь найман сая төгрөгийн зээл олгодог. Харин гадаадад сурч байгаа хүүхдүүдэд 100-600 сая төгрөг хүртэлх зээл авах эрх нээлттэй байсан. Энэ хоёр хоорондоо тэнгэр газар шиг ялгаатай байгаа биз. Мөн бас нэг ноцтой зүйл нь дотоодын суралцагчдыг Монгол банкны хар жагсаалтад оруулна гэж сүрдүүлж
байгаад төлүүлчихдэг. Гэтэл гадаад руу хэдэн зуун сая төгрөгийн зээл аваад явсан хүмүүсээ зүгээр л орхидог. Төрийн их хэмжээний мөнгийг зээлээд сургуульд сурахдаа эх орондоо ирсэн эсэх ямар ч хамаагүй. Гол нь татвар төлөгчдийн мөнгийг төлүүлэхийн тулд яагаад адилхан араас нь хөөцөлддөггүй, бүгдээс нь эрх тэгш хариуцлага нэхэхгүй байгаа юм гэдэг их сонин. Дэндүү шударга бус байна.
-Уг нь Боловсролын зээлийн сантай байх нь зөв юм шиг. Багагүй хугацаанд судалж яваагийн хувьд гарц шийдлийг хэрхэн харж байна вэ?
-Бодитой шийдэл хэрэгтэй. Боловсролын зээлийн сан бол ард түмэнд хэрэгтэй, үр хүүхэд ирээдүй хойчийн боловсролд төрөөс оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Тиймээс цаашид боловсролын хөрөнгө оруулалтыг байгалийн баялгийн шударга хуваарилалттай уялдуулах хэрэгтэй. Өнгөрсөн 30 жилд байгалийн баялгаас маш их мөнгө орж ирснийг нийтээрээ энэ их хулгайны дараа ойлголоо шүү дээ. Нийтийн сонсголоос зарцуулалт ямар шударга бус байсныг бүгд харлаа.
-УИХ нийтийн сонсгол хийвэл өнгөрсөн 30 жилийн бүх “но” гарч ирнэ. Ер нь боловсролын тэгш бусын ялгааг ямар бодлогоор зохицуулах ёстой вэ?
-Тэгш бус байдлыг халж, тэгш хуваарилалт хийе гэвэл боловсролоосоо эхлэх ёстой.Олон мянган хүүхдийн гадаадад сурах мөрөөдөл бол Монгол Улсын хүсэл юм шүү дээ. Цаашид Боловсролын зээлийн санг татвар төлөгчдийн мөнгөөр төвлөрүүлээд явах уу гэдэг нь шийдэх асуудал болоод байна. Татвар төлөгчийн мөнгийг зарцуулсан бол буцааж төлөх ёстой. Эцэг эхчүүд өнөөдөр хүүхдээ боловсрол эзэмшүүлэхийн тулд цалингийн зээлээс эхлээд байж болох бүхнээ тэмтрээд сургаж байгаа. Бид мөнгөгүй биш баялагтай улс гэдгийг сүүлийн хэдэн нийтийн сонсгол харууллаа. Баялгаар дамжиж маш их орлого орж ирсэн байна л даа. Харамсалтай нь зарцуулалт, хуваарилалтад байж боломжгүй асуудал үүссэн байна. Тэгэхээр өмнөх асуудал гээд орхиж болохгүй. Хариуцлага нэхье. Зээлийн эргэн төлөлтийг шаардах ёстой. Энэ нь тэгш бусын тэнцэтгэл рүү дөхөх алхам юм.
Б.ЦЭЦЭГ
Сэтгэгдэл24
хэрвээ сонсгол болбол Занданшатар лаалар өөртөө, авгай хүүхэддээ авч өгсөн зээл нь ил гараад нүдний булай болно доо. Хэрэгггүй шүү
Монголын төрөөс сургалтын тэтгэлэг гэж 30 мянган доллар авчихаад, ахиад солонгосоос монголын нэрийг барьж сургалтын төлбөрийн өр тавьсан хүн бий. Галдан бошигтын үед араб турк гаралтай хэсэг боолуудыг монголд чирч ирсэн гэдэг. Тэдний үр сад нь одоо увс аймагт байдаг. Гэтэл тэд өнгөрсөн түүхэнд монголд дарлуулж явсан өшөө хорсол нь арилсангүй. Монголыг хорлож байвал болно гэж сэтгэдэг боолын боолууд манай улсыг өрөнд хийж байна. Тэр боолууд одоо Оюутолгойд том эрх мэдэл атгасан биднийг дарлаж сууна. Бас болоогүй өөрсдийгөө галдан бошигтоос болж монголд зовсон гэж хэлээд Туркээс тэтгэлэг авч сурсан тэд. Туркийн тэтгэлэгт хамрагдаж өндөр боловсрол олсон гэж хуцаад, Монголын баялаг болох Оюутолгойгоос их мөнгө олж байгаа муу мянга нэгийнхэн. Монгол улсын ирсэн гадаадын цагаач нар, хуучин боолыг иргэн болгох хэрэг байхгүйг бид сул доройдоо мартсан байна. Боловсрол гэдэг хүмүүс нэгнийгээ боолчлох зэвсэг гэдгийг бас мартаж үл болно.
Монгол хэрэгтэй мэргэжилээр гадаадад боловсрол эзэмших тул зээл өгөөч гэж мэдүүлж боловсролын зээлийн сангаас их хэмжээний мөнгө авдаг явдлыг төгсгөл болго. Хөдөлмөрийн зах зээлийнхээ зарчимд тулгуурлаж, гадаадад сургах эсэхийг шийд. Хагас дамжуулагч технологийг нутагшуулах гэтэл Монголын төрд ямарч өндөр технологи эзэмших хүсэлгүй дарга нар дүүрэн байна. Хөгжлийг өндөр технологи авчирна.
сайд дарга нарын хүүүхдүүдийн авсан зээлийг ярих ёстой. энгийн иргэд журмаараа л аваад төлж яваа. Гол нь лимит хэтрүүлж 35 мянган ам доллараас дээш авсан зээлүүдийн улхайг уудлах нь зөв. Яагаад ийм их зээл журам өөрчилж ыайгаад авсан, яагаад ийм журам хэн гаргасан гэх мэт асуудлаар албан тушаалтнуудад хариуцлага тооц
сайд дарга нарын хүүүхдүүдийн авсан зээлийг ярих ёстой. энгийн иргэд журмаараа л аваад төлж яваа. Гол нь лимит хэтрүүлж 35 мянган ам доллараас дээш авсан зээлүүдийн улхайг уудлах нь зөв. Яагаад ийм их зээл журам өөрчилж ыайгаад авсан, яагаад ийм журам хэн гаргасан гэх мэт асуудлаар албан тушаалтнуудад хариуцлага тооц
Харин хаач гэж Хүүк гээч БЗ - д нэр холбогдоогүй юм шиг билээ , бусад нь толгой дараалан - Зандка дарга арай СОНСГОЛ хийж " ариун " нэрээ баасдахгүй биз ... Ерөнхийлөгч харин нүүр бардам дуугарах байх шүү ,,,
Mash zuv yarij b. Ene zaluu uneheer undur bolovsroltoi hun um bol busad asuudald th gunzgii orj LEADERSHIP uzuulvel sn b. Actually our Society is being CORRODED N ERODED strongly during these past 8 years rather than previous 30 years per se.
zub shuu. ter tulsun munguur ni bas olon hvvhediig surgan ch dee. ted bas busadiin bolomjiig hulgailj bna. vnendee ihenh ni darga said nariin hvvheduud bolohoor tuluhgui bas shiidver garahgui bnaa..
zub shuu. ter tulsun munguur ni bas olon hvvhediig surgan ch dee. ted bas busadiin bolomjiig hulgailj bna. vnendee ihenh ni darga said nariin hvvheduud bolohoor tuluhgui bas shiidver garahgui bnaa..
Хүрээний бузарыг уудалбал далай гэдэг шиг л МАН+АН-ийханий идэж ууж ашиглаж шамшигдуулсан бузар явдал дуусахгүй нээ!
Баруунд сурсан сурч байгаа монголчууд бол бүгдээрээ хулгайч дээрэмчид юм байна. Тэд нар ирээдүйд улам их хулгай дээрмээ хийж монгол улсыг сүйрүүлж үгүй хийх зураг харагдаж байна. Хулгайч дээрэмчдээс монгол орноо авран хамгаалах асуудал үүсч байна.
КИМУРА АЯАКО: ААВЫНХАА ЛУЙВАРДАЖ ОЛСОН МӨНГӨӨР СУРГУУЛЬД ЯВЖ БАЙГАА МОНГОЛЧУУДЫГ ОЙЛГОДОГГҮЙ гэж 3 жилийн бичиж байсан даа ... https://www.urug.mn/news/4028
Энэ хунтэй санал нийлэх ч нийлэхгуй ч юм байна Нутагтаа сурч байгаа оюутанд зээл бараг олддоггуй Олдсон ч толох. Гэж уйлээ узгэ Чадахгуй бол хар дагсаалтанд орно Эгэ бол унэн Ховдын эгэ залуу асуудал яаж ууссэнээс ярих естой Анх санаачилсан хун нь Элбэгдорж ш дээ Дэвэргэн зангаараа жигтэйхэн мэдэгдэл хийгээд л улс бараг бурэн дапх естой юм шиг ойлголт огмон Гэтэл тэр нь зээл байсныг уе уеийн сацд нар сайн ойлгуулаагуй Угаасаа жирийн ацлын хуухэд 39 гаруй мянган долларын зээл авах боломжгуй авах ч угуй Зарим нь тэтгэлэг гэж оцлгоод авсан Чинээлэг ацлын хуухэд гуч дээр нэмж монгоо гаргапд сурсан ятийм усраас том дарга нар монготэй хумуусийн хукхдукд голдуу авсан юм
Монголын төрөөс сургалтын тэтгэлэг гэж 30 мянган доллар авчихаад, ахиад солонгосоос монголын нэрийг барьж сургалтын төлбөрийн өр тавьсан хүн бий. Галдан бошигтын үед араб турк гаралтай хэсэг боолууд монголд чирч ирсэн гэдэг. Тэдний үр сад нь одоо увс аймагт байдаг. Гэтэл тэд өнгөрсөн түүхэнд монголд дарлуулж явсан өшөө хорсол нь арилсангүй. Монголыг хорлож байвал болно гэж сэтгэдэг боолын боолууд манай улсыг өрөнд хийж байна. Тэр боолууд одоо Оюутолгойд том эрх мэдэл атгасан биднийг дарлаж сууна. Бас болоогүй өөрсдийгөө галдан бошигтоос болж монголд зовсон гэж хэлээд Туркээс тэтгэлэг авч сурсан тэд. Туркийн тэтгэлэгт хамрагдаж өндөр боловсрол олсон гэж хуцаад, Монголын баялаг болох Оюутолгойгоос их мөнгө олж байгаа муу мянга нэгийнхэн. Монгол улсын цагаач нар, хуучин боолууд иргэн болгох хэрэг байхгүйг бид сул доройдоо мартсан байна. Боловсрол гэдэг нэгнийгээ боолчлох зэвсэг гэдгийг бас мартаж үл болно.
Эцэг эхийг нь оронд оруклдаг эгэ зээлийг бурэн хаах хэоэгтэй ятэгээд нутагтаа сурч байгаа шилдэг зарим оюутанд бурэн тэтгэлэг огдог болмоор ягадаадад зовхон чевинг ыулбрацт зэоэг бурэн тэтгэлэг авсан хуухдукд явна биз ямонготэй нь хувираа сурна бтз
зөв
Зөв шүү дээ
Аав ээж нь урлаг соёлын нэр хүндтэй цол хэргэм хүртсэн хүний хүүхдүүд гадаадын их сургууль төгссөн гээд Энд гайхуулна гэтэл ур чадвар мэдлэг нь 00 байх юм. Зарим юмны ялгаа ойлгохгүй өчүүхэн захирал дарга нар бараг тийм ажилтнаараа бахархаад л Хүн бүрт энэ чинь Герман, Япон, АНУд сураад гээд л хөөрөлхөнө Нөгөө хуурамч нөхөр ч баясаад гүлдийгээд сууж байдаг хорвоо Үүний дэргэд эх орондоо муу сургууль төгссөн хүн нэр цэвэр ичих нүүртэй цаанаа өөр
Аав ээж нь урлаг соёлын нэр хүндтэй цол хэргэм хүртсэн хүний хүүхдүүд гадаадын их сургууль төгссөн гээд Энд гайхуулна гэтэл ур чадвар мэдлэг нь 00 байх юм. Зарим юмны ялгаа ойлгохгүй өчүүхэн захирал дарга нар бараг тийм ажилтнаараа бахархаад л Хүн бүрт энэ чинь Герман, Япон, АНУд сураад гээд л хөөрөлхөнө Нөгөө хуурамч нөхөр ч баясаад гүлдийгээд сууж байдаг хорвоо Үүний дэргэд эх орондоо муу сургууль төгссөн хүн нэр цэвэр ичих нүүртэй цаанаа өөр
Аав ээж нь урлаг соёлын нэр хүндтэй цол хэргэм хүртсэн хүний хүүхдүүд гадаадын их сургууль төгссөн гээд Энд гайхуулна гэтэл ур чадвар мэдлэг нь 00 байх юм. Зарим юмны ялгаа ойлгохгүй өчүүхэн захирал дарга нар бараг тийм ажилтнаараа бахархаад л Хүн бүрт энэ чинь Герман, Япон, АНУд сураад гээд л хөөрөлхөнө Нөгөө хуурамч нөхөр ч баясаад гүлдийгээд сууж байдаг хорвоо Үүний дэргэд эх орондоо муу сургууль төгссөн хүн нэр цэвэр ичих нүүртэй цаанаа өөр
Аав ээж нь урлаг соёлын нэр хүндтэй цол хэргэм хүртсэн хүний хүүхдүүд гадаадын их сургууль төгссөн гээд Энд гайхуулна гэтэл ур чадвар мэдлэг нь 00 байх юм. Зарим юмны ялгаа ойлгохгүй өчүүхэн захирал дарга нар бараг тийм ажилтнаараа бахархаад л Хүн бүрт энэ чинь Герман, Япон, АНУд сураад гээд л хөөрөлхөнө Нөгөө хуурамч нөхөр ч баясаад гүлдийгээд сууж байдаг хорвоо Үүний дэргэд эх орондоо муу сургууль төгссөн хүн нэр цэвэр ичих нүүртэй цаанаа өөр
Sonsgol turgen bolvol sain b. There is no need to have Looking Glass or Crystal Ball as to what will happen to folks starting from Zandka guy at first. Better fasten your seat n shoulder belts, there will be a very Bumpy Ride. As ancient English ppl admit: Be careful for what you wish for.
Reduce yr stigma asap n at best try to manage yr yo-yoing based on public money secret abuse for yourself n the whole family members. Step down please. Besides there are lots of very very serious staffs .....
He is the very wrong man, in the exclusively wrong job, at the critically wrong times.