УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд байсан Б.Энх-Амгалангийн шударга зан, мэдлэг чадвар, харилцааны соёл, Монголоо гэсэн халуун сэтгэлийг нь дэндүү сайн мэддэг, үзэл бодол, итгэл үнэмшил, амьдралд баримтлах зарчим ойролцоо учраас олон жилийн өмнөөс хүндэлж, итгэж, найзалж нөхөрлөж ирсэн нэгэн билээ, би. Өнөөдөр найз минь монгол төрд үнэнчээр зүтгэснийхээ төлөө буруутан болчихоод байна.
Цээж дэлдэн хийрхдэггүй, хэлэх үгээ хэлэх ёстой газар, цагт нь цэгцтэй хэлчихдэг, хийх ёстой үүрэгт ажлаа жин тан гүйцэтгэдэг, “Төрийн алтан сан хөмрөг рүү шуналын нүд унагаж хулгайн гар сунгаж болохгүй”, “Авилга бол хулгай юм” гэж үргэлж хэлж сануулдаг зарчимч шударга хүн яагаад буруутан болов?
Монголын хууль шүүх ийм илэрхий асуудал дээр шударга байх нь мэдээж, хөндлөнгөөс илүү хошуулбал шүүхийн шийдвэрт нөлөөлж мэднэ гэсэндээ би андынхаа тухай ганц үг ганхийлгүй удаан тэвчсэн, итгэж хүлээсэн. Харамсалтай нь энэ итгэл талаар болж Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс түүнд “Нүүрсний” гэх хэргээр 2 жилийн хорих ял оноов. Учир мэдэхгүй зарим нь “соотон халтар чимээнээр” гэгчээр түүнийг сошиал орчинд харааж зүхэж, троллын арми хүч нэмсэн л харагдах юм. Учир мэдэх хүмүүс тэдний дайралтаас эмээн ихэнх нь амаа жимийж байна.
Олон ч хүн тараа таниулж нуруугаа харуулсан байх. Эхлээд сошиал орчинд харлуулан гүтгэж олон нийтэд “эсрэг дүрийн баатар” болгон харагдуулж хоногшуулаад дараа нь яаж ийгээд ял сонсгон наанадаж тойргийн гадна орхиж, цаанадаж торны цаана суулгадаг улс төрийн захиалга түүн дээр хэрэгжсэнийг би сайн мэднэ.
Энэ захиалгын зарим эзнийг мэднэ, заримыг таамаглана. Тэр бүрийг өгүүлнэ гэвэл Говь-Алтайн улс төрөөс эхлэлтэй урт түүх учраас дараа тодруулан бичихээр түр орхиё. “Ямар ч тохиолдолд үндэсний эрх ашиг намын болон бүлэглэлийн эрх ашгаас дээгүүрт тавигдах ёстой” (Олон ярилцлагадаа үүнийг дурдсан байдаг) гэсэн зарчмыг хэлбэрэлтгүй барьж, хуулийн болоод хулгайн аргаар эх орноо худалдах гэсэн оролдлого бүртэй тэмцэж байсан нь Б.Энх-Амгаланг улстөрөөс ямар ч аргаар хамаагүй холдуулах бас нэг том шалтгаан болсон гэж би хувьдаа таамагладаг. Ямартаа л 2024 онд news.mn сайт “Асуудал бүрийг үндэсний аюулгүй байдалтай холбож тайлбарладаг” хэмээн түүний тухай “гайхашран” шүүмжилж байхав дээ. Тагнуулын байгууллагын тухай хууль дахь урхагтай зүйл заалтыг залруулахад; мөн Нарансэвстэй зэрэг боомтыг нээх тухай асуудлыг ковидын үед нэр бүхий этгээдүүд УИХ-д хулгайгаар оруулж ирснийг таслан зогсооход тэрбээр гол үүрэг гүйцэтгэсэн.
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, Боловсролын ерөнхий хуулийн төслүүд хэлэлцэх үеэр ирээдүйд учирч болзошгүй эрсдлүүдийн талаар түүний сануулан хэлж байсан үг одоо яг л хэлснээр нь болж байна.
Хариуцлагатай, бодлого төлөвлөлттэй, алсын хараа хараатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө, газар усаа ямар ч хяналтгүй уралдаж ухахын эсрэг олон удаа үгээ хэлсэн. Түүнийг улстөрөөс арчих оролдлого ил далд оролдлого үндсэндээ УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө эхэлж, олон ч “хэрэг” наах гэж үзсэн. Шударга, зарчимч хүнээс шалтаг олох амаргүй болохоор тухай бүрт мухардаж, өөр ямар нэгэн шалтгааны эрэлд гарсаар эцэст нь “Нүүрсний хэрэг”-т хутгалдсан гэм буруутан хэмээн хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр дуулиантай зарлаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдын хамаатан садаг нь ажилладаг “Страто” ХХК-д албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон гэж үзэн 40 сая төгрөгөөр торгох, нийтийн албанд ажиллах эрхийг нь 5 жилээр хасах шийдвэр анхан шатны шүүхээс 2024 онд гаргасан байдаг. Энэ “хэрэг”-ийг анхан шатны 4, давж заалдах шатны 2 удаагийн шүүх хурлаар хэлэлцсэний эцэст 2026.04.17-нд авлига, албан тушаалын хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жил хорих ял оногдуулсан. Таван өдөр үргэлжилсэн энэ шүүх хурлын онлайн дамжуулалтыг үзсэн хүмүүс бол уур амьсгалыг сайн ойлгосон, харин үзээгүй хүмүүс харилцан адилгүй ойлголт, төсөөлөлтэй байгаа нь мэдээж.
Энэхүү шүүх хурал дээр Б.Энх-Амгалан:
“Миний гэм буруугүйг тогтоосон хангалттай үндэслэл, нотлох баримтууд шүүх хуралдааны явцад тодорхой болсон тул энэ талаар би олон зүйл хэлэхгүй. Гэхдээ бас хэлэх ёстой зүйл байна... Автозамын ангиллыг шилжүүлсэн шийдвэр маань зөв байсан, энэ шийдвэрийн ач холбогдол одоо ч үнэ цэнээ алдаагүй, цаашид ч алдахгүй. Монгол Улсын эдийн засагт нэн хэрэгтэй тустай алхам байсан гэдгийг төр (шүүх), ард түмнээрээ шүүлгэлээ...
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хилийн бүх боомтууд хаагдсан үед Монгол Улс экспортоор мөнгө олох ганц урсгал энэ замаар л дамжсан. Улс орон тэр хүнд үед валютын нөөцөө шавхчихгүй тэсч үлдсэн нь энэ замын ач байж дээ гэж бодогдлоо. Энэ бол хүн болгоны мэдэх, хаана ч хэзээ ч үгүйсгэж чадахгүй баримт юм.
Энэ замаар одоо ч тээвэр хийж байна, цаашдаа ч хийгдэх болно. Өөрөөр хэлбэл энэ зам Монгол Улсын эдийн засагт нөлөөлөхүйц стратегийн чухал ач холбогдолтой зам гэдэг нь хэнд ч ойлгомжтой асуудал. Ийм л чухал, улс эх оронд минь хэрэгтэй шийдвэрийг бид тухайн үедээ гаргаж байжээ гэж бахархаж байна. Одоо ч энэ тушаал хүчинтэй бөгөөд сайд Б.Дэлгэрсайхан энэ замыг 4 эгнээ даацын зам болгох төр хувийн хэвшлийн түншлэлээр төсөл эхлүүлж байгаагаа мэдэгдэж байна. Оройтсон ч гэсэн эхэлж байгаа нь яамай даа” гэж хэлсэн байдаг.
Тэрбээр эцсийн үгэндээ:
“Замын ангилал өөрчилсөн асуудлыг”...”Страто” компанийн нүүрс тээвэрлэх эрх ашгийн төлөө, энэ компанид давуу байдал олгох зорилгоор” шийдсэн гэж муйхарлан буруутгаад байгаад харамсаж байна. Тухайн үед энэ хэрэг эрүүгийн хэрэг биш, нэг компанид давуу байдал олгох зорилгоор гаргасан тушаал биш, энэ тушаалаар тээвэр хийх тусгай зөвшөөрөл хэн нэгэнд олгоогүй гэдгээ хэлж байсан. Түүнчлэн манай өмгөөлөгч болон миний бие мөрдөгч байгууллагаас болон прокуророос эдгээр замын хөдөлгөөний эрчмийн мэдээг аваач, Эрдэнэс таван толгой компаниас нүүрс ачилтын мэдээг аваач, ГЕГ-ын хилээр гарсан нүүрсний экспортын мэдээг аваач, Батлан Хамгаалах Яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Улаанбаатар төмөр зам, Гашуун сухайт төмөр зам, Таван толгой төмөр зам, Монголын төмөр зам, Авто тээврийн үндэсний төв, Зам тээврийн хөгжлийн төв зэрэг газруудаас лавлагаа гаргаж аваач гэж хүссэн боловч, зөвхөн Страто, Их Дэлгэмэл Ингүүмэл ХХК-ийн мэдээллийг л түүж авсан байгаа нь зөвхөн яллах байр сууринаас хандаж, цагаатгах талын баримтыг цуглуулахаас зориуд зайлсхийсэн нь ойлгомжтой байна” хэмээн харамслаа илэрхийлсэн байдаг. Б.Энх-Амгалан Зам тээврийн сайд байхдаа өөрийн эрх, үүргийн хүрээнд холбогдох бүх хууль дүрмийн дагуу орон нутгийн автозамыг улсын чанартай автозамын ангилалд шилжүүлсэн нь олон баримтаар нотлогдож байгааг мөрдөгч прокурор хэрэгссэнгүй. Бүх хилийн боомт хаагдаж, авто тээвэрлэлт зогссон цар тахлын хүнд үед ганцхан энэ замаар Монголын хүнд даацын тээвэрлэлтүүд хийгдэж, улс орны эдийн засгийг тэтгэх судас болж байсан атал ганцхан компанид тээвэр хийх давуу эрх олгосон хууль бус үйлдэл хэмээн мушгисаар ял оноосон нь дэндүү шударга бус үйлдэл болох нь хэнд ч тодорхой.
Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч Д.Батсүх:
“Яллаж байгаа хүнээ гэм буруутай гэдгийг мөрдөх байгууллага болон прокурор ямар ч эргэлзээгүйгээр нотолж тогтооосон байх шаардлагатай. Ингэхдээ яллах болон цагаатгах талын баримтыг адил тэнцүү хэмжээгээр цуглуулах үүрэгтэй. Гэтэл энэ үүрэг ажиллагаа огт хийгдээгүй. Асар олон зүйл дээр илт нэг талыг барьсан ажиллагаанууд явагдсан. Тийм учраас миний үйлчлүүлэгчийн зүгээс арга буюу өөрийн гэм буруугүй гэдгийг нотлох маш олон баримтыг мэдүүлэгтээ хавсаргаж гаргаж өгсөн” гэдгийг “Өдрийн сонин”(2026.05.13. №89)-д өгсөн ярилцлагадаа дурдаад хэргийг илт хууль зөрчсөн, хууль бус байдлаар шийдээд байгаа нь ямар нэг улстөрийн захиалга, хөндлөнгийн нөлөөлөлтэй гэх хардлага эргэлзээ төрүүлж байгааг хэлсэн байна билээ.
Тэгвэл манай сайн хуульчдын нэг Г.Эрдэнэбат ярилцлагадаа:
“З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын хэрэг нь Монголын эрүүгийн эрх зүйд “гэмт хэргийн хатгагч”-ийн ойлголтыг хэрхэн тайлбарлаж, ямар хүрээнд нотлох ёстой вэ гэдэг асуудлыг дахин хурцаар тавьж байна. Шүүхээс дараалал болон таамаглалын шинжтэй дүгнэлтээр тайлбарласан байна.
Хатгалтын хувьд тухайн этгээд гэмт хэрэг үйлдэхийг зориуд хүссэн, эсвэл түүнийг зайлшгүй бий болно гэдгийг ухамсарласан байх ёстой. Гэвч энэ кейст ийм санаатай байдлыг шууд нотлох бус, харин улс төрийн байр суурь, хамаарал бүхий этгээдүүдийн холбоо болон гуравдагч этгээдийн ойлголт дээр үндэслэн дүгнэлт хийсэн шинж ажиглагдаж байна” (ӨС. 2026.05.16. №92) гэж онолын шинжтэй тайлбар хийсэн байна. Гэрчийн мэдүүлэг дангаараа яллах баримт болдоггүй атал хэргийг бүрэн гүйцэт нотлох үүрэгтэй мөрдөгч, прокурор нар Батболд, Бадарч, Доржханд гэдэг 3 хүний уг нь нотлох баримтаар үгүйсгэгдэж буй, зөрүүтэй, эх сурвалж тодорхойгүй мэдүүлэгт тулгуурлан дүгнэлт шийдвэр гаргаж байгаа нь буруу гэдгийг туршлагатай хуульчдын дээрх үг, байр суурь харуулж байгаа юм. Мэргэжлийн нэр хүнд, ёс зүйгээ эрхэмлэдэг ямар ч хуульч хүн ийм шийдвэр гаргахгүй, гагцхүү улстөрийн нөлөө, дарамтан дор л аргагүйн эрхэнд ийм шийдвэр гаргаж, хожим нь хууль буруу хэрэглэсэн, алдаатай шийдвэр гаргасны жишээ болон нэр нь “мөнхрөх” нигууртай нь хуулийн мэдлэг маруухан хүнд ч ойлгомжтой буй за.
УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан улстөрийн хэлмэгдүүлэлтэд өртөн буруугүй буруутан болж, нэр төр, алдар хүнд, бие сэтгэлээрээ хохирч, өмнө нь нэг удаа анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгохдоо таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээснээс болж 3 сар гаруй хугацаанд шалтгаангүйгээр хоригдож, одоо дахиад илт өрөөсгөл шийдвэрийн улмаас 2 жилийн ял авчихаад байгаа шударга бус явдалд харамссандаа, мөн салбар салбарын эх оронч хүмүүсийг онилж намнах урт гарын далд ажиллагаа явагдаад байна уу даа гэж хардан харамсах сэтгэлээр санаа бодлоо илэрхийлэхэд ийм байна. Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч Д.Батсүх “Монгол Улсын шүүх аль нэг цэг дээрээ очоод энэ хэргийг үнэн зөв, шударгаар шийднэ гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн өөрийн байр сууриа хэвлэлээр дамжуулан илэрхийлсэн. Бид ч бас тэгж итгэж найдаж хүлээе. Гэхдээ дуугүй байж ханалаа, олон түмэнд хандан хэлэх үгээ бол урьдынх шигээ хазаарлах бодол өчүүхэн ч алга. Яагаад гэвэл Б.Энх-Амгалан шиг ясны эх оронч хүмүүс дэндүү цөөхөн байдгийг мэдэх болохоор өмгөөлж өмөлзөх нь анд нөхрийн хувьд ч, иргэний хувьд ч олдой надад оноогдсон ёс суртахууны үүрэг гэж үзэж байна.
Урианхан Б.ГАЛААРИД
2026.05.29.
Бямба - 06 сарын 27,
2026

Сэтгэгдэл27
ГАЛААРИД МИНЬ БАГА СОЛИОРЧ ТОМ ХАДУУР...ТА НАРЫН УУЖ ИДЭЖ ХУВААЖ ЦОХИЖ БАЙСАН ЧИНЬ ТЭНДЭЭ Л БАЙДГИЙМ БАЙГАА ИЗ? МИШЭЭЛ ТАВИЛГЫН ДЭЛГҮҮРИЙН ЭЗЭН ЭНХ-АМГАЛАНГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МЭДНЭЭ. ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ ОВЖИН ЗАЛЬ МЭХТЭЙ ЖИЖИГ ГАРЫН ЛУЙВАРЧИН. ЖИЖИГ ГЭСНИЙ УЧИР НҮҮРСНИЙ ЗАМЫГ НЬ БЭЛТГЭЖ ӨГДӨГ БАС ӨВӨРХАНГАЙ ГОВЬ АЛТАЙ ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ МАКС ГАНБААТАРТАЙГАА НИЙЛЖ ЦОХИСОН ИЙМ Л НЭГЭН ЖИЖИГ ГАРЫН ХУЛГАЙЧ ДАА. З.ЭНХБОЛДЫН ХУВИЙН НҮҮРСНИЙ ЗАМЫГ УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ЗАМ БОЛГООД УЛСАД АВАХДАА НӨГӨӨ АВЦАА ӨГЦӨӨГИЙ НЬ СЭМХЭН ХИЙЧИХСЭН БАЙСАН НЬ ДААН Ч ХҮРЭЛСҮХ АХ НЬ МЭДЧИХСЭН ИНГЭЭ Л ШОРОНДОО ЯВСИЙМ ДАА КҮҮХЭЭ? АСУУХ ЮМ БАЙГАА БОЛ ХАРИУЛЬЯ
Зика вирус энэ хоёрыг зэрэгцүүлж зогсоож байгаад буудах кэрэгтэй !!!!
Яасан ч хүний мууд дуртай, ичгүүргүй хүн гүжирддэг новш вэ?! Энх-Амгаланд МАН-ын хятад эзэдтэй бүдүүн данжаадууд л захиалга өгч ял үүрүүлээ биз дээ! Юм юмны үзүүрт У.Хүрэлсүх, MCS-ийнхний толгой шоволзоод, хонзонгоо л авч байгаа биз.
Галаарид тулхтайтхүн, хэзээ ч худал бичихгүй.
Одоо Оджаргал гэж ганцхан хүнийг ал. Тэгээд та бидний хуваагдал эцэслэгдэнэ. Оджаргал ганцаараа нүүрсний том ордоор баяжаад, бусдыгаа нохой шиг үзэж байна.
Хятадуудаа та нараас Монголчууд хиймэл оюунаар дээгүүр гарна гэж байна. Иймд хятадуудаа, Монголд хиймэл оюун гэж ярьсан болгонд хатуу арга хэмжээ ав.
ГАЛААРИД МИНЬ БАГА СОЛИОРЧ ТОМ ХАДУУР...ТА НАРЫН УУЖ ИДЭЖ ХУВААЖ ЦОХИЖ БАЙСАН ЧИНЬ ТЭНДЭЭ Л БАЙДГИЙМ БАЙГАА ИЗ? МИШЭЭЛ ТАВИЛГЫН ДЭЛГҮҮРИЙН ЭЗЭН ЭНХ-АМГАЛАНГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МЭДНЭЭ. ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ ОВЖИН ЗАЛЬ МЭХТЭЙ ЖИЖИГ ГАРЫН ЛУЙВАРЧИН. ЖИЖИГ ГЭСНИЙ УЧИР НҮҮРСНИЙ ЗАМЫГ НЬ БЭЛТГЭЖ ӨГДӨГ БАС ӨВӨРХАНГАЙ ГОВЬ АЛТАЙ ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ МАКС ГАНБААТАРТАЙГАА НИЙЛЖ ЦОХИСОН ИЙМ Л НЭГЭН ЖИЖИГ ГАРЫН ХУЛГАЙЧ ДАА. З.ЭНХБОЛДЫН ХУВИЙН НҮҮРСНИЙ ЗАМЫГ УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ЗАМ БОЛГООД УЛСАД АВАХДАА НӨГӨӨ АВЦАА ӨГЦӨӨГИЙ НЬ СЭМХЭН ХИЙЧИХСЭН БАЙСАН НЬ ДААН Ч ХҮРЭЛСҮХ АХ НЬ МЭДЧИХСЭН ИНГЭЭ Л ШОРОНДОО ЯВСИЙМ ДАА КҮҮХЭЭ? АСУУХ ЮМ БАЙГАА БОЛ ХАРИУЛЬЯ
ГАЛААРИД МИНЬ БАГА СОЛИОРЧ ТОМ ХАДУУР...ТА НАРЫН УУЖ ИДЭЖ ХУВААЖ ЦОХИЖ БАЙСАН ЧИНЬ ТЭНДЭЭ Л БАЙДГИЙМ БАЙГАА ИЗ? МИШЭЭЛ ТАВИЛГЫН ДЭЛГҮҮРИЙН ЭЗЭН ЭНХ-АМГАЛАНГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МЭДНЭЭ. ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ ОВЖИН ЗАЛЬ МЭХТЭЙ ЖИЖИГ ГАРЫН ЛУЙВАРЧИН. ЖИЖИГ ГЭСНИЙ УЧИР НҮҮРСНИЙ ЗАМЫГ НЬ БЭЛТГЭЖ ӨГДӨГ БАС ӨВӨРХАНГАЙ ГОВЬ АЛТАЙ ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ МАКС ГАНБААТАРТАЙГАА НИЙЛЖ ЦОХИСОН ИЙМ Л НЭГЭН ЖИЖИГ ГАРЫН ХУЛГАЙЧ ДАА. З.ЭНХБОЛДЫН ХУВИЙН НҮҮРСНИЙ ЗАМЫГ УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ЗАМ БОЛГООД УЛСАД АВАХДАА НӨГӨӨ АВЦАА ӨГЦӨӨГИЙ НЬ СЭМХЭН ХИЙЧИХСЭН БАЙСАН НЬ ДААН Ч ХҮРЭЛСҮХ АХ НЬ МЭДЧИХСЭН ИНГЭЭ Л ШОРОНДОО ЯВСИЙМ ДАА КҮҮХЭЭ? АСУУХ ЮМ БАЙГАА БОЛ ХАРИУЛЬЯ
Bugs doloooogch sdaaa shuuuu
Зика вирусын хоморгонд явчихсан юм ! Зика вирус нь ёрөнхийлөгчийн сонгуульд үзнэ гэж өвчигнөөд тэгэхээр Хүүк хүмүүжүүлж ухаан оруулах гээд хэрэг наачихсан юм ! Хүн нь байхад хэрэг нь олдоно !
Одоо Оджаргал гэж ганцхан хүнийг ал. Тэгээд та бидний хуваагдал эцэслэгдэнэ. Оджаргал ганцаараа нүүрсний том ордоор баяжаад, бусдыгаа нохой шиг үзэж байна.
Цагаадах бизээ
Үнэн Мөрдөгч прокурор шүүгчлийн ерөнхий мэдлэг шулуун оудрага занд ниыгмээрээ анхаарахм цаг болсон яажиглахд баыхад тэд хуулийн цээжилсэн хэдэн заалтыгидорматикаар баримталж чухал чухал бишийг члгаж салгаж чаддаггүй ятэдний ур чадвар боловсролын дороытолттой холбоотой учраас тийм амархан засрахгүй Гарах зөв гарц яллах шиытгэлийг ерөнхийд зөөллөж хохирол төлүүлэхийг голлож баймаар Чадвартай боловсон хүёин хомс хүн ам цөөтэй манаых шиг улсад хэрэгт холбогдсон ч тэр хүмүүсээ түргэн хэвийн амьдралд шилжүүлж улс орны хөгжилд хувь нэмэр оруулахад нь анхаарч баймаар
Энэ Энхамгалан З Энхболд Дамба Очир Баатарбилхэг нарыг хэлмэгдүүлсэн гэж боддог яажиглаад баыхад өие даасан бодолтой нийтийн эрх ашгийн төлөө илүү дуугардаг байсан бас бизнесийн том бүлэглэлүүдтэй холбоогүй хүмүүст хуулийг хатуу хэрэглэдэг мэт Дараачийн хүмүүст олон нийтийн төлөө луугарах хэрэггүй ээ гэж харуулах гэсэн мэт Тэднийг хориод ямонголд чмар ашиг гарч байна
Яг цэвэрхэн нь ч юу л бол. Том луйварчдын дэргэд шалихгүй нь ч үнэн л байх. Тойрог булаацалдвсан нэг том луйварчин нь багыгаа барьж аваад шоронд илгээчихсэн юм болов уу л гэж боддог шүү.
Одоо Оджаргал гэж ганцхан хүнийг ал. Тэгээд та бидний хуваагдал эцэслэгдэнэ. Оджаргал ганцаараа нүүрсний том ордоор баяжаад, бусдыгаа нохохй шиг үзэж байна.
Яг цэвэрхэн нь ч юу л бол. Том луйварчдын дэргэд шалихгүй нь ч үнэн л байх. Тойрог булаацалдвсан нэг том луйварчин нь багыгаа барьж аваад шоронд илгээчихсэн юм болов уу л гэж боддог шүү.
Сонгуулийг 1 тойрог болгон явуулж парламентыг чанаржуулах Давхар дээл больчихвол асуудалд орохгүй хийх ёстой ажлаа Монголоо гэсэн сэтгэлээр хийдээ Давхар дээл өмсчихөөд дараа нь матарын нжлимс унагаахаа больдоо Овоо босоогүй бол шаазгай юунд суух вэ Галааридаа
Хятадуудаа та нараас Монголчууд хиймэл оюунаар дээгүүр гарна гэж байна. Иймд хятадуудаа, Монголд хиймэл оюун гэж ярьсан болгонд хатуу арга хэмжээ ав.
Сонгуулийг 1 тойрог болгон явуулж парламентыг чанаржуулах Давхар дээл больчихвол асуудалд орохгүй хийх ёстой ажлаа Монголоо гэсэн сэтгэлээр хийдээ Давхар дээл өмсчихөөд дараа нь матарын нжлимс унагаахаа больдоо Овоо босоогүй бол шаазгай юунд суух вэ Галааридаа
Сонгуулийг 1 тойрог болгон явуулж парламентыг чанаржуулах Давхар дээл больчихвол асуудалд орохгүй хийх ёстой ажлаа Монголоо гэсэн сэтгэлээр хийдээ Давхар дээл өмсчихөөд дараа нь матарын нжлимс унагаахаа больдоо Овоо босоогүй бол шаазгай юунд суух вэ Галааридаа
Б.Энх-Амгалан ариухан тагтаа биш үү
Хуц ваа.
ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM
Энэ шударга хүн үү Дарханы замыг хуулж олон хүний амь нас авсан гайт хар толгой яахаараа шударга хүн болдгийм Энэ сэтгүүлч үнэхээр солиорчээ
Losing my coin was an incredibly stressful and emotional experience. I felt confused, frustrated, and unsure about what to do next. When I contacted Digital Light Solution, I was looking for guidance and clarity. They took the time to explain the situation to me, walk me through the recovery process, and keep communication open along the way. What stood out to me most was their patience and professionalism during such a difficult time. Having support when dealing with a crypto loss can make the situation feel less overwhelming,For assistance Email:digitallightsolution@qualityservice.com And Telegram —Digitallightsolution